Бүрэг ичимхий зангаасаа салах 8 арга

Хэрвээ та чухал хүмүүсийн өмнө, энгийн хүмүүсийн өмнө, эсрэг хүйстнийхээ өмнө гээд бусадтай харилцахдаа үргэлж ичиж сандардаг бол үүнийг төгсгөл болгох хэрэгтэй. Учир нь бусдад өөрийгөө илэрхийлэх нь амьдралын чухал зүйлсийн нэг бөгөөд ичимхий зангаасаа болоод дуртай ажил, ашигтай төсөл, хайртай хүнээ ч алдах магадлалтай. Амьдралд тохиох олон боломжийг ингэж алдана гэдэг үнэхээр харамсалтай шүү дээ. Ингээд танд ичимхий байдлаасаа ангижрахад туслах хэд хэдэн зөвлөгөөг хүргэе.

Бүрэг ичимхий зангаасаа салах 8 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүх зүйлд хялбараар ханд

Өөрийн ярьж буй зүйлийг чухал гэж хэт ач холбогдол өгснөөр хүмүүс сандарч алдаа гаргадаг. Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх хэрэггүй бөгөөд энэ нь амжилт дагуулдаггүй болохыг хүн бүр мэднэ. Сандарч байгаагаа бусдад харуулваас та азгүй амьтан мэт л харагдана. Ингээд асуух ёстой зүйлээ асуухгүй эсвэл хэлэх ёстой зүйлээ хэлж чадахгүй өнгөрүүлэх нь элбэг. Тиймээс аливаа зүйлсийг хэт хүндрүүлж бодохгүйгээр тайван хандах хэрэгтэй. 

Бүх зүйлд хялбараар ханд

2 Ичих мэдрэмжийг ихээр мэдэр

Ичимхий байх шаардлагатай нөхцөл байдал гэж бий. Ичимхий зангаа засахын тулд төрөл бүрийн айж, ичиж сандардаг зүйлстэйгээ нүүр тулах хэрэгтэй. Таалагдсан эмэгтэй бүртэйгээ танилцах хэрэггүй боловч бүхий л байдалд өөрийгөө сорьж үзээрэй. Өөрөөр хэлбэл, энэ нь цочирол өгөх эмчилгээний нэг төрөл юм.

Ичих мэдрэмжийг ихээр мэдэр

3 Нээлттэй бай

Хүн өөрийнхөө хүлээн зөвшөөрч чаддаггүй ямар нэгэн зүйлээ бусдад мэдэгдэхгүй, нуух гэж хичээснээр ичимхий байдал үүсдэг. Тиймээс нуух шаардлагагүй бүх зүйлээ ил гарга.

Шууд энэ алхмыг  хийж чадахгүй байгаа бол тойруу замаар эхлээрэй. Өдрийн тэмдэглэл хөтлөх хэрэггүй ч сонирхолтой зүйлийн талаар цахим хуудсандаа нийтлэж болно. Хэдийгээр таны нийтлэлийг бүх хүн уншихгүй ч дараагийн удаа ямар нэг зүйл хэлэхэд танд хялбар байх болно.

Нээлттэй бай

4 Өөртөө итгүүлэх

“Би чадна” гэж өөртөө бат итгүүлсний ачаар та ичихээ болихоос гадна айдсаасаа ангижирч, бүрэг ичимхий зангаасаа салж, өөртөө итгэлтэй нэгэн болно. Тиймээс ичих зүйл байхгүй, та бол амжилттай хүн гэдгийг өөртөө ойлгуулах хэрэгтэй. Гэхдээ өөртөө итгэх байдлыг үйлдэлтэй хослуулах хэрэгтэйг санаарай.

Жишээлбэл: Тархинд ямар нэг мэдээллийг удаан хугацааны турш үргэлж өгөх үед тархи энэ мэдээллийг хүлээж авдаг. Тиймээс энэ аргаар та ичимхий байдлаасаа салж чадвал, дараагийн удаа муу зуршлаа орхиход энэ аргыг төвөггүй ашиглаад сурчихсан байх болно.

Өөртөө итгүүлэх

5 Ганцаарчилсан сургалт

Өөрийнхөө хамгийн их айдаг зүйлийг хийж байна гээд төсөөлөөд үзээрэй. Ойр ойрхон ингэж төсөөлөх үед тэр зүйл бодитоор таны амьдралд байгаа мэт санагдаж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүнтэй холбоотой бүх айдас чинь үгүй болно. Тиймээс ч сэтгэл судлаачид тухайн хүнийг хүсэж буй зүйлээ маш тодорхой төсөөлж байхыг зөвлөдөг. Ингэснээрээ тухайн зүйлийн эцсийн үр дүнд бэлтгэлтэй байхаас гадна амжилтанд хүрэх үйл явц ч хурдасдаг аж. 

Ганцаарчилсан сургалт

6 Бүх боломжоороо ярь

Хэн ч таныг гадаа гараад танихгүй хүмүүстэйгээ ярь гэж хэлэхгүй. Харин зүгээр л таниас цаг асуусан хүнд цаг хэлж, зам зааж өгөх боломжтой. Оочирлож  байх үедээ хамт зогсож байгаа хүнтэйгээ яриа өрнүүлж болно. Өөрөөр хэлбэл, ярих боломж л гарвал ярих хэрэгтэй гэдгийг санаарай. Энэ нь танд бага зэрэг туршлага болох бөгөөд шаардлагатай нөхцөл байдалд санаа зоволтгүйгээр ярьж сурахад дадал болж өгнө.

Бүх боломжоороо ярь

7 Зөвхөн өөр дээрээ тусгах хэрэггүй

Зөвхөн өөр дээрээ анхаарал хандуулаад байвал та өөрт байгаа бүх дутагдлыг гаргаж бусдаас энэ нь бусдаас ичих шалтгаан болно. Бүрэг ичимхий зан бол хүмүүст байдаг хамгийн энгийн нэг сул тал юм. Тиймээс зөвхөн өөр дээрээ анхаарал хандуулах хэрэггүй бөгөөд эргэн тойрноо ажиглаж, бусад хүмүүст анхаарал хандуулаарай. Ингэснээр бага багаар таны айдас замхрах болно.

Зөвхөн өөр дээрээ тусгах хэрэггүй

8 Биеийн хэл ашигла

Бусадтай гар барихдаа чанга атгах, сайхан инээмсэглэх, нуруугаа тэгш, цэх авч явах гээд хүчирхэг биеийн хэлийг ашиглаж хэвшсэнээр таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, ичимхий занг тань дарах болно. Харин ойлгомжгүй биеийн хөдөлгөөн, сунжирсан урт ярианаас татгалзах хэрэгтэй. Хэрвээ ямар нэг асуух зүйл байвал санаа зовж, тойруулахгүйгээр шууд асуу. Тодорхойгүй, тойруу байдлаар ярих нь таныг өөртөө итгэлгүй байгааг илэхийлэхээс гадна та өөрийгөө ямар нэгэн байдлаар түүнээс дор гэдгийг баталж байгаа үйлдэл юм.  Энэ үед тухайн харилцаж буй хүн чинь таны ичимхий байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх болно. 

Биеийн хэл ашигла

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()