Шашин бүрд байдаг муу ёрын буг чөтгөрүүд

Шашин шүтлэг бүр өөр өөрийн гэсэн дүрэм журамтай, итгэл үнэмшил, үзэл бодолтой байдаг билээ. Гэхдээ энэ бүх баримтлалын ард аймшигт түүх агуулагдаж байдаг бөгөөд энэ талаар мэдэх хүн ховор. Ингээд шашин бүрт байдаг аймшигтай биетүүдийн талаар сонирхолтой мэдээллийг  хүргэе.

Шашин бүрд байдаг муу ёрын буг чөтгөрүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Диббуки (Еврей шашин)

Энэ бол нөгөө ертөнцөд очиж чадахгүй байгаа хорон санаатнуудын сүнс юм. Сайхан сэтгэлт хүмүүс нөгөө ертөнцөд очиж тайван байж чаддаг бол хорон санаатнууд өөрийн хийсэн муу зүйлээс болж дэлхийг орхиж чадахгүй хэн нэгэн муу санаатны биед орж, түүний болон ойр дотны хүмүүсийг нь галзууруулдаг байна. Диббуки нь ерөнхийдөө аймшгийн кинонд гардаг муу ёрын сүнстэй ойролцоо бөгөөд сүнс зайлуулагчдын тусламжтайгаар зайлуулж  болдог гэж үздэг байна. Диббукаас өөрийгөө хамгаалахын тулд муу зүйл хийхгүй байхад л хангалттай ажээ.

Диббуки (Еврей шашин)

2 Нефилим (Христийн шашин)

Одоогийн Израиль, Палестины газар нутагт Голиаф нэртэй аварга дайчин байсан гэх домог бий. Гэхдээ Голиафыг библид гардаг исполин буюу нефилим хэмээх буг чөтгөрөөс гаралтай гэж үздэг. Гэхдээ шашны номлогчид энэ тал дээр санаагаа нэгтгэж чадахгүй байгаа юм. Зарим нь исполинуудыг Адамын үр удам болох Каины хүүхдүүд гэж үздэг бол зарим нь тэднийг энгийн эмэгтэй болон сахиусан тэнгэр хоёрын дундаас гарсан гэж үздэг байна. Гэхдээ л нефилимууд бол аварга биетэй зэрлэг амьтан байсан гэдэг нь үнэн.

Нефилим (Христийн шашин)

3 Прет (Хинди)

Дорнын домогт претууд хэмээх аймшигт чөтгөрүүд түгээмэл гардаг юм. Энэ нь хүн чөтгөр болж хувирсан дүр бөгөөд претүүд муу зүйлд хэзээ ч ханаж цаддаггүй, өөрийн хийж буй муу зүйлдээ хорлогдож байгаа хэрэг аж. Тэд үргэлж идэхийг хүсэж, хэзээ ч цаддаггүй. Претыг домогт нь жижиг хоолойтой, аварга том гэдэстэй мангасаар дүрсэлсэн байдаг.

Прет (Хинди)

4 Ракшас (Хинди болон Буддын шашин)

Ракшас нь Буддын шашинд ихээр гардаг хүний махаар хооллодог чөтгөр, муу ёрын сүнс юм. Дорнын итгэл үнэмшилд аймшгийн чөтгөр, сүнсийг: тамлан зовоогчид, айлгагчид, сүрдүүлэгчид болон амь хороогчид гэж ангилдаг. Харин ракшасууд бүх чадварыг эзэмшсэн байдаг бөгөөд хүсвэл хэн ч болж хувирч чаддаг гэнэ.

Тэд аварга урт хумстай, хүн иддэг. Эдгээр амьтад хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй боловч буддын шашинтнуудыг айлгах зорилготойгоор бий болсон чөтгөр гэж олон хүн үздэг байна.

Ракшас (Хинди болон Буддын шашин)

5 Джинн (Исламын шашин)

Исламын шашинд джиннүүд бол хүнээс гадна эрх чөлөөг эдэлдэг цор ганц зүйл юм. Джинн нь олон төрөл байдаг ч тэдний гол зорилго нь хүнээс хамгийн үнэтэй зүйлийг нь авч хариуд нь нэг хүслийг нь биелүүлэх ажээ. Гэхдээ хүсэл биелүүлдэггүй, хүн хорлодог джинн ч мөн байдаг юм. Джинн гэдэг үг нь араб хэлээр "нуугдах" гэсэн утгатай. Тиймээс хүмүүс джинныг төдийлөн анзаардаггүй ч тэд бидний дунд оршин тогтносоор л байдаг гэж исламын шашинтнууд үздэг. Тэд дэлхий дээр төрж, гэр бүлтэй болж, хүүхэд төрүүлж амьдрал зохиодог бөгөөд үхсэнийхээ дараа мэдээж бурхны шүүлтэнд ордог аж. Үүнээс гадна жиннүүд Аллахт итгэх итгэхгүйгээ өөрөө шийддэг байна. 

Джинн (Исламын шашин)

6 Аваддон (Христийн шашин)

Иуд буюу Христ улбаалан бий болсон шашинд “Аваддон” хэмээх элч гардаг юм. Харин аваддон гэдэг нь шууд утгаараа "устгагч" гэсэн утгатай аж. Тэд үхэл, хагацлын элч бөгөөд там диваажин хоёрын дунд амьдардаг байна.

Түүхээс харахад анх аваддон нь Мюриэль хэмээх сахиусан тэнгэр байсан гэнэ. Тэрээр бурханд анхны хүн бүтээх тоосыг өгсөн гэх домог яриа бий.

Үүнээс гадна Аваддон нь авгалдайгаар хийсэн буйдан дээр суудаг, царцааг удирддаг, хортон бүхнийг идэж, устгадаг хүчтэн гэсэн домог байдаг аж.

Аваддон (Христийн шашин)

7 Пишача (Хинди шашин)

Хинди шашинд Пишача нь бидний дээр дурдсан Пакшагаас аймаар чөтгөрт тооцогддог аж. Дорнын бүх буг чөтгөрөөс хамгийн хүчтэй бас зэрлэг нь Пишача юм. Пишача нь амьд байхдаа дээрэм, хууран мэхлэлт, хүчин гэх мэт аймшигт хэргүүдийг хийдэг байсан хүний сүнс гэж домогт өгүүлдэг. Гадаад төрхийнхөө хувьд харь гаргийнхантай адил бөгөөд бараан арьстай, улаан нүдтэй, судас нь лугшиж харагддаг байна. Тэд цаазын ял болон эмэгтэйчүүдийн хүчингийн хэрэг болж байсан газраар их явдаг бөгөөд төлөвлөөгүй жирэмслэлтийг тэдэнтэй холбож тайлбарладаг юм.

Пишача (Хинди шашин)

8 Ази Дахака (Зороастризм)

Зороастризм буюу эрт дээр устаж үгүй болсон шашинд гардаг домогт Ази Дахакад Энэтхэг, Пакистан, Иранд итгэдэг юм. Ази Дахака нь зургаан нүд гурван толгойтой чөтгөр ажээ. Ертөнцийн бүхий л муу муухайд хутгалддаг учир түүний биеэс үргэлж цус урсдаг гэнэ. Зороастризмд  хүн төрөлхтний мөхлийн талаар зөгнөхдөө Ази Дахака нь хүн төрөлхтний 1/3-ыг иднэ гэсэн байдаг. Үүнээс үзэхэд тэд хүн төрөлхтөн урвуу замналдаа орж, улмаар өөрөө өөрийгөө устгахыг зөгнөсөн байсан юм.

Ази Дахака (Зороастризм)

9 Ветал (Хинди шашин)

Веталын бусад чөтгөрөөс ялгарах онцлог нь тэрээр нас барагсадтай холбогдож, харьцдагт оршино. Тэд нас барагсдын биед орсноор тухайн хүүр муудахгүйгээр харин зомби мэтээр дэлхий даяар явах тухай Хинди шашны домогт бичсэн байдаг. Ветал нь хүний тархи, биеийг иддэггүй бөгөөд харин зүгээр л хүмүүсийг айлгах зорилготой аж. Ийнхүү бусдыг айлгадаг шалтгаан нь тэрээр хүмүүст маш ихээр атаархдаг байна.

Ветал (Хинди шашин)

10 Хуньдунь (Хятадын домог)

Хятадын домогт Хуньдунийг нүүргүй бурхан гэж өгүүлсэн байдаг. Тэрээр бас л харь гаригийн нэгэн мэт биетэй бөгөөд ямар ч зүсэлтгүй, бүтэн шуудай мэт харагддаг. Хуньдунь нь үргэлж хүн төрөлхтний муу үйлийг дэмждэг бөгөөд сайн үйлст хэзээ ч оролцдоггүй. Гэхдээ орчин үед хуньдунь байхаа больсон гэж хятадууд үздэг юм. Учир нь Шу болон Ху бурхан түүний биеийг илүү төгс болгохын тулд нүд, ам, хамар сийлсэн боловч эцэст нь Хуньдунь үхсэн байна.

Хуньдунь (Хятадын домог)

11 Шин Тян

Хятадын нэгэн домогт Шин Тян нь МЭӨ 2698 онд Ян хэмээх жанжинд тусалдаг байсан чөтгөр гэж өгүүлдэг. Нэгэн өдөр Ян жанжин Шар мөрний удирдагчтай тулалдаж амиа алдахад Шин Тян эзнийхээ өшөөг авахын тулд түүнтэй тулалддаг. Тулааны үеэр Шар түүний толгойг цавчаад хаячихжээ. Гэтэл Шин Тян үхээгүй бөгөөд толгойгүй амьдрах болсон аж. Олон жил өнгөрсний дараа Шин дахин толгойтой болох гэсэн ч болохгүй байсан тул гэдэснээсээ толгой ургуулжээ. Улмаар тэрээр бурхантай санал нэгддэггүй аймшигт биет болжээ.

Шин Тян

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()