Хүмүүсийн олсон эдгээр нууцлаг зүйлс яг юу болж таарсан бэ?

Интернэт бол жинхэнэ мэдлэгийн уурхай бөгөөд таньд туслахад хэзээд бэлэн байдаг. Тэгвэл "Reddit" сайт дээрх нэгэн групп нь хүмүүсийн олсон, харсан эсвэл тааралдсан хачин жигтэй, ер бусын зүйлсийг шинжлэн судалж, яг юу болохыг нь тогтоодог байна. Хамтын хүчээр үнэнийг эрэлхийлэх юутай сайхан. Дараах нууцлаг зүйлс юу болохыг та ч гэсэн таах гээд үзээрэй. 

Хүмүүсийн олсон эдгээр нууцлаг зүйлс яг юу болж таарсан бэ?

1 "Ногооны талбай цэвэрлэж байгаад энэ бөгжийг оллоо. Нэг л өвөрмөц санагдлаа, юу гэж бодож байна?"

Хариулт: Викториагийн эрин үеийн гашуудлын бөгж. Дээрх үсгүүд нь нас барсан хайртай хүнийх нь нэрний эхний үсгүүд. Иймэрхүү бөгжийг ихэвчлэн алтаар (18k +) хийж, хар паалангаар чимэглэгддэг. Үүнийг магадгүй 1820-1840-аад оны үед хийсэн байх.

"Ногооны талбай цэвэрлэж байгаад энэ бөгжийг оллоо. Нэг л өвөрмөц санагдлаа, юу гэж бодож байна?"

2 "Өмнөд Каролина мужийн Миртл эргээс олдлоо. Энэ юу вэ?"

Хариулт: Балар эртний Мегалодон халимны шүд

"Өмнөд Каролина мужийн Миртл эргээс олдлоо. Энэ юу вэ?"

3 "Сүүний саванд энэ хонхор ямар хэрэгтэй юм бэ?"

Хариулт: Энэ бол даралтыг бууруулдаг нүх юм. Хэрвээ савыг унагавал нүх нь тэгширч, зад үсрэхээс сэргийлнэ.

"Сүүний саванд энэ хонхор ямар хэрэгтэй юм бэ?"

4 "1964 оны гэр бүлийн зураг дээр энэ гэрэл манай байшин дээгүүр харагдаж байсан. Энэ юу вэ?-

Хариулт: Хөөргөсөн пуужингийн гэрэл. Нар жаргах үед утаанаас үлдсэн мөр нь ингэж харагдаж.

"1964 оны гэр бүлийн зураг дээр энэ гэрэл манай байшин дээгүүр харагдаж байсан. Энэ юу вэ?-

5 "Гадна талыг нь битүү бүрсэн сонин машин харлаа. Энэ ямар учиртай юм бэ?"

Хариулт: Зах зээлд гараагүй байгаа машиныг туршиж үзэж байна. Ингэж бүрснээрээ машины загварыг нууж байгаа юм.

"Гадна талыг нь битүү бүрсэн сонин машин харлаа. Энэ ямар учиртай юм бэ?"

6 "Би энэ муурыг Техаст харсан. Эхлээд жирийн хар муур байна гэж бодсон чинь биш болж таарсан. Та нар юу гэж бодож байна?"

Хариулт: Хар шилүүс

"Би энэ муурыг Техаст харсан. Эхлээд жирийн хар муур байна гэж бодсон чинь биш болж таарсан. Та нар юу гэж бодож байна?"

7 "20 жилийн өмнө ийм жижиг данх олсон юм. Түүнээс хойш үүнтэй төстэй сав хайгаад олсонгүй. Яагаад ийм өвөрмөц хэлбэртэй байгааг нь мэдэх хүн байна уу?"

Хариулт: Хэвтэрт орсон эрэгтэй өвчтний бие засдаг сав.

"20 жилийн өмнө ийм жижиг данх олсон юм. Түүнээс хойш үүнтэй төстэй сав хайгаад олсонгүй. Яагаад ийм өвөрмөц хэлбэртэй байгааг нь мэдэх хүн байна уу?"

8 "Нагац эгчийн цуглуулгаас оллоо. Дотор нь ямар нэг төмөр байх шиг байна. Энэ юу юм бол?"

Хариулт: Эргийн бүс дэх далайн урсгалыг хянах чулуу. Энэ нь серийн дугаартай бөгөөд металл илрүүлэгчээр хялбархан олдог.

"Нагац эгчийн цуглуулгаас оллоо. Дотор нь ямар нэг төмөр байх шиг байна. Энэ юу юм бол?"

9 "Ойн дундаас юу олчихов оо?"

Хариулт: Дэлхийн 2-р дайны үеийн бөмбөгнөөс хоргодох байр. Гэхдээ нэг л хүнд зориулсан.

"Ойн дундаас юу олчихов оо?"

10 "Манай хөршийн гадна талбай, яагаад ингэж зассан юм бол?"

Хариулт:  Төлөгч хүний тахилын ширээ.

"Манай хөршийн гадна талбай, яагаад ингэж зассан юм бол?"

11 "Аавынхаа өрөөнөөс оллоо, энэ юу вэ?"

Хариулт: Мөсөн дээр хальтрахгүйн тулд гуталдаа хийдэг ногт

"Аавынхаа өрөөнөөс оллоо, энэ юу вэ?"

12 "Хэрэглэхэд эвгүй юм аа, яагаад ингэж 4 цагирагтай хийсэн юм бол?"

Хариулт: Хүүхдэд хайч ашиглаж сургах зориулалттай. Нэмэлт 2 цагираганд нь том хүн хуруугаа хийгээд хөдөлгөж үзүүлнэ.

"Хэрэглэхэд эвгүй юм аа, яагаад ингэж 4 цагирагтай хийсэн юм бол?"

13 "Энэ тольнууд ямар үүрэгтэй юм бэ? Шведийн Трус хотод тааралдсан. Тэндхийн бараг бүх байшин дээр байсан."

Хариулт: Энийг "gadespeel" гэж нэрлэдэг.  Уг толь нь байшингийн эзэд гудамжинд юу болж байгааг нууцаар хянах зориулалттай.

"Энэ тольнууд ямар үүрэгтэй юм бэ? Шведийн Трус хотод тааралдсан. Тэндхийн бараг бүх байшин дээр байсан."

14 "Энэ зургийг Лас Вегас руу явж байхдаа онгоцноос авсан юм. Юу болохыг нь та нар мэдэх үү?"

Хариулт: Дэлхийн хамгийн том литийн орд газар.

"Энэ зургийг Лас Вегас руу явж байхдаа онгоцноос авсан юм. Юу болохыг нь та нар мэдэх үү?"

15 "Австралийн Мельбурн хотод ийм нэг жижигхэн зүйл явган хүний замаар явж байх юм?"

Хариулт: Автомат хоол хүргэгч

"Австралийн Мельбурн хотод ийм нэг жижигхэн зүйл явган хүний замаар явж байх юм?"

16 "Олимпик хойгийн эргээр явж байхдаа ийм зүйлтэй таарлаа. Өмнө нь харж байгаагүй юм байна."

Хариулт: Наймаалжны өндөг

"Олимпик хойгийн эргээр явж байхдаа ийм зүйлтэй таарлаа. Өмнө нь харж байгаагүй юм байна."

17 "Германы Кёльн хотын ариун цэврийн өрөөнд ийм хачин суултуур байгааг анзаарав. Энэ ямар учиртай вэ?"

Хариулт: Бөөлжих зориулалттай угаалтуур

"Германы Кёльн хотын ариун цэврийн өрөөнд ийм хачин суултуур байгааг анзаарав. Энэ ямар учиртай вэ?"

18 "Энэ тэмдэг ямар утгатай юм бэ?"

Хариулт: "Фламингог битгий айлга" гэж байгаа юм.

"Энэ тэмдэг ямар утгатай юм бэ?"

19 "Дээрээ бичвэртэй төмөр загасыг юунд ашигладаг юм бол?"

Хариулт: Төмрийн дутагдалтай хүн энэ загасыг хоолтойгоо хамт чанадаг. 

"Дээрээ бичвэртэй төмөр загасыг юунд ашигладаг юм бол?"

20 "Энэ гинж ямар учиртай юм бол?"

Хариулт: Ус зайлуулах хоолойн үүргийг гүйцэтгэдэг юм.

"Энэ гинж ямар учиртай юм бол?"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()