Энэтхэгт байдаг "үхлийн" нуурын нууц

1942 онд Энэтхэгийн Рупкунд хэмээх газар ажиллаж байсан Их Британий ой хамгаалагч нэгэн аймшигт зүйлийг олж нээжээ. Тэрбээр далайн төвшнөөс дээш 4877 м өндөрт орших нэгэн багахан хөндий дотор хүний араг ясаар дүүрэн хөлдүү нуур байгааг олж харсан байна. Энд ямар нэгэн аймшигт зүйл болсон нь тодорхой байсан бөгөөд ямар шалтгаанаар ийм олон хүн үхсэн нь хэд хэдэн таамаглал дэвшүүлэхэд хүргэсэн юм. 

Энэтхэгт байдаг "үхлийн" нуурын нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэр зун нуур гэсэхэд бүр ч олон яс хөвж гарч ирж, эрэг дээр нь шидэгдсэн байжээ.

Уг явдлын шалтгааныг тогтоох хамгийн эхний таамаглал нь Японы цэргүүд Энэтхэг рүү орох гэж яваад үхсэн (дайны үе байв) гэсэн таамаглал байв. Их Британийн засгийн газар баг явуулан шалгасан боловч тэдгээр яснууд Япон цэргүүдийнх бишээр барахгүй нэлээд удсан яснууд байжээ.

Яс, үс, эд зэрэг дээжүүдийг авч шинжилгээнд оруулсан боловч тэдгээр хүмүүс хаанаас ирсэн ямар хүмүүс болохыг тодорхойлж чадаагүй аж. Тэр жижигхэн хөндийд 200 гаруй хүнийг хэн, юу, яагаад хөнөөсөн байх вэ? Зарим хүмүүс тахал, хөрсний нуралт, шашны зан үйл хэмээн таамаглал дэвшүүлж байж. Хэдэн арван жилийн туршид энэхүү араг ясан нуурын нууц тайлагдахгүй хэвээр байлаа.

2004 онд тухайн газарт очсон малтлагын багийнхан тэрхүү нууцлаг араг ясан овооны нууцыг эцэст нь тайлжээ.

Тэдгээр араг яснууд МЭ 850 оны үеийн хүмүүсийнх байсан бөгөөд ДНХ-г нь шинжилж үзэхэд нэг хэсэг хүмүүс нь хоорондоо хамааралтай, нэг гэр бүлийн юм уу нэг омгийн хүмүүс байсан байна. Харин нөгөө хэсэг хүмүүс нь хамгаалагч, үйлчлэгчид байх магадлалтай цөөн хүмүүс байж. Малтлага хийсэн судлаачид бөгж, жад, арьсан гутал, хулсан таяг зэрэг зүйлс олсон ба тэдгээр хүмүүсийг нутгийн иргэдийн тусламжтай хөндийг гаталж явсан аянчид байсан байх хэмээн таамаглаж байгаа аж.

Үхлийн шалтгааныг нь тодруулахаар араг яснуудыг судалж үзэхэд бүх хүмүүсийн гавлын яс цоорсон, заримынх нь мөр гэмтсэн байжээ. Хамгийн сонирхолтой тэдний эгц дээрээс нь ямар нэг бөөрөнхий зүйлээр цохисон байсан боловч зэвсэг гэхээргүй зүйл байв. Аянчид, хамгаалагчдыг бүгдийг нь хороосон зүйл юу байж болох вэ?

Гималайн нуруу орчмын нутгийн иргэд нэгэн эртний ардын дуу дуулдаг ажээ. Дууны үг нь Гималайн уулын савдаг их догшин бөгөөд ууланд авирч буй гаднынхныг чулуу шиг хатуу бороо оруулж, хөлдөөдөг гэсэн утгатай гэнэ. Малтлагын багынхан 2004 онд хийсэн олон удаагийн судалгаагаараа дууны үгтэй утга ижил дүгнэлт гаргажээ. Тэдгээр хүмүүс хүчтэй мөндөрт цохиулж амь үрэгдсэн гэж дүгнэжээ.

Мөндөрнөөс нуугдан тэрхүү хөндий рүү орсон хэдий ч чулуу шиг хатуу, бейсболлын бөмбөг шиг хэмжээтэй /23 см орчим диаметртэй/ мөндрөөс амьд гарч чадаагүй бөгөөд улмаар тэдний цогцос энэ нууранд 1200 гаруй жил хадгалагдан үлдсэн хэмээн дүгнэлт гаргасан байна.

Энэхүү нуур луу хүрэх зам одоохондоо байхгүй учир тийшээ явахыг хүссэн хүн Чамоли дүүрэг дэх Гвалдум тосгоноос эхлэн 3-4 өдөр явганаар явах хэрэгтэй ажээ. Араг ясан нуур жилийн ихэнх үед хөлдүү байдаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()