1
Гуандун дахь Халштат (Hallstatt)
Хятадын Халштат нь уран барилгач Себастиан Акер, Фил Томпсон нарын архитектурын загварыг хуулбарласан төсөл юм. ЮНЕСКО-гийн Дэлхийн Өв санд багтсан хотын энэхүү дуураймал хувилбарт хиймэл нуур, импортын тагтаа болон Альпын нуруун дахь тосгоны байр байшингуудыг яг дууриалган хийжээ. Үүнийг жинхэнэ Халштатын оршин суугчид гайхширч мөн эгдүүцэж хүлээж авдаг байна.
2
Тяньдучен дэх Парис
Гэрлийн Хот хэмээн нэрлэгддэг Парисын Хятад дахь хувилбарт тус хотын гол бэлгэ тэмдэг болох Эйффелийн цамхгаас гадна хүрээлэн байдаг байшин барилгыг нь хүртэл дуурайлган барьжээ. Харамсалтай нь тансаг зэрэглэлийн орон сууц бүхий дуураймал хотоо фермүүдийн дунд барьсан учраас тохиромжгүй байршлаасаа шалтгаалан орхигдсон хот болж хувирчээ.
3
Пудон дахь Голланд тосгон
Голын дэргэдэх тээрмийг харахад л “энэ Голланд байна даа” гэж хүн бүхэн таних биз. Завгүй Шанхай хотоос холгүйхэн орших энэхүү амгалан Голланд тосгоныг 2001 оны Шанхай хотын Төлөвлөлтийн Зөвлөлөөс санаачласан “1 хот – 9 тосгон” төслийн хүрээнд барьжээ. Гэвч хотоос зайдуу байршлаасаа болж нэг их амжилтанд хүрээгүй байна.
4
Луодян дахь Швед тосгон
Хэрэгжилт нь зогссон “1 хот – 9 тосгон” төсөлд Скандинавын орон болох Шведийн хэсэг хүртэл багтсан юм. Бүр Маларен нуурыг нь хүртэл дуураймлаар хийх гэж оролдсон энэхүү Шведийн Сигтуна тосгоны дуураймал нь хүн амьтан байхгүйгээс мөн л орхигдсон тосгон болон хувирчээ.
5
Темза хот
Тудорын барилгууд, чулуун гудамж, утасны улаан бүхээг, Уинстон Черчиллийн хүрэл хөшөө, Хатан хааны харуулуудыг хүртэл багтаасан энэхүү Английн жижиг тосгоныг мөн л “1 хот – 9 тосгон” төслийн хүрээнд Шанхай хотын төвөөс холгүй байгуулсан боловч бас л орхигдсон тосгон болсон байна.
6
Германы Антинг тосгон
“1 хот – 9 тосгон” төслийн хүрээнд Шанхай хотод баригдсан өөр нэгэн тосгон бол Алберт Спийрийн загвараар хийгдсэн Антинг Герман тосгон юм. Гурваас таван давхар өнгө алагласан байшингууд, ногоон байгууламж, усан зам, ресторан зэрэг хотын онцлох зүйлсийг орхигдуулахгүй дууралгайн хийсэн нь яг л уг хотод байгаа мэт санагдах аж. Гэвч бусад орхигдсон хотуудын адилаар Хятадууд тус тосгонд байнга оршин суухыг хүсээгүй байна.
Түүнчлэн, төв талбайд Гёте, Шиллэр нарын хүрэл хөшөө зэрэгцэн сүндэрлэх боловч тус нутгийн хүмүүст төдийлөн танигдаагүй хэвээр үлджээ.
7
Пужян дахь Брийза Хот
“1 хот – 9 тосгон” төслөөр баригдсан энэхүү Италийн Брийза хотын дуураймал хувилбар нь бусад Европын хотуудтай харьцуудахад амжилттай хуулбарлагдаж чадаагүй юм.
8
Тянжинь дахь Флоренц
Тянжинь Флоренц тосгон хэмээн нэрлэгддэг ч энэ нь тосгон бус худалдааны төв юм. 200,000 мкв талбайтай тус худалдааны төвд дэлхийн томоохон брендүүд худалдаалагддаг..
9
Сужоу дахь Лондоны Цамхагт Гүүр
Жиансу мужид орших уг дуураймал гүүрний цамхгийн дээд давхарт “Англи маягийн кофе”-гоор үйлчилдэг ба жинхэнэтэйгээ харьцуулахад хоёр дахин илүү тооны цамхагтай аж. Дутагдалтай хийгдсэн нэг зүйл гэвэл гүүр нь өргөгддөггүй учраас доогуур нь усан завь гарах боломжгүй болжээ.
10
Бээжин дэх Мейсон-Лафитийн шилтгээн (Château de Maisons-Laffitte)
Бээжин хотод баригдсан Зиан Лафит зочид буудлыг барихад Франц барилгынх нь 10,000 орчим жинхэнэ план зургийг ашигласан учраас яг адилхан болж чадсан. Дотроо спа, виноны музей хүртэл байдаг байна.
11
Тянжинь дахь Александрын гүүр
Парисын нуман гүүрний дуураймлыг 1973 онд барьжээ. Энх тайван, найрамдлыг билэгдсэн дөрвөн хөшөө болох Хөх луу, Цагаан бар, Луун бар, Хар яст мэлхий зэргийг хүртэл хотод байршуулсан.
12
Венецийн Гэгээн Маркын Талбай
Дуурайх гэдэг нь угтаа бүтээлч зан дутмаг байгаагийн илрэл хэдий ч Хятадууд энэхүү чадвараараа өөрсдөө бахархдаг ажээ. Учир нь, тэд Барууныхны хийсэн зүйлийг хийх чадвартай болсон гэдгээ харуулж буй нэг хэлбэр гэж үздэгтэй холбоотой. Дуураймал ч гэсэн очиж үзмээр санагдаж байна уу?
13
Шенжен дэх "Дэлхийн Цонх" паркад байрлах алдарт дурсгалуудын дуураймал хувилбарууд
Эйффелийн цамхаг, Ялалтын хаалга
Луврын музей
Ватиканы Гэгээн Петрийн Ордон