1
Зарим тохиолдолд кесар хагалгаа нь өөрөөрөө төрснөөс илүү аюулгүй байдаг
Ургийн буруу байрлал кесар хагалгаа хийлгэх шалтгаануудын нэг болдог. Харин ихэр хүүхдүүдийг ихэвчлэн кесар хагалгаагаар төрүүлдэг. Ихрүүдийг өөрөөрөө төрүүлэх үед зарим эхчүүд эхний хүүхдээ өөрөө төрүүлж чаддаг ч дараагийнх дээрээ сандарч, асуудал үүсгэдэг учраас хагалгаа хийх шаардлага гардаг байна. Мөн “placenta previa”-ийн үед буюу эхэс ургийн гарах хэсгийг хааснаар эх, ураг хоёрын хэн хэн нь цус харвах магадлал ихсэж ураг эрүүл төрөх боломжгүй болдог. Түүнчлэн чихрийн шижин зэрэг эхийн талаас гаралтай өвчнүүд болон ургийн жин хэвийн хэмжээнээс их байх зэрэг төрөх үед хагалгаа хийх шаардлагатай нөхцөлүүд үүсдэг.
2
Кесар хагалгаа нь түгээмэл ч нэлээд эрсдэлтэй хагалгааны тоонд ордог
Кесар хагалгаа нь хурдан шуурхай, аюул багатай боловч хагалгааны үед цус алдах, халдвар авах болон дотор эрхтэнүүдийг гэмтээх зэрэг эрсдлүүд байдаг аж. Тухайлбал, кесар хагалгааны үед уушгин дахь цус бөглөрөх эрсдэл өөрөөрөө төрснөөс хэд дахин илүү байдаг. Мөн хагалгааны үеэр хүүхдийг зүсэх, төрсний дараа хүүхдийг хүчээр амьсгалуулах гэх мэт эрсдлүүд тулгардаг байна.
3
Хагалгааны үеэр та сэрүүн байна
Хагалгаанд орохоос өмнө нугасны мэдээ алдуулагч тариулсанаар, бүсэлхий хэсгээрээ мэдээ алдалттай кесар хагалгаанд ордог. Өөрөөр хэлбэл таны нугас руу мэдээ алдуулагч тарьснаар та мэдээ алдах ба хагалгааны үеэр таны хэвлий хэсгээр даралт мэдэгдэх боловч өвдөлт мэдрэхгүй.
4
Кесар хагалгааны үеэр хүүхэд ээжээсээ авах ёстой ашигт болон ашиггүй бактериа бүрэн авч чаддаггүй
Эхийн хэвлий болон умайн хэсэгт хүүхдийн гэдэсний миробиоме агуулагддаг бөгөөд энэхүү бактериуд нь төрөх үед эхээс урагт дамждаг байна. Уг бактериуд хүүхдийн гэдсэнд ороод ямар хугацаанд яаж нөлөөлдөг талаар эрдэмтэд судалсаар байна. Зарим судалгаанаас үзэхэд эдгээр бактериуд нь таргалалт, харшил зэрэг зарим өвчнүүдийн эдгэрэлтэнд нөлөөлдөг ажээ.
5
Кесар хагалгааны дараа эхийн биеийн эдгэрэлт удаан байдаг
Өөрөөрөө төрсөн эмэгтэйчүүд 1-2 хоногийн дараа харин кесар хагалагаагаар төрсөн эмэгтэйчүүд 3-4 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй байдаг байна. Өөрөөрөө төрсөн эмэгтэйчүүд 1-2 долоо хоногийн дараа хэвийн байдалдаа ордог бол хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүд 1-2 сарын дараагаар хэвийн байдалдаа ордог.
6
Хагалгааны дараах өвдөлт их
Зарим эмэгтэйчүүд төрөлтийн өвдөлтийг мэдрэхгүй гэсэндээ хагалгаа хийлгэдэг боловч хагалгааны дараах өвдөлт гэж бий. Кесар хагалгаа хийлгэсний дараа эмнэлэгээс гарахад маш олон төрлийн эм тариа хэрэглэж өвчнөө намдаах хэрэгтэй байдаг бол өөрөөрөө төрсөн хүн өвдөлт бараг мэдэрдэггүйгээс гадна хурдан эдгэрдэг байна.
7
Эдгэрэх үе шатууд нь хагалгаагаар төрсөнтэй адилхан байдаг
Хагалгаагаар төрсний дараа эхний хоёр 7 хоногт хүнд зүйл өргөхгүй, машин барихгүй, дөрвөн 7 хоногт алхахаас өөр дасгал хийхгүй байх, зургаан 7 хоногийн дотор бэлгийн харьцаанд орохгүй байх зэрэг төрсний дараах гам барих хэрэгтэй болдог. 7 хоногийн дараагаас хэвлий дэх оёдол нь эдгэрч эхэлдэг. Хагалгааны үеэр гэдэсний булчинг зүсдэггүй боловч хүүхэд тээж байх үед хэвлийн арьс бага зэрэг суларсан байдаг. Хэрвээ та дасгал хийхээр шийдсэн бол маш багаас эхлэх, тухайн үед өвдөлт мэдрэгдэж эхэлбэл болих хэрэгтэй. Мөн гүйхээсээ өмнө сайн алхах хэрэгтэй, үгүй бол давсагний сулрал үүснэ.
8
Хагалгаанаас үүдэлтэй сорви үлдэнэ
Хагалгааны зүсэлтийг аарцагны ясны дээхэн талд, хүйсний нүхнээс доогуур 10 сантиметрийн урттай зүсдэг. Ихэр эсвэл ураг хэт том байвал нилээд том зүсэлт хийдэг. Оёдлын шинэ технологи гарч ирж байгаа учраас оёдолыг тань маш жижиг шарх үлдээхээр оёж болох юм.
9
Нэг удаа хийсвэрт орсон бол дахин дахин орж болно гэсэн үг биш.
Нэг удаа хийсвэр хагалгаагаар төрсөн бол дандаа хийсвэрээр төрнө гэдэг нь хуучирсан үзэл. Хэрвээ та эхний удаа хийсвэрээр төрсөн бол дараагийн удаа өөрөөрөө төрөх талаар эмчтэйгээ зөвлөлдөж, боломж байгаа эсэхээ ярилцаж үзэх хэрэгтэй.
10
Олон удаагийн кесар хагалгаа таны эрүүл мэндэд эрсдэлтэй.
Хагалгааны сорвиноос үүдэлтэй сорвийг тойрсон шинэ эд үүсдэг. Энэ эд дараагийн удаа жирэмслэхэд умай руу орох эрсдэлтэй, ингэж орсон тохиолдолд аминд хүрэх аюултай болдог. Олон удаа кесар хийлгэвэл төрөх үед цус алдах, давсаг, гэдэсний гэмтэл зэрэг эрсдэл үүсдэг.
11
Кесар хагалгаа нь өөрөөрөө төрсөнтэй адил
Хагалгаагаар төрсөн гэдэг нь та өөрөө хүүхдээ төрүүлээгүй гэсэн үг биш юм шүү. Та 9 сарын турш хүүхдээ тээж, бусад ээжүүдийн адил хүүхдээ мэдэрсэн. Таныг хүүхдээ төрүүлсэн гэдгийг батлах сорви бий шүү дээ.