Гэрийн нөхцөлд үсний чолк тайрах хялбар арга

2015-10-16, 00:15
28,379

Үсний чолк нь хүний нүүрний хэлбэрийг засаж, өө сэвийг дарахаас гадна илүү нас залуу харагдуулах чадвартай. Тиймээс бид та бүхэндээ гэрийн нөхцөлд үсний чолк тайрах хялбар аргыг хүргэж байна. Магадгүй та үсчин орох шаардлагагүй болох ч юм бил үү. Гэхдээ сануулж хэлэхэд анхны удаагийн оролдлогоор юу ч төгс болдоггүй юм шүү. Тиймээс хүүхэлдэйн үс ч юм уу, өөр зүйл дээр дадлага хийснийхээ дараа чолкоо тайраарай.

Гэрийн нөхцөлд үсний чолк тайрах хялбар арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Үсээ угаагаад дараа нь сайтар хатаах хэрэгтэй. Хэдий нойтон байхад нь ихэнх хүмүүс үсээ тайрдаг ч, энэ нь нэг сул талтай. Үсээ тайрсны дараа хатахад чолк тань илүү жижигхэн болж онцгүй харагдуулдаг ажээ.



2. Жижиг шүдтэй, нарийхан сам ашиглаарай. Хэр өтгөн болон шингэн үс тайрахаа сонгож яг тайрах үсээ урдаа барина.



3. Хайч тань заавал үсчний хэрэглэдэг хайч байх ёстой шүү.



4. Чолкоо хөмсөгтэйгээ чацуу тайрах нь хамгийн тохиромжтой бөгөөд дунд хуруугаа зураг дээрх шиг бариарай.



5. Дараа нь хавчсан хурууныхаа дээгүүр тайрах хэрэгтэй.


 
6. Хэрвээ танд алдаатай харагдаж байвал засвар хийх ёстой газраа үл ялиг тайрж болно. Харин хэтэрхий их тайрах хэрэггүй шүү. Чолкийг сэнс болон индүүний тусламжтай ямар ч хэлбэрт оруулж болдог учраас хэтэрхий жижигхэн тайрах нь зохимжгүй харагдуулах болно.



Үсний чолк нь Ази төрхтэй бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой засалт бөгөөд улам залуу харагдуулдаг байна. Ингээд та бүхэндээ санаа авч болохуйц үсний загваруудыг хүргэе:









Видео


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()