Ирээдүйгээс ирсэн хос: "Эцэг эхчүүд биднийг хараад хүүхдийнхээ нүдийг дардаг"

Харь гарагийн гэмээр этгээд дүр төрхийг бүрдүүлдгээрээ инстаграмын од болоод байгаа залуу дизайнерууд "Papers" сэтгүүлийн зураг авалтанд оржээ. Тэд гайхалтай өнгөлөг зураг татуулахаас гадна ярилцлага ч өгсөн байна.

Ирээдүйгээс ирсэн хос: "Эцэг эхчүүд биднийг хараад хүүхдийнхээ нүдийг дардаг"
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Ирээдүйгээс ирсэн зочид" хэмээх энэхүү нүүр хувиргалт, хувцаслалтын ард 23 настай Ханна, 26 настай Стефен нар байх бөгөөд тэд ийм төрхтэй олон нийтийн газраар явахдаа огт юм боддоггүй аж.

"Банкны ажилчид биднийг гэр оронгүй хүмүүс үү гэж үргэлж асуудаг. Харин нисэх буудлын шалгагчид биднээс эвгүйцэж, зохисгүй харьцдаг. Энэ бүхэн надад дэлхий дээр тэмцэх ёстой зүйлс байсаар байгаа гэдгийг сануулдаг. Бид хэзээ ч зогсохгүй.." хэмээн Стефен ярьж байсан юм.

Ердийн байдал бол эдгээр залуусын хувьд хар дарсан зүүдтэй л адил гэнэ. Тэд "Эрх чөлөө гэж юу вэ? Хүн гэж юу вэ? Насанд хүрэгчдийн ертөнц таны хүүхэд насны чинь жинхэнэ хүсэл мөрөөдлийг үгүй хийхээс өмнө та юунд итгэдэг байсан бэ?" зэрэг асуултаар өнөөгийн нийгэмд тогтсон жишгийг үгүйсгэж байгаа юм. 

Залуу хосууд  Монреаль дахь ЛаСалле коллежид загварын чиглэлээр сурч байхдаа анх танилцжээ. Тэд орчин үеийн нийгэм, загварын ертөнцийн талаар хоёулаа сэтгэл дундуур явдаг байж. Ийнхүү тэд "Өөрсдийн ертөнцөө бүтээхээр" шийдсэн байна. 

Хосуудад хүүхдүүд их дуртай байдаг гэнэ. "Эцэг эхчүүд бидэнтэй таарах үедээ хүүхдүүдийнхээ нүдийн халхалдаг. Хүүхдүүдийг буруутгаж, зэмлэж болохгүй. Тэд нийгмийн хэм хэмжээг ойлгохгүй хэвээр байгаа. Харин эцэг эхчүүд л тэднийг айлгаж, арга хэмжээ авч, өөрсөдтэйгээ адилхан болгох гэж хичээдэг" хэмээн Ханна ярьж байлаа. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()