Төрсөн эмэгтүйчүүдийн арьс язралтыг эмчлэх батлагдсан 7 арга

2018-10-07, 14:53
5,337

 Мэргэжлийн арьсны эмч (шинэхэн ээж) өөрийн гэртээ хэрэгжүүлсэн арьс язралттай тэмцэх үр дүнтэй арга техникүүдээс хуваалцаж байна.  Арьс язралтын хамгийн сайн эмчилгээ бол урьдчилан сэргийлэлт юм. Хэрвээ чи жирэмсэн бол хүүхдээ тээх бүхий л хугацаандаа язралтаас сэргийлэх тос байнга хэрэглэх хэрэгтэй шүү. Нэг л язралт үүсвэл хор хөнөөл нь аль хэдийн явагдаад эхэлчихсэн гэсэн үг. Хэрвээ язралттай болчихсон бол лазер эмчилгээгүйгээр арилгана гэдэг бараг л боломжгүй аж. Харин гэрийн эмчилгээ, арга техникүүд язралтыг тодорхой хэмжээгээр бүдэгрүүлдэг. Иймээс та бүхэнд арьс язралтад тустай нь батлагдсан 7 аргыг хүргэж байна.

Төрсөн эмэгтүйчүүдийн арьс язралтыг эмчлэх батлагдсан 7 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Элсэн чихэр

Итгэнэ үү, байна уу өөрөө мэд. Гэхдээ элсэн чихэр үнэхээр язралтад тустай. Элсэн чихрийг наргил модны самрын тос эсвэл самрын тос, нимбэгний шүүстэй хольж, сайтар хутгаж бэлдээд 8-10 минутын турш иллэг хийгээрэй. 7 хоногт хэд хэдэн удаа хийж байгаарай.  

Элсэн чихэр

2 С амин дэм

“С амин дэмийг 12 долоо хоногийн турш өдөр бүр хэргэлснээр арьс язралт бүдгэрч байгаа нь илт харагдсан”  хэмээн доктор Назариан хэлжээ. “С амин дэмээр баялаг хоол хүнс жишээ нь манго, гүзээлзгэнэ гэх мэт жимс жимсгэнүүдийг өдөр бүр сайн хэрэглэж байгаарай” гэсэн байна.

С амин дэм

3 Гиалуроны хүчил

Гиалуроны хүчил коллагений нийлэгжилтийг эрчимжүүлж, арьсыг уургаар хангаж, эрүүл, сайхан болгох үйлчилгээтэй. Арьсны уян хатан чанарыг сайжруулж, чийгшүүлж, шархыг эдгэрүүлж, үрчлээг тэнийлгэн хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Тиймээс гиалуроны хүчлийн найрлагатай биеийн тос түрхэж, капсултайг нь түрхэж хэрэглээрэй.

Гиалуроны хүчил

4 Зуун наст

Зуун наст бол арьсыг чийгшүүлэх үйлчилгээгээрээ хаан ургамал юм. Мөн арьсны шархыг анагаах увидастай. Зуун настыг хэрэглэснээр арьс язралт арилахгүй байж болох ч хамгийн багадаа эрүүл булбарай арьстай болно шүү.

Зуун наст

5 Наргил модны самрын тос

Наргил модны самрын тос нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учраас арьс язралтыг бүдэгрүүлнэ. “Тосноосоо аваад алгандаа үрж бага зэрэг халаагаад язралт үүссэн хэсэгтээ түрхээрэй. 3 сарын турш өдөр бүр давтаарай” хэмээн доктор Назариан зөвлөж байна.

Наргил модны самрын тос

6 А амин дэм

А амин дэм буюу ретинол нь арьсыг эрүүлжүүлдэг. Тиймээс А амин дэмийн найрлагатай тос, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн мөн тус амин дэмээр баялаг хүнс хэрэглэвэл тустай.

А амин дэм

7 Арилжааны бус органик биеийн тос, лосьон хэрэглэ

Супер маркет, зах дэлгүүрүүдээр зарагддаг арилжааны чанартай язралтын эсрэг биеийн тос бус органик, байгалийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх нь үр дүнтэй.

Арилжааны бус органик биеийн тос, лосьон хэрэглэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()