5 жил тутам ижил зургаа даруулдаг 5 найз

Их сургуулийн 5 найз 1982 онд анх дарсан зурагтайгаа ижил зургийг нэг газраа буюу Калифорнийн Копко нуурын ойролцоо 5 жил тутам дахин дардаг байна. Хэдийгээр 37 жил өнгөрсөн ч тэдний нөхөрлөл хэвээр л байсаар байгаа аж. Дараагийн зургийг тэд 2022 онд дарах бөгөөд шинэхэн зургийг нь л хүлээх үлдлээ дээ.

5 жил тутам ижил зургаа даруулдаг 5 найз
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн анхны зургийг 1982 онд Калифорнийн Копко нууран дээр хийсэн бөгөөд өсвөр насны хөвгүүд Жон Уордлоу найзындаа амарч байжээ. "Бид энэ төрлийн зургийг дахин дахин дарах бодолгүй байсан ч таван жилийн дараа дахин бөөнөөрөө цугларсан учир ийнхүү хоёр дахь зургийг дарахаар шийдсэн юм" хэмээн Уордлоу хэлжээ. Найзуудад маань энэ санаа таалагдсан учир бид таван жил тутам энэ төрлийн зургийг дарах шийдвэрийг гаргасан. 2012 оноос эхлэн энэхүү таван найзын талаар цахим сүлжээнд нийтлэх болсон аж. Тэд хэн нэгэн байхгүй байсан ч "5 жилийн зураг дарах төсөл"-ийг үргэлжлүүлэхээр гэрээ байгуулсан байна. Ээлжит зураг авалт 2022 онд болох болно. 

1982 он, анхны зураг: Жон Уордлоу: "1982 онд бид энэхүү сонин зургийг дарсан юм. Тухайн үед бид энэ зургаа таван жил тутам дарна гэж огт бодоогүй байсан. Гэрэл зургийг Pentax 35mm-ийн камераар дарсан. Харин бидний барьж буй шилэнд жоом бий"

1987 - "6 сарын 19-нд бид дахин тавуулаа Копко нууран дээр цугласан. Харин энэ удаад гэрэл зургаа Canon AE1 камераар дарсан боловч бодит зурагнаасаа бага зэргийн өөрчлөлттэй болсон."

1992 - "Энэ өдөр сэрүүхэн байсан учир бид бүгд дээгүүрээ футболкатай байсан юм. Энэхүү зургийг 6-р сарын 14-нд мөн л "Canon AE1 Program" камераар дарсан"

1997 - "Ингээд ээлжит зурган дээрээ бид бодит зурагнаасаа нэлээд хол зөрсөн бөгөөд цахим сүлжээнд нийтлэхгүй байхаар шийдсэн юм. Энэ удаад 9-р сарын эхээр "Nikon FM2" камераар дарсан." 

2002 - "Харин энэ зурган дээр Жонн шилээ мартсан учир мөн л анхны зураг шиг болж чадаагүй. Мөн өмнөхөөсөө том шил барьсан. 6-р сарын 8-нд "Canon AE1 Program" камераар уг зургийг дарсан юм"

2007 - "Энэ зурган дээр бид анх барьж байсан шигээ ижил шилийг олж чадсан ч дотроо жоомгүй байсан. 9-р сарын 8-нд уг зургийг дарсан бөгөөд "Nikon D70" камерыг ашигласан юм"

2012 - "Энэ оныхоо зураг авалтыг бид 6-р сарын 26-нд Nikon D800 камераар дарсан"

2017 - "Энэ өдөр гурван Жонн гурвуулаа дээгүүрээ хувцасгүй байсан бөгөөд 1987 оноос хойш энэ байдлаар зураг дараагүй учир бага зэрэг жин хасах хэрэгтэй болсон юм. 6-р сарын 27-нд Nikon D800 камераар энэхүү зургийг дарсан" 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()