Шинэ төрсөн хүүхдийг угтаж авах хачирхалтай 10 зан үйл

Дөнгөж төрсөн хүүхдийг сонирхолтой бас аймшигтайгаар угтаж авдаг газрууд энэ дэлхий дээр байдаг байна. Хэрвээ та энэ ертөнцөд төрсөндөө харамсах, гомдох мэдрэмж төрвөл доорх сонин зан үйлийг тань дээр туршиж байгаагүйд баярлах хэрэгтэй.

Шинэ төрсөн хүүхдийг угтаж авах хачирхалтай 10 зан үйл

1 Хуримын бялуун толгой

Ирландчууд шинэ хүүхэддээ зориулан хүүхэд угаах ёслол гэж хийдэг. Энэхүү ёслолыг хийхдээ хуримынхаа бялууг вискинд дүрэн хүүхдийнхээ толгой руу цацдаг байна. Энэ нь нэг ёсондоо хүүхдээ согтоож байгаа нэг зан үйл гэнэ.

Хуримын бялуун толгой

2 Хүүхдээ газар хүргэхгүй байх

Баличууд хүүхдийн эхэсийг өөрийн гэсэн амьдралтай гэж үздэг учир хүүхэд төрсний дараагаар шашны зан үйл хийж газарт булдаг  байна. Мөн хүүхэд 3 нас хүртлээ газарт хүрэхгүй байх ёстой бөгөөд газарт хүргэх нь муу ёр хэмээн үздэг байна.

Хүүхдээ газар хүргэхгүй байх

3 Хүүхдээ ганцаараа төрүүлэх

Нигер улсад ядуу гэр бүлийн жирэмсэн эмэгтэйчүүд ганцаараа төрдөг бөгөөд ямар нэгэн эмнэлгийн тусламж авдаггүй. Ийнхүү ганцаараа төрөхөд төрөхийн хүндрэл, хүүхдийн эндэгдэл гардаг бөгөөд эмч нар төрсний дараа очих, зарим тохиолдолд бүр очдог ч үгүй байна. Сүүлийн үед зарим хүний эрхий байгууллагууд  өөрсдийн ажилчид, сайн дурынханаар дамжуулан тэдгээр ээжүүдэд тусламж үзүүлдэг болж байгаа аж.

Хүүхдээ ганцаараа төрүүлэх

4 Хамгийн хурдан мөлхөгч

Литва улсад 6-р сарын 1-нд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хамгийн хурдан мөлхдөг хүүхдийг тодруулдаг аж. Юу болж байгааг мэдэхгүй бяцхан хүүхдүүд ээж аавынхаа сэгсрэн харуулж байгаа тоглоомууд руу мөлхөх, хоорондоо мөргөлдөх, уйлах гээд маш хөөрхөн, үзүүштэй тэмцээн болдог байна.

Хамгийн хурдан мөлхөгч

5 Хүйтэн усанд оруулах

Гватамел зэрэг халуун бүсийн орнуудад хүүхэд төрүүлэхэд маш хэцүү байдаг бөгөөд дөнгөж төрсөн ээжүүд цус харвах, ханиад хүрэх зэрэг эрсдлүүдийн дунд төрдөг аж. Тиймээс дөнгөж төрсөн хүүхдийг хүйтэнд усанд оруулдаг байна. Хүйтэнд усанд тэр бяцхан амьтныг оруулах нь маш хэрцгий сонсогдож байгаа ч энэ нь хүүхдийг янз бүрийн халууны өвчин тусахаас сэргийлж байгаа арга юм.

Хүйтэн усанд оруулах

6 Хүүхэд үү? Нулимуулагч уу?

Сахарын цөлийг даган оршдог Африкийн улсуудын дотор Волоф хэмээх омог байдаг бөгөөд тэдгээр хүмүүс дөнгөж төрсөн хүүхдүүдийг шүлсээрээ хамгаалан хэл оруулах, мэдрэхүйг нь сэргээдэг гэж үздэг ажээ. Эмэгтэйчүүд нь хүүхдийн нүүр, эрэгтэйчүүд нь чих рүү  нь нулимдаг бөгөөд толгойг нь бүхэлд нь шүлсддэг аж. Мөн Нигерийн Игбо хэмээх омог хүүхдээ омгийн ахмад удирдагч дээр аваачин шившлэг маягийн зүйл хийлгэдэг байна. Ахмад удирдагч нь нэгэн төрлийн үрийг зажлан, хүүхдийн аманд хийдэг бөгөөд энэ нь тухайн хүүхдийг сайн хүн болгож өсөхөд нь шившиж байгаа хэрэг гэнэ.

Хүүхэд үү? Нулимуулагч уу?

7 Хятад уламжлал

Хятадын зарим газруудад шинэхэн гэрлэсэн залуу эхнэрээ халуун нүүрсний цогон дээгүүр үүрч гаргадаг ёслол байдаг аж. Ингэснээр эхнэр нь өвдөлт багатай төрнө гэж үздэг байна. Тэгээд эхнэр нь жирэмсэн болсон тохиолдолд хов ярихгүй, чанга инээхгүй, уурлахгүй, муу зүйл бодохгүй, үрчийсэн ор дэвсгэр дээр суухгүй байх, тод өнгийн зүйл идэхгүй, харахгүй байх, чөтгөр шулам зэрэг муу зүйлс ирвэл тулалдахад бэлэн байх зориулалтаар дэрэн дороо хутга гэх мэтийн хурц үзүүртэй зүйл байнга байлгах, бэлгийн харьцаанд орохгүй байх гэсэн хатуу дүрмүүдийг мөрдөх ёстой байдаг ажээ.

Хятад уламжлал

8 Хүүхэд дээгүүр харайх

Испанийн Мурсиа мужийн иргэдийн дунд дөнгөж төрсөн хүүхдүүдийн дээгүүр "чөтгөр" харайлгах баяр байдаг. Жил бүрийн зургадугаар сард хийдэг энэхүү баярыг "Эль Колачо" хэмээн нэрлэдэг бөгөөд энэ үеэр чөтгөрийн дүрд хувиран хувцасласан эрчүүд гудамжаар гүйж, харин иргэд тэднийг адууны сүүлээр хийсэн шилбүүрээр ороолгоно. Баярын хамгийн оргил хэсэг нь тухайн жил төрсөн нялх хүүхдүүдийг зэрэгцүүлэн хэвтүүлж, "чөтгөр" дээгүүр нь харайх бөгөөд ингэснээр тэрхүү хүүхдүүдийн ирээдүйн бүх нүглийг чөтгөр шингээж авч байна гэж үздэг аж.

Хүүхэд дээгүүр харайх

9 Эхэсээ идэх

Энэтхэг, Ямайка, Хятад зэрэг газруудад хүүхдээ төрүүлсний дараа ээж эхэсээ иддэг уламжлал байдаг байжээ. Ийм зан үйл байдаг гэдэгт итгэмээргүй боловч анагаах ухааны үүднээс эхийг төрөхийн дараах сэтгэл гутралаас сэргийлдэг гэж үздэг байжээ. Гэвч одоогийн судлаачид энэхүү зүйлд итгэлгүй байгаа бөгөөд түүхийгээр нь идэхэд маш олон төрлийн бактери нянгууд байдаг учир идэж болохгүй. Харин чанаж болгосон тохиолдолд ашигтай бактериуд нь устана гэж үзэж байгаа аж.

Эхэсээ идэх

10 Тусгаарлагдсан ээжүүд

Пакистаны Калаш мужийн эмэгтэйчүүд гэр бүлийнхнээсээ ямар ч туслалцаа авалгүйгээр төлдөг аж. Ингэж ганцаараа төрөхөд нь Нигер улстай адилхан ядуу байдлаас болдоггүй харин ч төрж байгаа эмэгтэйг бохир гэж үздэг учраас Башлени гэх тусгай газар луу явуулдаг байна. Бас нэгэн сонирхолтой зүйл нь төрж байгаа эмэгтэйд зөвхөн сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүд л тусалж болдог ажээ.

Тусгаарлагдсан ээжүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()