Танд хань болохгүй хүний 7 шинж

Ихэнх тохиолдолд хосуудын харилцаа нь хоорондын үл ойлголцол, араар тавилт, муу зуршил, хууран мэхлэлт зэргээс болж дуусгавар болдог. Харин заримдаа бид ирээдүйд салах ямар нэг шалтгаан байгаа эсэхийг мэдэх гэж хэт их хичээдэг. Хэдийгээр тухайн хүн муу зуршилгүй, сэтгэл зүйн хувьд асуудалгүй, эрүүл мэндийн хувьд ч хэвийн байж болох ч гэрлэсний дараагаар та хоёрын харилцаанд сэв суух магадлалтай байдаг. Ингээд та хоёрыг цаашид тохирохгүй хосууд болохыг илтгэх шинж тэмдгүүдийг хүргэж байна. 

Танд хань болохгүй хүний 7 шинж

1 Сэтгэл хөдлөлийн түвшин өөр

Сэтгэл хөдлөлийн түвшин (EQ) гэдэг нь өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө хянах, бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх үйл явцыг хэлдэг.  EQ-ийн түвшин багатай хүн бусдыг ойлгож, дэмжих тал дээр асуудалтай байдаг бөгөөд энэ нь ойр дотны хүмүүстээ гаргах хандлагад ч нөлөөлдөг. Үүнээс гадна энэ төрлийн хүмүүс сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй талтай. .

EQ-ийн түвшин багатай хамтрагч тань өөрийгөө таны оронд тавьж чаддаггүйгээс гадна өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрдөггүй, танд хэрэгтэй байгаа зүйлийг мэдэх чадваргүй байдаг. Энэ төрлийн хүмүүстэй харилцаа тогтоох нь таны хувьд таагүй байх бөгөөд та хамтрагчаасаа таныг ойлгохыг хүсэх боловч тэр таньтай санал нийлэхгүй. 

EQ-ийн түвшнийг анхны болзоон дээрээ мэдэх боломжтой. Та түүний орчин тойронд хандаж буй хандлагыг нь ажиглаарай. Энэ төрлийн хүмүүс тусламж гуйх үед дургүйцэж, амархан уурлаж, зөвлөгөө өгч бусдыг шүүмжлэх дуртай байдаг бөгөөд хэн нэгний үгийг сонсох дургүй байдаг аж. 

Сэтгэл хөдлөлийн түвшин өөр

2 Таны хувийн орон зайг хүлээн зөвшөөрдөггүй

Шинэ танил чинь танд хувийн орон зай өгөхгүй бүх л нөхцөлд хамт байж, таныг өөр ямар нэгэн зүйл хийхэд дургүйцэж байна уу? Хэрвээ таны хамтрагч өөрийн гэсэн хоббигүй, ганцаараа хэрхэн цагийг өнгөрүүлэх тал дээр туршлага дутмаг байвал тэр таны эрх чөлөөг хязгаарлах болно. Тэр өөрийн бүхий л сонирхлыг танд тулгахыг хичээж, таныг өөрөөсөө алхам ч холдуулахгүй.

Харилцааны эхэн үед мэдээж энэ таатай мэт санагдах боловч цаг хугацаа өнгөрөх тусам танд хүндрэл учруулна. Энэ нь ихэнхидээ сэтгэл зүйн дарамт болж хувирдаг бөгөөд тэр өөрөө энэ байдлаа анзаардаггүйд оршино.

Анхны болзоон дээр харилцагч тань юу ярьж байгааг анзаараарай. Түүнд ямар нэгэн хобби байх хэрэгтэйг санах нь зүйтэй.

Таны хувийн орон зайг хүлээн зөвшөөрдөггүй

3 Таныг өөрчлөхийг хичээдэг

Бараг л хүн бүр ирээдүйн хань ижлийнхээ талаар төгс төсөөлөлтэй байдаг билээ. Заримдаа бидний мөрөөдөл бодит амьдрал дээр биеллээ олж чаддаг бол зарим тохиолдолд зөрөх нь ч бий. Гэхдээ зарим хүмүүс шинэ хамтрагчаа өөрийнхөө мөрөөдөл, хүсэлд нийцүүлэхийн тулд өөрчлөхийг хичээдэг.

“Чи үсээр шараар будаж үзсэн үү” “Чи яагаад шивээс хийдэг юм бэ, Инженерүүд илүү их орлоготой байдаг шүү дээ”, “Чи үнэтэй чулуун эдлэл зүүх хэрэгтэй. Эмэгтэй хүн учир энэ хэрэггүй зүйлийг зүүх хэрэггүй” гэх мэт. Хамтрагч тань таныг бүхий л талаараа өөрийн мөрөөдлийн нэгэн болгох гэж оролдох болно. Эцэст нь тэрээр таныг өөрийнх нь хайж байсан хүн биш гэдгийг ойлгох боловч энэ харилцаа таныг түүний саналыг дэмжиж байх бүхий л хугацаанд үргэлжлэнэ.

Энэ төрлийн хүмүүс  танд өөрийн сонирхлыг шууд хэлэх бөгөөд өөрийнхөө бодлыг тулгаж, танд илүү зохих зүйлийн талаар зөвлөгөөг өгнө. 

Таныг өөрчлөхийг хичээдэг

4 Хамтрагч тань өөрийнхөө болон таны асуудлыг салгаж авч үздэг

Та хамтрагчдаа усны хоолой эвдэрсэн талаар хэлэхэд тэр мөрөө хавчиж, таны духан дээр чинь үнсээд найзуудтайгаа шар айраг уухаар явж байна уу? Найзтайгаа хамт маникюрын цаг авнаас болоод түүнтэй хамт явж ээжид нь төрсөн өдрийн бэлэг авахаас татгалзсан хэмээн гомдоллож байна уу? Хэрвээ таны хамтрагчид тусламж хэрэгтэй болж, харин та ямар нэг байдлаар түүнд туслахаас татгалзсан  бол тэр танд маш ихээр гомдох болно гэдгийг санаарай.

Ингээд та хамтрагчаа өвдсөн тохиолдолд өөрийнхөө бүх асуудлыг мартаж түүнд эм хүргэхээр яарч байж болох юм. Учир нь түүний асуудал гэдэг та хоёрын асуудал, харин таны асуудал таны л асуудал хэвээр байх болно. Энэ бол нэг нэгэндээ итгэж болох төгс харилцаа биш юм.

Урт удаан хугацааны турш бат бөх харилцааг тогтоож, ирээдүйг тантай хамт төлөвлөж байгаа хүн таныг баярлуулах зүйл хийхдээ дуртай байх болно. Түүний хувьд найзтайгаа уулзах уулзалт, маникюр, цаг агаарын таагүй нөхцөл байдал зэрэг нь хэзээ ч танд туслахаас татгалзах шалтгаан болох ёсгүй.

Хамтрагч тань өөрийнхөө болон таны асуудлыг салгаж авч үздэг

5 Таны үзэл бодол түүнд огтхон ч хамаагүй

Бүх юм жижиг зүйлээс эхэлдэг. Болзоонд зориулсан рестораны сонголт, оройн хоол, эсвэл кино үзэх гэх мэт. Таны үзэл бодлыг асуухгүйгээр бүх сонголтыг хамтрагч тань өөрөө хийнэ. Яагаад гэвэл хамтрагч тань таниас илүү. Харин таны үзэл бодол энд огтхон ч хамаагүй.

Энэ нь эхлээд халамж мэт харагдаж болох ч бодит байдал дээр танд үзэл бодлоо илэрхийлэх эрх байхгүй байна гэсэн үг юм.

Харамсалтай нь цаг хугацаа өнгөрөх тусам энэ асуудал илүү даамжирч, та байр авахдаа, өөр хот руу нүүх, хүүхэддээ нэр өгөхдөө хүртэл өөрийн үзэл бодлыг илэрхийлэх эрхгүй болно.

Таны үзэл бодол түүнд огтхон ч хамаагүй

6 Ажлаа эн тэргүүнд тавьдаг

Ажилдаа маш их дуртай хүмүүс мэдээж бусдын хайр хүндэтгэлийг хүлээдэг. Тэд өдөр шөнөгүй ажлаа хийж, бүхий л амралт чөлөөт цагаа ажилдаа зориулахад бэлэн байдаг юм. Гэвч энэ төрлийн хүмүүстэй хайр сэтгэлийн холбоотой болох үед нэг тал нь хохирч үлдэнэ. 

Хэрвээ таны хамтрагч анхнаасаа л ажил ярьж, болзоондоо хожигдох эсвэл ажлаас болж болзоогоо хойшлуулж байвал та хоёрын харилцаа удаан хугацаанд үргэлжлэх нь юу л бол. Та үдэш бүрийг гэртээ ганцаараа өнгөрүүлэхийг хүсэж байна гэж үү?

Ажлаа эн тэргүүнд тавьдаг

7 Та хоёрын амьдралын хэв маяг өөр

Та олон давхар бургерт дурлаж, спортоор хичээллэх дургүй байхад таны сонгосон хүн эрүүл хооллолтыг дэмжиж, долоо хоногт нэг удаа ч болов  спортоор хичээллэдэг бол та хоёр хамтран амьдархад нэлээд бэрхшээлтэй байх болно.  Энэ нь гэртээ суух дуртай хүн болон аялах, шоудах дуртай болон дургүй хүн, хэт цэвэрч болон цэвэр байдлыг төдийлөн эрхэмлэдэггүй хүмүүст ч хамааралтай. 

Амьдралын хэв маяг өөр байх нь гал халуун хайрыг, үзэн ядалт болгож хувиргах магадлалтай. Үүнд та хоёрын хэний ч буруу байхгүй бөгөөд та хоёр анхнаасаа л тохирох хүмүүс биш байжээ.

Заавал таньтай ижил сонирхол, зуршилтай хүмүүсийг хайх хэрэггүй. Зүгээр амьдралын хэв маяг төстэй хүнийг сонгох хэрэгтэй.

Та хоёрын амьдралын хэв маяг өөр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()