1
Угаалтуураас халуун ус авч 00 руу хийх
Энэ нь гэртээ эсвэл айлд байхдаа ч хэрэглэж болох хамгийн тохиромжтой арга юм. Ингэхдээ та угаалтуураас ямар нэгэн сав, хувингаар халуун ус авч, 00 руугаа огцом асган хийнэ. Түүнчлэн ус 00-ын бөглөөсийг гаргаж чадахуйц час халуун байх ёстойг санаарай.
2
Гарын шингэн саван, эсвэл шампунь нэмж хийх
Халуун ус хийснийхээ дараа шингэн саван нэмж хийнэ. Хэдийгээр аяга таваг угаагч хамгийн тохиромжтой байдаг ч угаалгын өрөөнд чинь байхгүй бол гар нүүрийн шингэн савангаар орлуулаарай. Шампунь ч мөн адил бөглөөг гаргахад тусалж чадна. Учир нь 00 руу их хэмжээний шингэн саван, шампунь хийснээр бөглөрөө үүсгэж буй тослог зүйлс задардаг юм. Гэхдээ эдгээр зүйлс байхгүй бол банны бөмбөлгийг ашигласан ч болно шүү.
3
00 руу халуун усаа хийгээд, хүлээ
Шингэн саван, шампунь зэргийг хийснийхээ дараа угаалтуураасаа дахин час халуун ус авч 00 руугаа хийгээрэй. Хэрэв ингээд ч бөглөрөө гарахгүй байвал халуун ус, саван хоёр үйлчилгээгээ үзүүлтэл хүлээх хэрэгтэй.
4
Дахин эхнээс нь бүгдийг давт
Шингэн саван 00 руу орсноос хэдэн минутын дараа та бөглөрөө бага багаар гарч, усны төвшин аажмаар доошлохыг харах болно. Харин тэр үед дахин шингэн саван, халуун ус хийгээд 2,3 минут хүлээгээрэй. Ингээд бөглөрөө бүрэн гарсны дараа 00-ыг цэвэр усаар зайлснаар бүх зүйл буцаад хэвийн болох юм.
5
Сүүлийн арга: Хүчээр гаргах
Хэрвээ та дээрх аргыг туршаад үр дүнд хүрээгүй бол бөглөрөөг хүчээр гаргахаас өөр аргагүй. Тэгэхдээ 00-ын сойз мэтийн урт зүйл ашиглах, бүр аргагүй бол бээлий өмсөх юм уу гартаа хогийн уут угалж байгаад "үзэх" хэрэгтэй. Энэ нь танд заваан санагдаж болох ч, бөглөрөө гарсны дараа бүгдийг цэвэрлэж болно шүү дээ.