1
Маалингын үр
Маалингын үр нь ислэг, омега-3, лигнан, пито зэрэг хүний биед тустай эрдэс бодисуудыг агуулдаг. Харин маалингын үрийг бүхлээр нь идэхэд хүний бие организм шингээж чаддаггүй тул идэхээсээ өмнө нунтаглах хэрэгтэй. Ингэж нухсанаар ашигтай эрдэс бодисоо хадгалдаг байна.
2
Хэрээн нүд
Хэрээний нүдийг богино долгионы зууханд хийж халааж болдоггүй. Учир нь энэ үед түүнд агуулагдах C витамины хэмжээ буурдаг. Тиймээс хэрээний нүдийг жигнэх, шарах аргаар идэх нь хамгийн тохиромжтой.
3
Киви
Кивиний хальсанд ислэг, В, Е витамин зэрэг их хэмжээний шим тэжээл агуулагддаг. Тиймээс кивиг хальстай нь идэхэд ислэг, В, Е витаминыг авах хэмжээ 50, 32, 34 хувиар тус тус нэмэгддэг байна. Бид өдөр тутамдаа кивинд агуулагдах эрдэс бодисыг авч чаддаггүй тул боломж олдсон үедээ кивиг хальстай нь идэх хэрэгтэй.
4
Улаан лооль
Улаан лоолийг чанаж идсэнээр хавдар, зүрхний өвчнөөс хамгаалдаг ликомин гэх мэт амин дэмүүдийг илүү ихээр авах боломжтой. Улаан лоолийг 90 хэмийн халуун усанд буцалгаж хэрэглэснээр тэдгээр эрдэс бодисуудын бие организмд өгөх шим тэжээлийг хэмжээг нэмэгдүүлнэ.
5
Дүрдэг цай
Дүрдэг цайг уухдаа сүлэхгүй байхыг зөвлөж байна. Сүүн бүтээгдэхүүн цайнд агуулагддаг антиоксидантад нөлөөлөхгүй боловч сүүний уураг нь цайнд агуулагдах шим тэжээлүүдийг сорж, зүрх судасны үйл ажиллагаанд үзүүлэх эерэг нөлөөг бууруулдаг.
6
Гүзээлзгэнэ
Гүзээлзгэнэ нь ислэг, антиоксидант, С витаминаар баялаг. Харин гүзээлзгэнийг хэрчиж хэрэглэж болдоггүй. Учир нь гүзээлзгэнийг зүсэх үед гэрэл, хүчилтөрөгчийн нөлөөнд амархан өртөж, эрдсээ алдах магадлалтай.
7
Брокколи
Брокколиг түүхийгээр нь эсвэл бага зэрэг жигнэж идэх хэрэгтэй. Брокколиг шарах, буцалгах үед С витамин, хлорофилл, антиоксидант, хавдрын эсрэг нэгдлүүд нь алга болох эрсдэлтэй байдаг.
8
Шош
Хатаасан шош нь питат гэх антиоксидантаар баялаг бөгөөд питат нь бидний өдөр тутмын хоол хүнсэнд тийм ч их хэмжээгээр агуулагддаггүй. Шошыг идэхдээ өмнө орой нь усанд дэвтээж хэрэглэх нь хэрэгцээгүй бодисуудыг нь арилгахад тусалдаг.
9
Сармис
Сармисанд аллицин хэмээх хавдрын эсрэг энзим байх бөгөөд агаар нэвтрэх үед ашигт байдал нь нэмэгддэг тул сармисыг хэрэглэхийн өмнө заавал хэрчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хумсыг бүхлээр нь хоолонд хийх хэрэггүй. Сармисаа хэрчсэний дараагаар 10 минут орчим байлгаад хоолондоо хийх нь аллицины ашигт байдлыг нэмэгдүүлдэг.
10
Тараг
Савласан таргийг задлах үед дээр нь шар ус шиг зүйл тогтсон байдаг шүү дээ. Энэ бол шар сүү бөгөөд уураг, В12 витаминаар баялаг тул хэзээ ч асгаж болохгүй. Харин тарагтайгаа хутган идэх хэрэгтэй.
11
Суши
Ихэнх хүмүүс сушиг буруу идэж заншсан байдаг. Ороосон сушиг идэхдээ савхаар биш, гараараа барьж идэх хэрэгтэй. Харин савхаар классик сушиг иддэг. Мөн шар буурцгийн сүмсийг загасан дээрээ биш, будаан дээрээ хийдэг. Харин цагаан гаа, васабиг шар буурцгийн сүмстэй хольдоггүй. Цагаан гаа нь тагнай цэвэрлэх үйлчилгээтэй тул дангаар нь, харин васабиг загасан дээрээ тавьж иддэг байна.
12
Өргөст хэмх
Өргөст хэмхний хальсанд ислэг агуулагддаг тул хальстай нь идэх хэрэгтэй. Хэрэв та өргөст хэмхийг хаанаас гаралтай гэдгийг нь мэдэхгүй бол угаах хэрэггүй. Зүгээр л хальслахад л болно. Ингэснээр хальсан дээрх элдэв бактерийг нь арилгана.