1
"Insta360 ONE X"
"Insta360 ONE X" нь 5.7K видео, дүрсийг тогтворжуулах, удаашруулсан бичлэг хийхэд зориулсан камер юм. Энэхүү "VR 360" камер нь бичлэг хийсний дараа хүссэн өнцөгөө сонгож эвлүүлэг хийх зориулалттай аж.
"Insta360" нь 360 хэмийн видео салбарын хамгийн том инновацуудын нэг гэж тооцогддог. Тэд өөрсдийн "Insta360 Pro" цувралаар дамжуулж мэргэжлийн хүмүүст зориулж гайхалтай чанарын "VR" видео бичлэг хийх боломжийг өгдөг. Мөн "iPhone"-д зориулсан "Insta360 One" (эсвэл "Insta360 Air" гэх мэт) ухаалаг гар утасны хэрэглээний зөөврийн шийдлүүдийг санал болгодог.
Одоо тэд хэрэглэгчиддээ зориулж шинэ загвар болох "Insta360 ONE X"-ыг танилцуулж байна.
Өмнөхөөсөө ялгаатай нь "Insta360 ONE X" нь ухаалаг утасны шаардлагагүй, цэвэр бие даасан төхөөрөмж юм. Тус компани шинэ бүтээлээ "шинэ үеийн хөдөлгөөнт камер" болгохыг хүсч байгаа юм.
Хэрэглэгчил "IOS" болон "Android"-д ашиглах боломжтой "ONE" X-ийн эвлүүлгийн програмыг ашиглан хүссэн үедээ бичлэгээ хялбархан өөрчилж, засварлах боломжтой юм.
"Insta360 ONE X"-ийн шинэ "TimeShift" боломж нь хэрэглэгчдэд бичлэгийн өөр хэсгүүдийн тоглох хурдыг хялбархан тохируулах боломжийг олгох юм. "TimeShift" болон бичлэгийг хүссэн өнцөгт тохируулж засварлах нь үнэхээр итгэхийн аргагүй эвлүүлгийн хослолыг олгох аж.
"360" хэмийн видеоны ертөнцөд өндөр нягтралтай камертай байх нь хамгийн чухал юм. Ялангуяа "VR 360" бичлэгийг засах үед үүнээс илүү чухал зүйл гэж байхгүй. "Insta360 ONE X" нь 5.7K (30 fps) дээр бичигддэг. Удаан хөдлөх чадвартай динамик үзэгдлүүдийн хувьд энэ нь 4K (секундэд 50 дүрс) эсвэл 3K (секундэд 100 дүрс) дээр бичлэг авдаг.
Тус камерт мөн "Sony" цоо шинэ линз суулгаж байгаа учраас гэрэл багатай нөхцөлд хамаагүй тод дүрс авах боломжтой юм.
"Insta360 ONE X" нь бичлэг хийх үедээ "GoPro HERO7"-той саяхан адил хэмжээний тогтвортой бичлэг хийх боломжийг олгох гэнэ. "ONE X" нь сайжруулсан "FlowState" тогтворжуулах алгоритмыг ашигладаг бөгөөд энэ нь өндөр нягтаршилтэй бичлэг хийхийн тулд хөдөлгөөний бүх чиглэлд дүн шинжилгээ хийдэг юм.
Insta360 "ONE X"-ийг шинэ Insta360 Drifter камерын суурин дээр суулгаж болох бөгөөд хэрэглэгчид камераа шидэж хүртэл болох аж.
"ONE X" нь WiFi-аар бичлэгээ шууд дамжуулж чаддагаас гадна автоматаар GPS-д холбогдон байгаа газрынхаа зургийг "Google Maps"-д оруулах боломжтой гэнэ.
2
DJI Osmo
"DJI" компани анхны хөдөлгөөнт камер болох "Osmo Action"-оо саяхан зарласан байна. Энэ бол "GoPro" компанийн "Hero 7 Black"-ийн шууд өрсөлдөгч бөгөөд бараг бүх үзүүлэлтээрээ адилхан болсноос гадна сельфиний дэлгэц гэх мэт цөөхөн онцлог шинжүүдийг агуулжээ. Одоогоор тус камер нь 349 ам.долларын үнэтэйгээр зарагдаж байна
Энэхүү "DJI" камерыг дуулга, дугуйны тавцан, цахилгаан тэшүүр дээр байрлуулж болно. Энэ камер нь ус нэвтрүүлдэггүй (11 метр хүртэл), цочролд тэсвэртэй (1.5 метр хүртэлт) ч гэхдээ нэлээд хөнгөн, 163 грамм жинтэй аж.
"Osmo Action" нь 12 мегапикселийн камертай бөгөөд 100 Mbit / s-ийн хурдтай 4K (сукундэд 60 дүрс), эсвэл 1080 кадр / сек-ийн видео бичлэг хийх чадвартай. Тогтворжуулалтын хувьд хэний ч сэтгэл гонсойхгүй байх. Өнгөрсөн намар, "GoPro Hero 7 Black" нь хамгийн сайн тогтворжууллагчтай камерт тооцогддог бөгөөд "Osmo Action" түүнтэй бараг ижил түвшинд хүрч чаджээ.
Гэхдээ "Osmo Action" нь "Hero 7 Black"-д байхгүй зарим зүйлсийг өөртөө агуулжээ. Хамгийн мэдэгдэхүйц ялгаа нь "Action"-ийн нүүрэн талын "selfie дэлгэц" бөгөөд энэ нь "selfie" бичлэг хийхэд зориулагдсан юм. Апп нээхийн оронд та камерын нүүрэн талын дэлгэцэн дээр харж, авсан зургаа үзэх боломжтой.
Хоёрдугаарт, гэвэл линзний хамгаалалтыг авч хийж болдог аж. Үүний ачаар хүссэн үедээ хамгаалалтыг нь сольж болох бөгөөд хамгаалалт нь эргээр тогтдог учраас усруу камертайгаа үэсэрсэн ч унана гэж айх хэрэггүй юм.