Жүжигчин Киану Ривз гадаад төрхөө эрс өөрчилжээ

Урт үс, богино сахлаараа олонд танигдсан жүжигчин Киану Ривз (Keanu Reeves) гэнэтхэн л том гүзээ, мохак үс, урт сахалтайгаар үзэгдэх болж шүтэн бишрэгчдээ гайхшруулжээ. Түүний гадаад төрх яагаад өөрчлөгдсөн юм бол гэж та бодож байна уу? Тэгвэл наашаа анхаарлаа хандуулаарай.

Жүжигчин Киану Ривз гадаад төрхөө эрс өөрчилжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Киану Ривз анх 1989 онд нээлтээ хийж байсан "The Incredible Adventures of Bill and Ted" киноны 3-р ангийн зураг авалтад оролцохын тулд ийнхүү гадаад төрхөө өөрчилж байжээ.

Тус кинон дээр тэрбээр Тед Логан хэмээх ахлах сургуулийн сурагчийн дүрд тоглодог бөгөөд үүнд Киану Ривз өөрийн найзын хамт цаг хугацаагаар аялж Абрахам Линкольн, Бетховен, Жанна д’Арк хэмээх түүхэн хүмүүстэй уулзан дэлхийг аварч байгаа тухай гардаг юм.

Харин "The Incredible Adventures of Bill and Ted" киноны 2-р анги 1991 онд гарч байсан бөгөөд 3-р анги нь олон жилийн турш хүлээлгэсний эцэст 2019 онд зураг авалтаа эхлүүлжээ.

Мөн түүний найз Алекс Винтер (Alex Winter) киноны нөгөө гол дүр болох Теодорийн дүрд ахин тоглож байгаа ба энэ зураг дээр 2 жүжигчин маань хамтдаа камерын дуранд өртжээ.

Дээрх зургууд нь 8-р сарын эхээр цахим орчинд цацагдсан бөгөөд шүтэн бишрэгчид нь тэднийг 1980-аад оны кинон дээрх төрхтэйгөө бараг адилхан байгааг анзаарсан гэнэ шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()