Эмэгтэйчүүдийн гүйлтийн тэмцээнд түрүүлсэн "сэжигтэй" Хятад тамирчдыг шалгаж үзтэл...

Өмнөд хөршид болсон хөнгөн атлетикийн бүх Хятадын аварга шалгаруулах тэмцээний үеэр нэгэн хачирхалтай үйл явдал болсон нь тамирчдын хүйсний асуудал байсан юм. Зурган дээрх хоёр тамирчин яг л эрчүүд шиг харагдсан нь зохион байгуулагчдын сэжгийг төрүүлж, шалгалт явуулжээ.

Эмэгтэйчүүдийн гүйлтийн тэмцээнд түрүүлсэн "сэжигтэй" Хятад тамирчдыг шалгаж үзтэл...

Ляо Мэньсюэ

Тун Цзенхуань

Дацин хотод  зохион байгуулагдсан улсын аварга шалгаруулах тэмцээний 400 метрийн төрөлд уг хоёр тамирчин оролцож, "тааврын дагуу" түрүүлжээ.  Нэгдүгээр байранд Ляо Мэньсюэ, хоёрдугаар байранд Тун Цзенхуань тус тус орсон юм. Тэдний үр дүн хоорондоо тун ойролцоо (53.25 болон 53.35 секунд) байснаас гадна энэхүү амжилтаараа дэлхийн хэмжээнд энэ улиралд 3,4-р байранд, харин Хятад улсын хэмжээнд тус төрлийн рекордоос ердөө 2 секундээр хоцорсон аж. 

Охидын хувьд энэ анхны ялалт биш бөгөөд сарын өмнө тэд буухиа 4х400 метрийн уралдаанд  мөн л ялалт байгуулжээ. 

Гэхдээ буухиа уралдааны үеэс л дэмжигчдийн дунд тус хоёр тамирчны хүйсийн тал дээр маргаан явагдаж эхэлсэн байна. 

Харин Хятадын Хөнгөн атлетикийн холбооноос хоёр тамирчин хоёулаа эмэгтэй болохыг баталжээ. Гэхдээ шинжилгээний нарийвчлалыг харуулаагүй аж.

Ляо Мэньсюэ 6-р сард 24 нас хүрсэн бол, Тун Цзенхуань түүнээс 5 сараар дүү юм байна. Тэдний хамгийн том амжилт бол 2019 оны Дэлхийн Аваргад буухиан төрлөөр 12-р байранд орсон явдал юм.

Уралдаанд ямар нэг булхай ороогүй байгаа даа гэсэн бодол Ляо Мэньсюэ-гийн өгсөн ярилцлагын дараа бүр их төрсөн болов уу.

Тестостерон даавар эмэгтэй спортын төрөлд хэрэгтэй юу?

Хятадын үзэгчдийн хувьд энэ тал дээр хоёр таамаг байгаа юм. Нэгдүгээрт, тэд дааврын бэлдмэл их хэмжээгээр хэрэглэсэн. Хоёрдугаарт, генетикийн өөрчлөлттэй байх магадлалтай гэнэ. 

Спортын ертөнцийн хувьд энэ нь хүйсийн эргэлзээтэй нөхцөл үүсэн анхны тохиолдол биш юм. Өмнөд Африкийн тамирчин Кастер Семенигийн асуудлыг Швейцарийн шүүхийн байгууллага шийдвэрлэсэн бөгөөд хэдийгээр түүний тестостерон дааврын түвшин хэт их нь тогтоогдсон, Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос эрх олгоогүй ч гэсэн түүнийг тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн байна.

Харин саяхан Этиоп улсад зохиогдсон тэмцээний үеэр Кенийн тамирчин Шиейс Чепкосгей нь эрэгтэй болох нь тогтоогджээ. Бүх зүйл ердөө л хорих ангийн үзлэгийн үеэр ил болсон байна. 

Тестостерон даавар эмэгтэй спортын төрөлд хэрэгтэй юу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()