1930 онд Бээжингийн Их Сургуулийн археологийн профессор Чи Пу Тэй өөрийн оюутнуудын хамтаар Хөхнуур мужийн нутаг, Төвдийн хилийн ойролцоох Баян Хар Уул хэмээх хүний хөл хүрээгүй ууланд агуйн экпедиц хийх явцдаа олон тооны агуйг илрүүлсэн байна. Эдгээр агуй нь байгалийн хүчин зүйлээс бус харин хүмүүс газар дор туннель, зоорь хийх зорилгоор ухаж гаргасан гэлтэй байжээ.
Уг агуйнуудаас профессор, оюутнуудынхаа хамтаар 1.38 метрийн өндөр араг яс бүхий бунхнууд олсон байна. Араг ясны хувьд нэлээн том толгойтой, биеийн хувьд харьцангуй жижиг, хэврэг байх ажээ. Түүнчлэн араг яснаас гадна олон төрлийн олдворууд ч олдсон юм.
Эдгээр араг ясыг хүмүүс уулын алмасны нэгэн төрлийнх байж болзошгүй гэж үзсэн бол профессор Чи Пу Тэй “Сармагчин бие биенээ оршуулахыг хэн хэзээ харсан бэ?” хэмээн няцаасан байна.
Бунханд ямар ч бичээс байгаагүй бөгөөд харин голдоо 8 см диаметрийн нүх бүхий 700 гаруй дугуй хэлбэрт ялтас олджээ. Тэрхүү ялтасуудыг хожим шинжлэх ухаанд "Дропагийн чулуу" (Dropa stones) гэж нэрлэх болсон юм.
Харин агуйн ханан дээр нь мандаж буй нар, сар, одод, дэлхий, уулс, тэнгэртэй дэлхийг цэгээр холбосон зураас зэргийг сийлсэн байжээ.
Тус ялтас болон агуйн зураг нь 12,000 жилийн настай болох нь тогтоогдсон бөгөөд өнөөдөр яг хаана байршиж байгаа тухай мэдээлэл оньсого мэт үлджээ.
Үүнтэй холбоотой дараах таамаглалууд гарч ирсэн юм: Тэд хэн байв? Тэдгээр ялтаснууд юу байсан хийгээд ханан дээрх оддын зураг хааш нь аваачдаг вэ?
Дропа ялтасыг тайлж уншсан нь
Тухайн үед олдсон Дропа ялтас болон бусад зүйлс 20 жилийн турш Бээжингийн Их Сургуульд хадгалагдаж байсан гэж үздэг.
Ялтаснууд дээрээ гаднаасаа дотогшоо чиглэсэн спирал хэлбэр бүхий зураастай байсан аж. Харин ялтсан дээрх тэмдэглэлийг унших гэсэн бүхий л оролдлогууд талаар болсон юм.
Гэхдээ 1958 оны үед доктор Цүм Ум Нүй эдгээр ялтсыг судалж үзээд ялтас тус бүр дээр гарал нь үл мэдэгдэх, маш жижигхэн хэмжээтэй, бэлгэдлийн чанартай дүрслэл байна гэжээ. Үе тус бүр нь маш жижиг учраас харахын тулд томруулдаг шил ашигладаг байжээ. Мөн тэдгээр тэмдэглэгээний ихэнх хэсэг нь элэгдэж алга болсон байв.
Эдгээр тэмдэглэгээ нь 12,000 орчим жилийн өмнө харь гарагийн хөлөг хэрхэн Дэлхий дээр газардсан тухай түүхийг тэмдэглэж үлдээсэн гэж Доктор Цүм үзжээ.
Тэрээр ялтсан дээрх нэг мөрийг дараах байдлаар тайлсан байна: “Дропа хүмүүс нь үүлэн дээрх хөлгөөс бууж ирсэн. Нар мандахаас өмнө тэнд байсан эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд агуйд нуугдаж амжсан. Дропагийн хэлийг ойлгодог болох үед, тэдгээр харийнхан энх тайвны зорилготой гэдгийг ойлгожээ.”
Ялтсан дээрх дүрслэлийн бас нэгэн хэсгийг “харуусал” гэж тайлсан нь харь гарагийнхан өөрсдийн хөлөг нь эвдэрсний дараа гараг руугаа буцах шинийг хийж чадахгүй байсантай холбоотой гэж үзжээ.
Доктор Цүм өөрийн таамаглалаа 1962 онд нийтлүүлжээ.
Харамсалтай нь тэрээр үүнээсээ болж маш их доромжлолыг хүртэн, Хятадаас Япон руу оргон зайлахад хүрч, эцэстээ тэндээ өөд болсон юм.
Бээжингийн Эрт үеийн Түүхийн Академи түүнийг өөрийн нээлтийн тухай дахин хэвлэн нийтлэх болон цааш нь ярихыг хориглосон байна. Түүнчлэн, Цүм Ум Нүй гэдэг нь Хятад нэр биш учраас ийм хүн ерөөсөө байгаагүй ч гэсэн яриа байдаг.
Зарим нь түүнийг Хятад хэлтэй Япон хүн гэж үздэгээс гадна түүний тухай Дропагийн онолоос өөр ямар ч мэдээлэл байдаггүй.
1974 онд Австрийн инженер Эрнст Вегерэр Сиань хот дахь Бампо Музейд аялж явахдаа Дропатай төстэй хоёр ялтасны зураг авсан байдаг.
Тэрээр ялтас тус бүр голдоо нүхтэй, тойроод дүрс тэмдэглэгээтэй, бага зэргийн элэгдэлтэй бөгөөд гаднаасаа дотогшоо тойрог хэлбэртэй байсан гэжээ. Музейн тайлбарлагчаас тус үзмэрийн тухай илүү мэдээлэл өгөхийг хүсэхэд тайлбарлагч нь юу ч хэлж өгөөгүй боловч түүнийг зураг авахыг зөвшөөрчээ. Харамсалтай нь зураг дээрээс ялтсан дээрх бичээс, дүрс тэмдэглэгээг харах боломжгүй байв. 1994 он гэхэд музейгээс тус үзмэр болон өнөөх тайлбарлагч ор сураггүй алга болсон байлаа.
Олон тооны шүүмжлэгчид Дропа ялтсын тухай түүхийг хүмүүсийг төөрөгдүүлэх гэж хийсэн зохиомол зүйл хэмээн үзэж үгүйсгэдэг байна.
Тухайлбал, зохиолч Дэвид Ричи нь Дропагийн онол батлагдаагүй гэж үзсэн бөгөөд энэ тухайгаа өөрийн "Нисдэг Таваг" нийтлэлдээ илүү дэлгэрэнгүй дурджээ.
Дропагийн Чулууг үнэхээр байсан, эсвэл өнгөрсөнд байсан гэдгийг батлахад бэрхшээлтэй.
Энэ түүхийг хамгаалагчдын зүгээс юу гэж үздэг гэхээр энэ бол Хятадын Соёлын Хувьсгалаас шалтгаалан гарсан нийгмийн зөрчлийн үр дүн бөгөөд тус улсын эрх баригчдын зүгээс гаргасан зохиомол зүйл гэдэг ажээ. Гэсэн хэдий ч энэ нь Хятад улсаас илүү өргөн хүрээг хамарсан зүйл юм.
Францын сэтгүүлд Дропа хүмүүсийн тухай таамаглалыг дэвшүүлсэн нь