Түүхэн дэх хамгийн олон хүүхэдтэй эрчүүд

Түүхийн хуудаснаа бичигдэн үлдсэн алдартай хүмүүсийн бүтээсэн гавъяа нь өдгөөг хүртэл цуурайтан, бидэнд үлгир дуурайлал болсоор байгаа билээ. Хэдий тийм боловч тэдний хувийн амьдрал төдийлөн нээлттэй бус байсан. Ингээд энэ удаагийн мэдээллээр та бүхэндээ хамгийн олон эхнэр, олон татвар эмс, түүнчлэн олон хүүхэдтэй 10 хүмүүсийг танилцуулсан гадны нэгэн сайтын мэдээллийг ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.
Түүхэн дэх хамгийн олон хүүхэдтэй эрчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. II Рамсес - 100 орчим хүүхэдтэй
Сагсан бөмбөг 3000 жилийн өмнө анх үүссэн гэвэл та итгэх үү? Египитийн 3-р фароан II Рамсес, энэхүү тоглоомыг үүсгэсэн байх магадлалтай гэнэ. Учир нь тэрээр хүүхдүүдийнхээ хамтаар сагсан бамбөгийг тоглодог байжээ. II Рамес 100 орчим хүүхэдтэй бөгөөд өөрийнхөө энэхүү чадвараар бахархдаг байсан нь ойлгомжтой. Түүнчлэн хаан ширээнд суусныхаа дараа сүм байгуулан түүнийхээ ханан дээр хүүхдүүдээ дүрслэн сийлбэр хийлгүүлсэн гэдэг. 



9. Доктор Mишек Ньяандоро - 128 хүүхэд
Зимбабве улсын иргэн Ньяандоро  (Misheck Nyandoro) тус жагсаалтын хамгийн амьжиргаатай эцгээр шалгараад байгаа юм. Учир нь тэрээр өөрийн санхүүгийн байдалд тулгуурлан эхнэр авдаг байна. Учир нь тэр мөнгөгүй үедээ гэрлэхгүй, харин мөнгөтэй болох тоолондоо эхнэр авсаар өдгөө хэдийн 15 эхнэртэй болжээ. Эцэст нь тэрээр 128 хүүхэдтэй болжээ. Түүнчлэн том хүүхдүүд нь ажил хийж, харин эхнэрүүд нь эв найртайгаар ээлжлэн хоол ундаа бэлтгэдэг тул тэр өөрөө ажил хийх ч шаардлагагүй байдаг аж.



8. Сайн дурын донор - 150 гаруй хүүхэдтэй
АНУ-д сайн дураараа үрийн шингэнээ хандивладаг хүмүүс цөөнгүй. Тэдний ажил мэргэжил, царай төрх, өндөр, нас зэргээс нь хамааран ийнхүү донор болгодог байна. Тэдгээр донор залуус доод тал нь 150 хүүхдийн үрийн шингэнг хандивлаж байжээ. Үүнээс улбаалан Америкт донорын үрийн шингэнээс төрсөн хүүхдүүдийн дунд "Чиний аав хэн бэ?" гэх үйл ажиллагаа зохион байгуулагддаг гэнэ.



7. Жек Кигонго (Jack Kigongo) - 158 хүүхэд
Зүүн Африкийн нутагт байрлах Угандад амьдардаг байсан Жек Кигонго 103 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр 20 удаа гэрлэж, нийт 158 хүүхэдтэй болжээ. Түүний хамгийн том хүү нь 60 настай, харин хамгийн бага хүү нь 18 настай гэнэ.



6. Aнкентус Акуку -160 хүүхэд
Дэлхийн хамгийн шалиг эрчүүдийн тоонд тооцоглох энэхүү эр 100 удаа гэрлэсэн боловч, 30-аас нь салжээ. Ийнхүү тэрээр 160 хүүхэдтэй болсон бөгөөд зөвхөн өөрийн хүүхдүүддээ зориулан сургууль, сүм, шинэ байр зэргийг бариулсан гэдэг. Түүний энэхүү тогтворгүй амьдрал, гэрлэлт зэргүүдээс нь үүдэн хүмүүс түүний “аюул” хэмээн нэрлэсэн ажээ.



5. II Собхуза - 210 хүүхэд
Швейцарийн хаан II Собхуза нь түүхэн дэх хамгийн удаан буюу 80 гаруй жилийн турш хаан ширээнд суусан хүн юм. Түүнчлэн хамгийн шалиг хаадын нэг ажээ. Тэрээр амьдралынхаа хугацаанд нийт 70 эхнэр авсан бөгөөд 210 хүүхэдтэй байсан гэдэг. 



4. II Август - 354 хүүхэд
II Август 17-18-р зууны үед амьдарч байсан Польшийн хаан юм. Тэрээр хөрөнгө чинээ, тансаг амьдрал тэрчлэн замбараагүй хүүхэмсэг явдлаараа зартай нэгэн байжээ. Түүний эхнэрүүдийн тоог тоймтой мэдэх хүн байдаггүй ер нь л бараг тоогоо алдсан гэхэд болно. Судлаачид түүнийг ойролцоогоор 354 хүүхэдтэй байсан хэмээн үзэж байгаа юм.



3. Бертольд Визнер - 600 хүүхэд
Австри улсын физикч, эрдэмтэн Бертольд Визнер (Bertold Wiesner) эхнэрийнхээ хамтаар үр шилжүүлэн суулгах, зохиомлоор үр тогтоох талаар туршилт хийдэг байжээ. Учир нь маш олон хүмүүс үр тээх боломжгүй, боловсруулж чадахгүй гэх зовлонгоор шаналдаг байсан. Харин өнөө үед хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүст бүхий л арга бололцоо нээгдсэн билээ. Визнер 1972 онд нас барсан бөгөөд тэрээр туршилтынхаа хугацаанд нийт 600 хүүхэдтэй болсон бөгөөд зөвхөн нэг нь л жам ёсоороо төрсөн гэдэг. 



2. Исмаил ибн Шариф  - 888 хүүхэд
Марокко улсын султан Исмайл ибн Шариф (Ismail Ibn Sharif) нь түүхэн дэх хамгийн харгис хэрцгий, хүүхэмсэг хүмүүсийн нэг байжээ. Тэрээр охид хүүхнүүдийг оймс шигээ л сольдог байсан гэхэд болно. Өдөр бүр шинэ хүүхэн, шинэ хамтрагч... Түүнчлэн тэр хүүтэй болохыг хүсдэг байсан бөгөөд татвар эмсээс нь охин хүүхэд төрвөл шууд хөнөөдөг байсан гэнэ. Түүний энэхүү харгис үйлдэл, эхнэрүүдэд нь маш хүнд байсан нь ойлгомжтой. Үүгээр ч зогсохгүй зарим эхнэрүүдийнхээ үхэлд сэжиглэгдэж байсан гэнэ. Исмайл төрсөн төрөөгүй нийт 888 хүүхэдтэй байсан гэдэг.



1. Чингис хаан - Хязгааргүй
Олон улсын генетик судлалын хүрээлэнгээс дэлхийн хүн амын 8 хувь нь Их эзэн хаантай ижил хромсомтой хэмээх судалгааг гаргажээ. Судлаачид хүмүүсийн ДНК-ийн Y хромсомыг мөрдөх замаар илрүүлэхэд 200 хүн тутмын 1 нь ийнхүү Чингис хааны хүүхэд хэмээн гарсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()