Энэхүү мотоциклийг зөвхөн Хятадын төв хэсгийн хөдөө нутгуудад худалдаалдаг юм. Тус нутагт амьдардаг тариачид ачааны машин авах мөнгөгүй учраас үүнийг оронд нь авдаг гэнэ.
Уг тээврийн хэрэгслийг албан ёсоор "Хөдөө аж ахуйн гурван дугуйт" гэж нэрлэдэг бөгөөд мотоциклийн их бие, мотортой л болохоос жинхэнэ ачааны машинаас ялгагдаад байх зүйл байхгүй ажээ.
"Shenghuoshen (圣火 神) SHS175ZH-2" техникийн нэршилтэй нь энэхүү ачааны мотоцикль нь ижил төрлийн тээврийн хэрэгслүүдээс ялгаатай нь цахилгаан мотор бус 175-20 cc-ийн бензин хөдөлгүүртэй гэнэ.
Одоохондоо хүчин чадал нь тийм ч их биш боловч яваандаа сайжрах нь тодорхой асуудал.
Хөдөлгүүр нь 16 литрийн багтаамжтай, цагт 60 км хүртэл хурдалдаг, дүүрэн банкаар 500 км хүртэлх замыг туулж чаддаг бөгөөд одоогийн үнэ нь 16,999 юань аж.
Мэдээж хэрэг бусад тээврийн хэрэгсэлтэй адил үүнд өөр хувилбар гэж байгаа. "Xinling XL175ZH-A" загвар нь арай том 175 cc-ийн хөдөлгүүртэй боловч цагт ердөө 50 км хүртэл хурдлах чадалтай учраас үнэ нь арай бага буюу 13,588 юань юм.
Уг мотоциклийг бүтээхэд тун амархан. Бүх эд ангийг нь хятадад үйлдвэрлэдэг болохоор зардал ч бага гардаг. Мотоциклийн ар дээр 2 тэнхлэг бүхий ачаа нэмснээр энэхүү 3 дугуйт бий болно.
Мотоциклийн их биен дээр байгаа ханз "福" (фу) нь "а"з хэмээн орчуулагдах бөгөөд жолооч нар энэ нь аз авчирна гэж итгэдэг гэнэ.