Алдарт хөл бөмбөгчний эгэл даруу амьдрал

28 настай Францын хөлбөмбөгчин Нголо Канте (Ngolo Kante) нь Английн "Челси" багийн хагас хамгаалагч бөгөөд "Премьер лиг"-ийн шилдэг тоглогчдын тоонд албан ёсоор багтдаг билээ. Тэрээр гайхалтай тоглолтуудаараа дэлхий даяар олон мянган фенүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж чадсанаас гадна дэлхийн хамгийн даруухан хөлбөмбөгийн од гэдгээрээ алдартай. Ингээд түүний эгэл жирийн амьдралтай танилцацгаая

Алдарт хөл бөмбөгчний эгэл даруу амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нголо Канте нь хөлбөмбөгийн анхны карьераа Францын "Булонь", "Кан" клубуудээс эхэлж байжээ. Улмаар 2015 онд Премьер лигт шилжиж, Лестерт нэг жил маш амжилттай тоглосон юм. 

Үүнээс хойш түүний тухай хүн бүхэн ярих болж, гайхалтай ур чадвараараа мэргэжилийнхний нүдэнд өртөснөөр 2016 онд Лондонгийн Челси клубтэй гэрээ байгуулжээ. Энэ жил тус багийн гол тоглогч Эден Азар "Реал Мадрид"-д очсоноор Кантед клубынхаа гол од болох боломж нээгдсэн юм. 

Алдарт тамирчин маань эгэл жирийн амьдралыг эрхэмлэдэг нэгэн аж. 

Тэрбээр гайхалтай хөдөлмөрч зантай. Ихэнх цагаа клубынхаа бэлтгэлийн танхимд өнгөрөөхийн сацуу энэ л миний амьдралын бүх зүйл хэмээн бэлтгэл хийхийн төлөө л төрсөн мэт хичээнгүй ажилдаг байна. 

Түүнчлэн Канте тарчигхан амьдралд өссөн болохоор мөнгөний үнэ цэнийг маш сайн мэддэг ажээ. Тэрээр Францад 5-р дивизионд тоглож байхдаа хажуугаар нь нягтлан бодогчоор сурч өөрийн орлого зарлагаа сайтар хянадаг байжээ. Гэхдээ түүнийг харамч эсвэл шуналтай мэтээр ойлгож болохгүй. Учир нь тэрээр буяны үйлсэд хандивладаг мөнгөн дүнгээр тамирчдаа тэргүүлдэг аж. 

Канте 7 хоногт 130 мянган ам.долларын цалин авдаг боловч тансаг байр, машин авалгүй анх "Челси"-д тоглохоор ирэхдээ амьдарч байсан түрээсийн байрандаа амьдардаг байна. 

Тэрбээр машин огт сонирхоггүй гэнэ. Одоогоор фенүүдийнхээ бэлэглэсэн нэгэн жижигхэн машиныг унадаг байна. Түүнийг "Премьер лиг"-ийн шилдэг тоглогч болоход нь Лестерийн эзэн BMW бэлэглэсэн боловч авахаас татгалзаж буяны үйлсэд хандивлажээ. 

Нголо бол эгэл жирийн сайн хүн юм. Тэрээр гэрээнээс илүү мөнгө авахгүй хэмээн төлөөлөгчөө тэр дор нь ажлаас нь халж байсан сонирхолтой түүх ч бий. 

Хувийн амьдралын хувьд  өмнө нь найз бүсгүйтэй байсан ч одоо ганц бие бөгөөд карьертаа өөрийгөө бүрэн зориулж байна. Харин чөлөөт цагаараа хөзөр, бильярд тоглох дуртай ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()