Үүнийг 7 хоног уугаад, элгээ цэвэрлээрэй!

Элэг нь хүний биеийн хамгийн чухал эрхтнүүдийн нэг билээ. Харин энэхүү эрхтэн нь өвчилснөөр, бие бүхэлдээ сульдаж, асар их аюулыг дагуулдаг байна. Тэгвэл бид та бүхэндээ элгийг цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжих, эртний уламжлалт аргыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Үүнийг 7 хоног уугаад, элгээ цэвэрлээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Элгээ хамгаалах аргууд

Та элгээ өвчилж, гэмтэхээс хамгаалахын тулд хэд хэдэн зүйлээс татгалзаж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. 

  • Архи, согтууруулах ундаанаас хол байх
  • Эрүүл хүнс, ногоогоор хооллох
  • Жимс жимсгэнэ их хэмжээгээр идэх
  • Шарсан хуурсан хоолноос татгалзах
  • Долоо хоногт 1 удаа дасгал хөдөлгөөн хийх 

Элэг цэвэрлэх арга

Бид та бүхэндээ элэг цэвэрлэх байгалийн гаралтай шүүсийг танилцуулж байна. Энэ нь элгийг цэвэрлээд зогсохгүй, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжих болно. 

Орц:

  • Үзэм - 1/2 аяга
  • Нимбэг - 1 ширхэг
  • Хүрэн манжин (хэрчсэн) - 1 аяга
  • Ус - 2 аяга

Бэлтгэх арга:

Та жижгэвтэр сав сонгож, усаа хийж буцалгаарай. Үүндээ үзэм болон хүрэн манжингаа хийж, галаа багасган, 45-60 минут чанаарай. Бэлэн болсон хольцоо блендэрт хийж, дээр нь нимбэгний шүүсээ нэмж, эргүүлнэ. Ингээд л таны амтат шүүс бэлэн болох аж. 

Өдөрт 2 удаа 200 мл хэмжээтэйгээр уух бөгөөд эхнийхийг нь өглөө өлөн элгэн дээрээ, хоёр дахийг нь оройн хоолноос өмнө уугаарай. Та 7-10 өдрийн турш энэхүү шүүсийг ууж, 2 долоо амарсны дараа, ахин 7-10 өдөр уух хэрэгтэй.

Нэмэлт 

Та 1 аяга хүрэн манжингийн шүүсэн дээр 1 халбага зөгийн бал хийж бэлтгээрэй. Энэ нь таны цусны даралтыг тэнцвэржүүлж, дархлааны системийг сайжруулах болно. Та бэлтгэсэн шүүснээсээ өдөр бүр хоолноосоо 30 минутын өмнө 3 халбагыг ууж байхад хангалттай. 

Харин хүрэн манжингийн шүүсийг ижил хэмжээний устай хольж ууснаар, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай байдаг. Ялангуяа сарын тэмдгийн үеэр үүнийг ууснаар, цус төлжиж, өвдөлт багасдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()