Таалагддаг бүсгүйгээ яриагаараа татах аргууд

2019-08-07, 15:45
12,471

Та бүсгүйдээ хичнээн таалагддаг ч, сонирхолтой яриа өрнүүлж чадахгүй бол уг харилцаа тийм  ч удаан үргэлжлэхгүй гэхэд буруутахгүй байх. Учир нь сонирхолгүй, хурдан дуусдаг ярианаас илүү эмэгтэйчүүдийг залхаадаг зүйл гэж үгүй. Тиймээс та эмэгтэй хүнтэй дотно, сонирхолтой яриа өрнүүлж сурахыг хүсвэл дараах зөвлөгөөг дагаад үзээрэй.

Таалагддаг бүсгүйгээ яриагаараа татах аргууд

1 Бэлтгэлтэй бай

Хэрвээ та таалагддаг бүсгүйгээ болзоонд уричихаад түүнтэй юу ярихаа мэдэхгүй байвал таны болзоо шууд л бүтэлгүйтэх болно. Тиймээс сонирхол татахуйц төрөл бүрийн сэдвээр түүнтэй яриа өрнүүлэхдээ бэлдээрэй. Гэхдээ зөвхөн ярианы сэдвээ бэлдэх нь хангалтгүй бөгөөд хэрхэн сандрахгүй тайван ярих тал дээр ч анхаарал хандуулах нь зүйтэй юм. 

Бэлтгэлтэй бай

2 Түүний сонирхдог, дуртай зүйлийнх нь талаар ярилц

Хэрэв та нөгөө хүнээ илүү их таньж мэдэхийг хүсэж байгаа бол ямар ажил хийдэг тухай биш, харин чин сэтгэлээсээ юу сонирхдог, юу хийхийг хүсдэг талаар нь асуугаарай. Ярианы эхэнд ажлын талаар асуух нь түүнд шууд л ажлын стрессыг санагдуулж, таагүй сэтгэгдэл төрүүлэх магадлалтай тул энэ талаар ярианы явцад асуувал тохиромжтой. Харин түүний дуртай зүйл, хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцвал магадгүй тэр их зүйл ярихгүй байлаа ч сэтгэл санаа нь илүү дээр байх болно.

Түүний сонирхдог, дуртай зүйлийнх нь талаар ярилц

3 Хэрвээ тэр идэвхтэй яриад эхэлвэл тухайн сэдвээр үргэлжлүүлэн ярь

Ихэнх эрчүүдийн гаргадаг алдаа бол эмэгтэйд харилцан яриа таалагдаж эхлэх үед ярианы сэдэв өөрчлөх явдал байдаг. Энэ нь тэд яриа сонирхолгүй болохвий гэхээс айж, шинэ ярианы сэдэв хайдагтай холбоотой. Харамсалтай нь  бодсоноос буруугаар эргэж, таалагдсан сэдвээр нь яриагүй тул бүсгүй сэтгэл дундуур үлддэг. Тиймээс та ямар сэдвээр ярихад түүнд тааламжтай байгааг сайтар анзаараарай. Хэрвээ тус сэдэв эмэгтэйд таалагдвал өөрөө дуусгах хүртэл нь тухайн сэдвээр ярилцах хэрэгтэй.

Хэрвээ тэр идэвхтэй яриад эхэлвэл тухайн сэдвээр үргэлжлүүлэн ярь

4 Асуулт асуу

Харилцан яриаг удаан үргэлжлүүлэх хамгийн энгийн арга бол асуулт асуух юм. Заавал ярилцлага шиг байх албагүй ч, түүний дуртай хамтлаг юу болох, яагаад түүнд дуртай байдаг, тоглолтыг нь үзэж байсан эсэхийг нь асууж, яриагаа үргэлжлүүлээрэй. Ингэснээр та түүний тухай илүү ихийг мэдээд зогсохгүй, ярианы явцад шинэ сэдэв урган гарах магадлал өндөр. Тиймээс өөр өөр сэдвээр, нарийн тодорхой асуулт тавьж сурах хэрэгтэй.

Асуулт асуу

5 Бусдад тохиолдсон хөгжилтэй зүйлсийг ярь

Та заавал өөрийнхөө мэдлэг, туршлага дээр дөрөөлөх шаардлагагүй. Хүсвэл найздаа тохиолдсон хөгжилтэй явдлыг ч бүсгүйдээ ярьж өгч болно. Энэ мэтчилэн өөр хэн нэгний туршлагаас жишээ татах нь таны ярих сэдвийн хүрээг илүү өргөн, сонирхолтой болгож өгнө.  Ингэснээр та түүнтэй зөвхөн яриа өрнүүлээд зогсохгүй, өөрийн гэр бүл, найз нөхдийн талаар мэдээлэл өгч, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэх боломж олгох болно.

Бусдад тохиолдсон хөгжилтэй зүйлсийг ярь

6 Түүний яриаг бүү тасал

Та нөгөө хүнийхээ яриаг сонсож байхдаа тус сэдэвтэй холбоотой ямар нэг зүйл гэнэт санаж, түүнийгээ мартахгүй тулд харилцагчийнхаа яриаг тасалдаг уу? Тэгвэл энэ зуршлаа хаях хэрэгтэй.

Харин түүнийг ярьж дуустал өөрийн ярих гэсэн зүйлээ мартахгүй байж байгаад дараа нь хэлээрэй. Ингэснээр харилцан яриа ч тайван өрнөж, бүсгүй тань таныг өөрийг нь дуугүй болгохыг хүсч байна гэж ойлгохоос сэргийлж чадна шүү. 

Түүний яриаг бүү тасал

7 Тийм, үгүй гэж хариулагдах асуулт асуухаас зайлсхий

Та олон асуулт асууж болно. Гэхдээ тэр бүгд тань нээлттэй асуулт байх хэрэгтэй гэдгийг сана. Эс бөгөөс тийм, үгүй гэж хариулагдах хаалттай асуулт нь харилцан яриаг хязгаарлах болно. Тиймээс түүнийг аль болох их зүйл яриулахаар нарийвчлалтай асуулт асуугаарай. Ингэснээр харилцан яриа илүү утга төгөлдөр болох юм.

Тийм, үгүй гэж хариулагдах асуулт асуухаас зайлсхий

8 Ярианы сэдвийн жагсаалт гарга

Та болзоонд гарахын өмнө түүнээс ямар асуулт асуух, дараа нь ямар сэдэв рүү шилжих гээд жагсаалт маягийн зүйл гаргах хэрэгтэй. Гэхдээ энэ нь мэдээж хоол идэж суухдаа жагсаалт бичсэн цаасаа гаргаж ирээд харна гэсэн үг биш юм. Харин толгой дотроо сэдвүүдээ жагсаан, аль хэдийн асуусан зүйлсээ дарж, асуугаагүй “хүлээгдэж” байгаа сэдвүүд рүүгээ орох замаар яриаг үргэлжлүүлээрэй. Жишээ нь, эхлээд түүний хобби, гэр бүл, гэрийн тэжээвэр амьтан, ажил мэргэжил, бүр оюутны үеийнх нь тухай ч асууж болно. Энэ мэтчилэн нэг сэдэв дуусахад, дараа нь ямар сэдэв рүү орохоо мэдэж байвал  яриаг өндөрлөхөөс сэргийлэх болно.

Ярианы сэдвийн жагсаалт гарга

9 Чимээгүй, эвгүй байдлыг тасалж, хөгжилтэй болгоорой

Та хичнээн сайн бэлдсэн байсан ч, заримдаа ярих зүйл олдохгүй чимээгүй болох тохиолдол гарна. Энэ үед та сандарч, ичилгүй хошигнол хийх маягаар эвгүй уур амьсгалыг өөрчлөөрэй. Жишээ нь, өмнө нь иймэрхүү эвгүй уур амьсгал бий болоход ямар байсан, ийм үед ямар санагддаг зэргийг ний нуугүй хэлснээр уур амьсгал хөгжилтэй болж болох юм.

Чимээгүй, эвгүй байдлыг тасалж, хөгжилтэй болгоорой

10 Зарим тохиолдолд таны буруу биш гэдгийг хүлээн зөвшөөр

Зарим охид угаасаа л яриа өрнүүлэх дургүй байдаг. Энэ тохиолдолд асуудал танд биш нөгөө хүнд тань байх нь бий. Мөн тэд цаанаасаа дуу цөөтэй эсвэл анхнаасаа таныг сонирхоогүй ч  байж болно. Энэ нь мэдээж таны буруу биш шүү дээ. Та өөрөө хичнээн хичээж, бүх аргуудыг ашигласан ч, нөгөө хүн тань идэвхгүй байхад амжилттай яриа өрнүүлж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Зарим тохиолдолд таны буруу биш гэдгийг хүлээн зөвшөөр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()