Урт наслуулах энэтхэг ундаа

Хөгшрөлт гэдэг бол цаг хугацааны эрхээр хүн бүрт тохиолддог зүйл гэдэгтэй маргах хэрэггүй. Тиймээс та мөнхийн залуу харагдахыг хүсэж байгаа нь мэдээж. Ингээд танд Энэтхэгийн мөнхийн залуу харагдах шидэт ундааны жорыг хүргэе.

Урт наслуулах энэтхэг ундаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сармистай ус

Хоёр толгой сармисан дээр 1 литр ус хийж буцалгаад, дараа нь таван минутын турш зөөлөн гал дээр буцалгана. Ингээд дулаахан газар тавьж, өдөрт 4-6 удаа уух хэрэгтэй. Таван өдөр уугаад, гурван сар завсарлана.

Сармистай ус

2 Нохойн хошууны цай

Нэг цайны халбага хатаасан нохойн хошуу болон тэс жимсийг жижиглэж, нунтаглана. Нэг цайны халбагыг нэг стакан усанд дэвтээж, 10 минутын турш хандлаад цай шиг уух хэрэгтэй.

Нохойн хошууны цай

3 Гааны навч, зөгийн балтай цай

Хоёр хоолны халбага гааны навчин дээр нэг литр буцалсан ус хийгээд таван минутын турш хандлаж, дээр нь тал нимбэгний шүүс, нэг хоолны халбага зөгийн бал нэмнэ. Өвөл, намрын цагт оройн унтахын өмнө уух  нь зүгээр.

Гааны навч, зөгийн балтай цай

4 Чихэр өвсний ундаа

Нэг хоолны халбага чихэр өвсний үндсэн дээр,нэг стакан буцалсан ус нэмээд хоёр цаг хандлана. Ингээд хоол идэхийн өмнө өдөрт 3-5 удаа нэг хоолны халбагаар ууна. Тамир тэнхээ сэргээхэд нэн тохиромжтой. Үүнээс гадна хэрвээ таны биен дээр ямар нэгэн идээт батга, хомхой долоосон байвал салфеткийг энэхүү шингэнд дэвтээж өвчтэй хэсэгтээ тавиарай.

Чихэр өвсний ундаа

5 Үхрийн нүдний шүүс

Хар үхрийн нүдний жимсийг үрээд 1:1 хэмжээтэй зөгийн бал нэмээрэй. Хоол идэхийн 30 минутын өмнө нэг хоолны халбагаар ууна.

Үхрийн нүдний шүүс

6 Сармис + нимбэг

200 мл маалингын тос, дөрвөн нимбэг, гурван хумс сармис, нэг кг зөгийн бал энэхүү шидэт ундааны найрлаганд багтана. Махны машинаар нимбэг болон сармисаа машиндана. Дараа нь үлдсэн бүх зүйлсээ нэмээд шилэн саванд хийж хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Хоол идэхийн 30 минутын өмнө нэг хоолны халбагаар өдөрт гурван удаа ууна. Халбага тань модон байвал илүү тохиромжтой. Хараа сайжирч, буурал үс гарах нь багасаж, арьс тань толигор, үс тань эрүүл, өтгөн болох болно.

Сармис + нимбэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()