1
Тахианы мах
Тахианы махыг хэрэглэхээсээ өмнө угаадаг бол та дахин нэг бодолцож үзэх хэрэгтэй болох нь. Тахиагаа хүйтэн усаар угаах нь бактериудыг нь урсгаж цэвэрлэж байгаа мэт боловч үнэндээ тэрхүү бактериудыг та угаалтуурынхаа дотор талаар тарааж, бохирдуулж байна гэсэн үг хэмээн Нью Йоркийн хүнс, эрдэс бодис судлалын төвийн захирал Эрик Сейден хэлсэн байна. Хэрвээ та тахианы махныхаа бактерийг нь цэвэрлэе гэвэл буцалгаж хэрэглэх нь л хамгийн үр дүнтэй зөв арга. Энэ арга нь түүхий загас болон бусад махны төрлүүдэд ч мөн хамааралтай аж.
2
Мах
Тахианы махтай адил бусад махыг угааснаар бактерыг нь тарааж байгаагаас маханд чийг өгч байгаа гэсэн үг. Махыг угаасны дараа чанахад уур их гардаг бөгөөд энэ нь амтанд нь ч нөлөөлдөг аж. Хэрвээ та махаа угаагаад бүр хэвшчихсэн бол угаасныхаа дараагаар цаасан салфеткаар арчин илүү усыг нь шингээж авах, угаалтуураа угааж ариутгах хэрэгтэй. Хэрвээ махаа шарж хэрэглэх гэж байгаа бол хөргөгчинд хадгалан, аль болох шүүсийг нь гоожуулахгүй байх нь зүйтэй. Шүүс нь гоожсон мах нян бактери ихээр үржүүлдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.
3
Бэлтгэсэн хүнсний ногоо, салат
Та бэлэн хэрчсэн ногоо, салат худалдан авч хэрэглэдэг бол тайлбарыг нь харахад илүүдэхгүй. Тухайн бүтээгдэхүүнийг угааж савласан бол та дахин угааж, ус, цаг үрэх хэрэггүй. Та дахин угаахдаа өмнө нь хэрэглэж байсан, бохирдсон сав суулгандаа хийж бүр ч бохирдуулах эрсдэлтэй.
4
Мөөг
Мөөгийг угааж хэрэглэхэд амт чанарт өөрчлөлт орох магадлалтай. Ихэнх тогооч нар мөөгийг хэрэглэхдээ усаар угаахгүй, харин цаасан салфеткаар арчиж хэрэглэдэг. Учир нь мөөг усыг өөртөө уусган авахдаа хурдан байдаг учир удаан усанд байлгахад амтанд нь өөрчлөлт ордог байна.
5
Өндөг
Зарим хүмүүс өндгийгг чанахаасаа өмнө угааж хэрэглэдэг байна. Гэхдээ өндгийг худалдаанд гаргахаас нь өмнө зориулалтын саван, халуун усаар цэвэрлэдэг тул дахин угаах шаардлагагүй. Харин өндгөө чанахдаа шар хэсгийг нь бүрэн болтол нь чанах хэрэгтэй. Учир нь өндөгний шар хэсэгт хордлого үүсгэх бактериуд ихээр агуулагддаг.
6
Гоймон
Зарим хүмүүс пастаны гоймонг чанасныхаа дараа усаар зайлдаг. Ингэж зайлснаар гоймонгийн гадна хэсэгт байх цардуулыг урсгачихдаг тул соусны гоймонд наалдах наалдцыг бууруулдаг юм. Соус нь гоймондоо сайн наалдаагүй учир пастаны амт ч мөн тийм сайн болдоггүй байна. Харин будааг чанахаасаа өмнө угаавал амттай болдог байх нь.