Цусны бүлэг таны эрүүл мэнд, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-08-23, 13:34
8,499

Дөрвөн төрлийн цусны бүлэг байдгийг бүгд мэдэх ч үүнтэй холбоотой энгийн зүйлсийн талаар цөөн хүмүүс л мэддэг. Ингээд цусны бүлэг тухайн хүний эрүүл мэнд, тохирох хоол хүнс, зан араншин зэрэгт хэрхэн нөлөөлдөг тухай мэдээллийг хүргэж байна.

Цусны бүлэг таны эрүүл мэнд, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ерөнхийдөө дараах дөрвөн төрлийн цусны бүлэг байдаг:

  • Бүлэг A - "Agrarian" гэсэн үгний товчлол
  • Бүлэг B - "Bavarian" гэсэн үгний товчлол
  • Бүлэг O - "Original hunter" үгний товчлол 
  • Бүлэг AB-  хамгийн түгээмэл цусны бүлэг бөгөөд эрүүл, хүчтэй, сайн дархлааны системтэйд тооцогддог

Эдгээр бүлгээс гадна хувь хүмүүсийн өөрсдийнх нь эрүүл мэнд, амьдралын хэв маягаас шалтгаалаад 400 орчим дэд бүлгүүд байдаг.

 

1 Эрүүл мэнд, амьдралын хэв маягаас хамаарч цусны бүлэгт тохирох хоол хүнс

Бүлэг A:  Эдгээр хүмүүс нь ихэнхдээ цагаан хоолтнууд байдаг бөгөөд шошны төрөл, халуун ногоо, кофе болон шингэний дутагдалд оруулах зүйлсээс зайлсхийх.
Бүлэг B: Ихэвчлэн сүү, сүүн бүтээгдэхүүн, хонины мах, загас, хүнсний ногоо, цай болон үрт бүтээгдэхүүн хэрэглэвэл зохино. Эдгээр хүмүүс согтууруулах ундаа, хадгалах хугацаа уртасгагчтай бүтээгдэхүүн болон хэт дуу чимээнээс зайлсхийх хэрэгтэй.
Бүлэг O:Тэд ихэвчлэн мах, загас, хүнсний ногоо, фастингийг илүүд үзэх бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн, нөөшилсөн бүтээгдэхүүнээс зайлсхийж хэтрүүлж идэхгүй байхыг эрмэлзэх.
Бүлэг AB: Энэ бүлгийн цустай хүмүүс бараг бүх төрлийн хоол хүнс хэрэглэдэг. Тэд органик, шинэ бүтээгдэхүүнийг илүүд үзэх бөгөөд хэт болсон  нөөшилсөн бүтээгдэхүүнээс зайлсхийх нь зүйтэй.

Эрүүл мэнд, амьдралын хэв маягаас хамаарч цусны бүлэгт тохирох хоол хүнс

2 Цусны бүлгээс хамаарсан зан араншин

Бүлэг A: Зохион байгуулалт сайтай, удирдах чадвартай, найрсаг бөгөөд ажлыг илүү үр ашигтайгаар хийхийг илүүд үзэж зорьдог.

Бүлэг B: Уян хатан, нийтэч, эрч хүчтэй боловч бодлогошронгуй хүмүүс байдаг.
Бүлэг O: Аливаад бодитой ханддаг, өөртөө итгэлтэй бөгөөд аливаад алсаас ажиглангуй ханддаг хүмүүс.
Бүлэг AB: Энэ төрлийн хүмүүс тайван мөртлөө хүчтэй буюу нэлээн тэнцвэртэй амьдралтай байдаг. Үүнээс гадна бүтээлч сэтгэлгээтэй ба шинэлэг санаа их гаргадаг.

Цусны бүлгээс  хамаарсан зан араншин

3 Цусны бүлгээс хамаарсан стрессийн нөлөөлөл

Бүлэг A: Энэ бүлгийн хүмүүс ихэнхдээ стрессээ сайн тайлж чаддаггүй бөгөөд сэтгэл түгших өвчнөөр шаналах нь олонтаа. Аливааг даван туулахад тэдэнд цаг хугацаа шаардлагатай. Аль болох тайван байх хэрэгтэй.
Бүлэг B:  Энэ бүлгийн хүмүүс ихэнх тохиолдолд дуугүй, тайван байж чаддаг ч маш хурдан сэтгэл санаа нь өөрчлөгддөг талтай. Эдгээр хүмүүс сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд амьсгалын дасгал сурах хэрэгтэй.
Бүлэг O:  Энэ бүлгийн хүмүүс цочмог ууртай бөгөөд бодит байдал дээр ямар байгаагаа харсан тохиолдолд энэ дутагдлаа засах боломжтой.
Бүлэг AB: Тэд сэтгэл гутрал, стрессийг зохицуулж чадах ч түргэн ааштай. Энэ зангаа засах тал дээр ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагатай.

Цусны бүлгээс хамаарсан стрессийн нөлөөлөл

4 Цусны бүлэг таргалалттай холбогдох нь

Бүлэг A: Өөх тостой бүтээгдэхүүн идэхийг зөвшөөрдөг.
Бүлэг B:  Эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж болзошгүй учраас гүн тосонд шарсан хоол хүнс болон талх идэхээс зайлсхийх хэрэгтэй.
Бүлэг O: Хурдан хугацаанд жин нэмэх талтай.
Бүлэг AB: Хөдөлгөөний дутагдлаас шалтгаалж жин нэмэх магадлал өндөр.

Цусны бүлэг таргалалттай холбогдох нь

5 Жирэмсэн эмэгтэй Rh-д өөрчлөлт гарах нь

Цусны систем дэх хамгийн чухал дэд бүлэг. Эхнийх нь ABO буюу үүнд 50 цусны бүлгийн антиген агуулагддаг. Бусад чухал бүлгүүдэд D, C, c, E, e ордог. D антигентэй, үгүй эсэхээсээ хамааран энэхүү Rh нь хоёр хэсэгт хуваагддаг: D антигентэй нь Rh эерэг бол D антигенгүй нь Rh сөрөг байдаг байна. 

Гимолизын өвчин- Цусны улаан бөөмний ажиллагаанд асуудал гарах.

Эритробластосис Феталис -  Цусны бөөмөөс шалтгаалан урагт тусдаг нэг төрлийн өвчин. Ихэнх тохиолдолд эцэг, эхийнх нь цусны бүлэг таарахгүй байснаас үүддэг. Үүнээс сэргийлэхийн тулд, жирэмсэн эхийг 28 долоо хоногтой байхад нь болон төрсний дараа 72 цагийн дотор түүнд цусны сийвэнгээс нь авч тариа хийх шаардлагатай. Энэ нь антигенүүд цаашид өсөхгүй байхад нөлөөлдөг. Тарилга нь ихэнхдээ Rh эерэг цусаар хийгддэг.

Жирэмсэн эмэгтэй Rh-д өөрчлөлт гарах нь

6 Цусны бүлэг ба цус сэлбэх

Бүлэг A: Бүлэг A ба O-оос цус авч, бүлэг A ба AB-д цусаа хандивлаж болно.
Бүлэг B:  Бүлэг B ба O-оос цус авч, бүлэг B ба AB-д цусаа хандивлаж болно.
Бүлэг O:  Зөвхөн Бүлэг O-оос цус авч, бүх бүлэгт цусаа хандивлаж болно.
Бүлэг AB: Бүх бүлгээс цус авч болох боловч зөвхөн бүлэг AB-д цусаа хандивлаж болно.  
Универсал донор: Бүлэг O, Rh D сөрөг цусны бүлэг.
Универсал хүлээн авагч: Бүлэг AB, Rh D эерэг цусны бүлэг.

Цусны бүлэг ба цус сэлбэх

7 Сийвэнгийн тохирох байдал

Бүлэг A: Бүлэг A ба AB-аас сийвэн авч, бүлэг A ба O-д хандивлаж болно.
Бүлэг B: Бүлэг B ба AB-аас сийвэн авч, бүлэг B ба O-д хандивлаж болно.
Бүлэг O:  Универсал сийвэн хүлээн авагч боловч зөвхөн бүлэг O-д хандивлах боломжтой.
Бүлэг AB: Универсал сийвэнгийн донор боловч зөвхөн бүлэг AB-аас хүлээн авах боломжтой.

Сийвэнгийн тохирох байдал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()