1
Барле-Хертог ба Барле-Нассау (Нидерланд, Бельги)
Бельги, Нидерландын хил дээр орших хоёр хот хоорондоо тун хачирхалтай байдлаар хиллэдэг. Бельгийн Барле-Хертог болон Нидерландын Барле-Нассау хотууд нь дундуураа хилийн зурвасаар хуваагдсан л болохоос үнэндээ нэг л хот юм.
Хилийн зурвас нь 2 талдаа B, NL гэсэн үсэгтэй, цагаан нэмэх тэмдэг бүхий шугам байдаг нь аль улс гэдгийг зааж өгөхөөс гадна ресторан, орон сууцнуудын дундуур хүртэл зурагдсан байдаг байна. Тэр ч байтугай хотын Нидерландын хэсэг дотор Бельгийн нутагт ордог байшин, эсвэл Бельгийн нутгаар хүрээлэгдсэн Нидерландын хэсэгхэн газар ч олон бий. Дундад зууны үед 2 улс хилийн зурвасаа ийнхүү хачирхалтайгаар тогтоосон байна.
2
Куч-Бехар дүүрэг (Энэтхэг, Бангладеш)
Энэтхэг, Бангладешийн хилийн зурвас дээр байдаг Куч-Бехар дүүрэг нь Барле-Хертог ба Барле-Нассау хотуудтай адилхан асуудалтай. Хамгийн сонирхолтой нь тэнд байдаг Энэтхэгийн хот нь бүх талаараа Бангладешийн нутгаар хүрээлэгдсэн байдаг бол тэрхүү Бангладешийн нутаг нь Энэтхэгийн нутаг дотор хүрээлэгдэн оршдог аж. Харин 2015 онд Энэтхэг улс тэрхүү хотыг Бангладешд өгсөн юм. Ингэснээр дээрх төвөгтэй байдал бага ч гэсэн энгийн болжээ.
3
Эрх чөлөөний арал
Нью-Йорк хотын бэлэг тэмдэг Эрх чөлөөний хөшөө. Эрх чөлөөний хөшөө нь Нью-Жерси мужийн нутаг дэвсгэрт байрладаг боловч муж хоорондын гэрээний дагуу Нью-Йорк мужийн харьяанд байдаг байна. Бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл хөшөөний ойролцоох газруудын татвар нь Нью-Жерси муждаа харьяалагдах бөгөөд цахилгааны төлбөрийн ч мөн Нью-Жерсид төлдөг аж.
4
Диомедийн арлууд (ОХУ, АНУ)
Берингийн хоолойн дунд байрладаг Оросын мэдлийн Их Диомед, АНУ-ын мэдлийн бага Диомед гэх арлууд нь Олон улсын цагийн бүсийн эхлэл шугамын яг хоёр талд оршдог.
2 арал хоорондоо ердөө 4 км зайтай боловч 21 цагийн зөрөөтэй байдаг байна. Тийм учраас Их Диомед арлыг нь "Маргааш", Бага Диомед арлыг "Өчигдөр" арал хэмээн өөрөөр нэрлэдэг аж.
5
Бир-Тавиль ба Хал-Ибийн гурвалжин (Египет, Судан)
Египет, Суданы хилийн зааг дээр Бир-Тавил гэх 1280 хавтгай дөрвөлжин км бүс нутаг байх агаад аль ч улсын эзэмшил биш ажээ. Харин түүнтэй хиллэн орших өөр нэг бүс болох Хал-Ибийн гурвалжин нь дээрх 2 улсын аль алиных нь эзэмшил юм.
1899 онд 2 улс хилийн зурвасаа тогтоохоор хэлэлцсэн бөгөөд засгийн газрын хэлэлцээрийн дагуу 1902 онд хилийн зурвасаа албан ёсоор тогтоож байжээ. Хэлэлцээрийн үеэр 2 улсын аль аль нь Бир-Тавиль гэх газрыг өөрийн нутаг дэвсгэртээ оруулаагүй ба одоо ч хүртэл энэ хэвээр байгаа аж. Харин 2 улс хоёулаа Хал-ибын гурвалжинг өөрсдийн эзэмшил хэмээн тогтоожээ. Улс төрийн хувьд Хал-Ибын гурвалжин нь Египетд харьяалагдах боловч засаглах эрх нь Суданд байдаг аж.
6
Хаскелл номын сан болон дуурийн театр (АНУ, Канад)
Америк, Канадын хил дээрх Дерби Лайн хотод хоёр улс хамтран номын сан, дуурийн театр байгуулсан байдаг аж. Энэхүү 2 үйлчилгээний газар нь хоёр улсын иргэдэд нэгэн зэрэг үйлчилдэг бөгөөд орохдоо бичиг баримт шалгуулах шаардлагагүй байдаг байна.
Гэхдээ үйлчлүүлэгчид тийшээ орохдоо барилгын голоор нь гардаг хилийн зурвасыг давж болохгүй бөгөөд ингэснээр номын сан орох хүн номын сан руу л орохоос дуурийн театр руу орох боломжгүй аж.
7
Вагагийн зурвас (Энэтхэг, Пакистан)
Вага бол Пакистан, Энэтхэгийн хилийн зурвас. Энэ бүс нутаг нь газарзүйн үүднээс онцлох зүйлгүй ч тэнд байдаг хилийн үүдийг нээж хаах ёслол нь үнэхээр сонирхолтой аж. Өглөө бүр нар гарахаас 2 цагийн өмнө хоёр улсын хилийн харуулууд бүжиг маягийн жагсаал хийж 2 улсын тугаа зэрэг буулгадаг байна. Энэхүү арга хэмжээ нь жуулчдын анхаарлыг ихэд татдаг гэнэ.