Алдартай брэндүүдийн гаргаж байсан этгээд бүтээгдэхүүнүүд

Ихэнх томоохон компаниуд нэг төрлийн бүтээгдэхүүнээр дагнасан байдгийг та мэдэх байх. Жишээ нь, McDonald's л гэхэд Америк маягийн хоолоор үйлчилдэг. Харин Microsoft компани компьютерийн програм хангамж, техник хангамж бүтээдэг.  Товчхондоо, та ганц л зүйлийг сайн хийдэг байхад түүнийгээ тонн тонноор нь борлуулж, их мөнгө олох боломжтой. Гэвч компаниуд үргэлж ашиг олох шинэлэг санаа эрэлхийлсээр байдаг. Үүнээс үүдэн, зарим томоохон компаниуд үндсэн чиглэлээсээ хазайсан, тэс өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах тохиолдол цөөнгүй байна. Тэдгээрийг хамтдаа сонирхоцгооё.

Алдартай брэндүүдийн гаргаж байсан этгээд бүтээгдэхүүнүүд

1 Lamborghini - Архи

Энэ архи бол Федерико Ламборгини машины үйлдвэрийг үндэслэгчийн хүү Тонино Ламборгиний санаачлан гаргасан бүтээгдэхүүн юм. Ламборгини компани нь автомашины үйлдвэрлэлээр голлон үйл ажиллагаа явуулгдаас гадна энергийн ундаа, эспрессо, халуун шоколад гэх мэт хэдэн төрлийн уух зүйлс ч үйлдвэрлэдэг байна.

Lamborghini - Архи

2 KFC- Анхилуун үнэртэй лаа

Түргэн хоолны компани анхилуун үнэртэй лаа үйлдвэрлэж байна гээд бод доо. Энэ таньд тоглоом шиг санагдаж болох ч бодит зүйл юм шүү. Харамсалтай нь уг бүтээгдэхүүнийг зөвхөн Шинэ Зеландад хязгаарлагдмал хугацаанд үйлдвэрлэн гаргадаг аж.

KFC- Анхилуун үнэртэй лаа

3 KFC- Иддэг хумсны будаг

Тийм ээ, та зөвхөн хуруугаа долоогоод шарсан тахианы сайхан махыг амтлах боломжтой. Нобелийн шагнал ч хүртэж болохоор гайхалтай санаа байгаа биз.

KFC- Иддэг хумсны будаг

4 Cosmopolitan - Тараг

90-ээд оны үед Космо хоёр зүйлээр танигдаж байсан: нэг нь сексийн үед тулгардаг асуудлыг шийдэх 10,000 зөвлөгөө, нөгөө нь цагаан идээний ач тусын тухай юм. Харин 1999 онд тэд хоёр дахь зөвлөгөө дээрээ үндэслэн өөрсдөө цагаан идээ, тэр дундаа тараг үйлдвэрлэхээр шийджээ. Гэвч энэ санааг ажил хэрэг болгосны дараа бүх зүйл буруугаар эргэсэн бөгөөд энэ нь тэд таргаа жирийн тарагнаас үнэтэй зарснаас болжээ.

Cosmopolitan - Тараг

5 Levi’s - Машин

1970-аад оны үе рүү буцъя. Тухайн үед AMC автомашины компани шинэ цуврал автомашинаа танилцуулсныхаа дараагаар өөр брэндүүдтэй хамтран ажиллахаар шийджээ. Үүний нэг жишээ нь Levi’s компанийн гаргасан машин бөгөөд  жинсэн өмд шиг цэнхэр өнгөтэй, суудлууд нь хөнгөн даавуун бүрээстэй, гуулин товчлууртай аж. Ийм машин руу халуун өдөр ороод, сууна гээд төсөөлдөө.

Levi’s -  Машин

6 BBQ амтлагчтай сод

Та хүсвэл шар айрагны амттай  BBQ соус авч болно гээд бод доо. Маргаангүй этгээд бүтээгдэхүүн байгаа биз?

BBQ амтлагчтай сод

7 ESPN- Гар утас

Гар утас өнөөгийнх шиг олон үйлдэлтэй болоогүй, зөвхөн утсаар ярих зориулалттай байх үед ESPN компани гар утас үйлдвэрлэж байсан юм. Харин гар утасны эрин үе болсон 2006 оны үед уг компани гар утсаа бага зэрэг өөрчилж, хэрэглэгчдэд хамгийн сүүлийн үеийн спортын мэдээ мэдээллийг өгдөг утас үйлдвэрлэжээ. Энэ нь магадгүй одоо сонсоход тийм содон биш байж болох ч, тухайн үедээ гайхалтай шинэлэг санаа байсан юм. Харамсалтай нь ESPN утас нь үнэтэй, ашиггүй байсан тул компани 150 сая долларын алдагдал хүлээжээ. Энэ утасны талаар Стив Жобс хүртэл “Миний сонсож байсан, хараал идсэн, хамгийн тэнэг санаа байна” гэж хэлж байжээ.

ESPN- Гар утас

8 Colgate - Хоол

1982 онд Colgate компани шүдний оо үйлдвэрлэдэг зах зээлийн тэргүүлэгч байсан тул тэдний анхаарал удалгүй шүдийг бохирдуулагч зүйл рүү буюу хоол хүнс рүү төвлөрч эхэлжээ. Энэ нь тэдний маш тэнэг алдаа болсон юм.

Colgate - Хоол

9 Kellogg - "Urban" хувцас

Зөвхөн “хотын” гэх тодотгол өгч, хувцасаа зарж борлуулах нь бусад хүмүүсийн гомдоох үйлдэл биш гэж үү? Гэвч Kellogg компаныхан үүнийг ойлгоогүй бололтой.

Kellogg - "Urban" хувцас

10 Evian - Усан хөхний даруулга

Эвиан компани анх усаар дүүрсэн хөхний даруулга үйлдвэрлэн гарч ирсэн юм. Энэ хөхний даруулга нь эмэгтэйчүүдийг халуунд сэрүүцүүлэх зориулалттай байжээ. Бас л их содон, этгээд санаа байгаа биз?

Evian - Усан хөхний даруулга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()