UNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүгийн санаачилга (UNEP FI)-ын хүрээнд Голомт банк нь дэлхийн 19 орны 28 банктай нэгдэж олон улсын банкны хороог байгуулан уг хорооны Ази, номхон далайн бүсийн орнуудын банкуудын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

UNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна

Энэ хөтөлбөрийн хүрээнд дээрх банкууд хамтран “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг боловсруулан гаргасан бөгөөд эдгээр зарчмууд нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Үндэсний чуулган дээр тун удахгүй батлагдан зурагдах юм.

Арга хэмжээнд Голомт банкны Гүйцэтгэх захирал ноён Норихико Като оролцож “Хариуцлагатай банкны зарчмууд”-ын баримт бичигт гарын үсэг зурах ба мөн тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Үндэсний чуулганы панел хэлэлцүүлэгт Ази, номхон далайн бүсийн орнуудын банкуудыг төлөөлж үг хэлнэ.

Энэхүү зарчмуудын үндсэн зорилго нь банкуудын бодлого, стратегийг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжилд хүрэхэд банкны салбарын оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх юм.

 UNEP FI-д нэгдсэн Монголын анхны банк болох Голомт банк нь бүс нутгийнхаа банк санхүүгийн байгууллагуудыг эдгээр зарчмуудад нэгдэхийг уриалан ажиллаж байгаа ба энэ хүрээнд Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоотой хамтран “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг танилцуулах форумыг энэ онд зохион байгуулсан билээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()