1
Тохирсон эмэгтэй гэж байхгүй. Хамгийн гол нь зөв цагтаа хүний хажууд байх хэрэгтэй.
Нэгэн цахим сүлжээний нийтлэл дээр “эрэгтэй хүмүүс бүхий л амьдралынхаа “хайр”-тай биш харин өөрөө гэр бүл зохиохдоо бэлэн болсон үедээ л гэрлэдэг” гэсэн байжээ. Твиттерийн хэрэглэгч бүсгүйд энэхүү нийтлэл сонирхолтой санагдсан учир тэрээр эсрэг хүйстний дагагчдаа энэ талаар өөрийн үзэл бодлоо хуваалцахыг хүссэн байна. Ингээд эрэгтэй хүн бүрд алдсандаа харамсдаг хайр гэж байдаг хэдий ч энэ нь зөв цагтаа хажуудаа байсан эмэгтэйтэйгээ гэрлэхэд огтхон ч саад болоогүй гэнэ.
Эрэгтэй хүнийг гэрлэлтэд хүргэх бас нэг шалтгаан бий. Энэ нь тухайн эрийн сонирхож байсан бүсгүй өөр хүнтэй гэрлэх явдал юм. Энэ тохиолдолд хайртай хүнтэйгээ гэрлэх боломж үгүй болж, өөрт боломжтой хувилбаруудаас сонгож гэрлэдэгт оршино. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүн “цор ганц” түүнийгээ хүлээдэггүй бөгөөд харин зөв цагт нь түүний хажууд байсан эмэгтэйтэй л гэрлэдэг байна.
Эрчүүдийн хувьд гэр бүл болох хамгийн боломжит нас нь 28-32 байдаг гэнэ. Энэ наснаас хойш эрчүүдийн гэрлэх сонирхол буурдаг бөгөөд 42-оос дээш насанд гэрлэх сонирхол нь бүр үгүй болдог болохыг эрдэмтэд баталжээ.
2
Гадаад төрх гэр бүл болоход нөлөөлөхгүй
Судалгаанаас харахад эмэгтэй нь эрэгтэйгээсээ илүү дур булаам байвал хосуудын харилцаа илүү аз жаргалтай байдаг энэ. Жон Т. Моллой “Эрчүүд яагаад нэг эмэгтэйтэй болзож, нөгөө эмэгтэйтэй гэрлэдэг вэ” гэсэн номонд бүсгүйн гадаад төрх хэтэрхий олны анхаарлыг татсан байх ёсгүй гэжээ. Жон 3500 орчим эрчүүдээс сүйт бүсгүйгээ дүрслээч гэж хүсэхэд эрчүүдийн 20 хувь нь үзэсгэлэнтэй, сайхан, секси дүр төрхтэй гэсэн бол үлдсэн 80 хувь нь гадаад төрх бус ааш зангийг нь тодорхойлсон байна. Өөртөө хайртай, өөртөө арчаатай байх нь сонголтод ихээр нөлөөлдөг боловч түүний гадаад төрх хэт олны анхаарлыг татсан байх ёсгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн олны өмнө хамт явахад ичихээргүй гадаад төрхтэй байх ёстой гэсэн дүгнэлт бий.
3
Гэрлэлтэд найз нөхөд, гэр бүлийнхний санал нөлөөлөх магадлалтай
Хэдийгээр эр хүн бусдаас хамааралгүй, бие даасан мэт харагддаг ч заяаныхаа ханийг сонгоход гэр бүл, ойр дотны хүмүүсийнх нь санал тэдэнд чухал байдаг байна. Танилцах үе шатанд найз нөхдийнх нь харин гэр бүл болоход эцэг эхийнх нь санал түлхүү нөлөөлдөг аж. Мэдээж, бүх эцэг эхчүүд ирээдүйн бэрийнхээ талаар өөрийн гэсэн төсөөлөлтэй байх бөгөөд тэдний сэтгэлд нийцэхгүй үед гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол бий.
4
Эмэгтэйн сэтгэлд бүх зүйл нийцэж байгаа гэдэгт залуу итгэлтэй байх
Үнэн хэрэгтээ бүсгүйчүүд “бүх зүйл болж бүтэж байгаа, гэрлэхийг хүсэхгүй байгаа мэт”-ээр жүжиглэдэг, үнэхээр тийм бол сайн л байна. Гэвч бодит байдал дээр тэд эрчүүдээс ямар нэг алхам хийхийг хүлээж, түүнийг нь эрчүүд ойлгохгүй байх нь элбэг. Ингээд бүсгүйн тэвчээр алдагдаж нэг л өдөр тэр хувцсаа аваад явах бөгөөд харин эрэгтэй нь бүх зүйлийн талаар элэн далангүй ярьж, өөрийн бодлыг хуваалцах бүсгүйд гэрлэх санал тавих болно.
Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, хоорондоо ганц ч маргалдахгүй байгаа хосууд ирээдүйд бараг л гэрлэдэггүй гэнэ. Харин ч харилцааныхаа эхэнд өөрт таалагдаж байгаа болон таалагдахгүй байгаа зүйлээ шууд илэрхийлэх хэрэгтэй байдаг аж. Аливаа асуудлыг ил гаргахгүйгээр дотроо нуудаг бүсгүйчүүд гэрлэхгүй үлдэх магадлал өндөр байдаг гэнэ. Эмэгтэйчүүдийн 73 хувь нь өөрийн найз залууг гэрлэе хэмээн шаардаж гэрлэсэн болохоо нуугаагүй байна.
5
Хамтран амьдрах нь 2 удаа гэрлэхээс сэргийлж чадна
Сэтгэл судлаачид бүсгүйчүүдийг гэрлэхгүй хамтран амьдрах тал дээр болгоомжтой хандах хэрэгтэйг сануулжээ. Ихэнх эрчүүд хос болсон цагаасаа хойш 22 сарын дараа гэрлэх санал тавьдаг бөгөөд үүнээс хойш бол гэрлэх магадлал 20 хувь, 3 жилийн дараа 50 хувиар буурч, 7 жилийн дараа гэхэд та хоёрын гэрлэх магадлал үгүй болсон байна.
Үүнээс гадна хамтран амьдарч эхлэхэд бүсгүйчүүд үүнийг гэрлэх анхны алхам гэж үздэг бол, эрчүүд хамтран амьдарч эхлэхдээ л “гэр бүл” болсон гэж үздэг аж.
6
Тухайн нөхцөлд л хэрэгтэй байсан бол ирээдүй байхгүй
Заримдаа эрэгтэй хүмүүс тодорхой нэг зорилгодоо хүрснийхээ дараа гэрлэх бодолтой байдаг. Үүнд: албан тушаал ахих, байр худалдаж авах, зуслангийн байртай болох гэх мэт хамаарна. Тэрээр энэхүү зорилгодоо хүрэх хүртэлх хугацааг ганцаараа өнгөрүүлэхийг хүсэхгүй байгаа учир энэ мөчид түүнийг дэмжих бүсгүйг хайдаг. Гэхдээ энэ харилцаа зөвхөн хэсэг хугацаанд л үргэлжилнэ.
Өөрөөр хэлбэл, түүнийг бүхий л нөхцөл байдалд дэмжиж, түүний эсрэг босохгүй байх эмэгтэй л түүнд хэрэгтэй гэсэн үг юм. Харин эрэгтэй хүн амжилттай өөртөө итгэлтэй болж ирмэгцээ, түүнийг үргэлж ямар нэгэн аз сорьсон зүйлд түлхэх, өөрийнхөө болон түүний төлөө ихийг хийлгэж чадах бүсгүйг сонгодог байна.
7
Бүх харилцаа гэрлэлтээр төгсдөггүй
Охидыг жаахан байх үеэс нь эхлэн түүнд анхаарал хандуулж буй эрэгтэй хүн бүр түүний сүйт залуу болдог гэсэн ойлголтыг суулгасан байдаг. Хамаатан садан, ойр дотны хүмүүс хэзээ хуримдаа урих вэ хэмээн ярьж эхэлдэг. Гэтэл үнэн хэрэгтээ жил ирэх тусам энэ тал дээр нухацтай хандах хэрэгтэй болно. Ингээд бяцхан охиноор тоглох бүрд түүний толгойд удаан хугацааны турш үргэлжилсэн харилцаа нь заавал гэрлэлтээр төгсөх ёстой гэсэн бодол суудаг аж. Харин эрчүүдийн хувьд энэ төрлийн ойлголт байдаггүй учир үл ойлголцол үүсдэг байна.
Мэдээж, өнгөрүүлсэн цаг хугацаанд харамсмаар санагдана. Удаан харилцааны туршид хамт байсан эрэгтэйгээ та хажуудаа тогтоож чадсан ч тэр өөрийн хүслээр тантай хамт байхгүй байна гэдгийг ойлгоорой. Эрэгтэй хүн өөрийнхөө сонголтод бүрэн итгэлтэй байвал гэрлэх санал тавих гэж удаан бодохгүй л болов уу. Ганц бие амьдрах сонирхолтой эр хүн гэж байдаггүй, эрчүүдийн гэрлэх хүсэлгүй эмэгтэй хүн гэж байдаг юм. Хэдийгээр тухайн бүсгүйтэй гэрлэх хүсэлгүй байгаа ч энэ талаараа эрчүүд илэрхийлж чаддаггүй байна.