1
"No country for old men"-Хөгшин эрчүүдэд нутаг үгүй
Жоил болон Этан Коин нар Жош Бролин, Вүүди Харрелсон болон Томми Ли Жонс зэрэг оддын бүрэлдэхүүнтэйгээр 2007 онд "No Country For Old Men"-ий аймшгийн хувилбарт эргэн иржээ. Эсрэг талын дүрээс Хавиер Бардемийн Антон болон бусад амьд үлдсэн дүрүүд байсан ба Антон нь Карла Жин Моссын (Кэлли Макдоналдын тоглосноор) гэрт очиж, өшөөгөө авсныхаа дараа сүүлчийн аллага үйлдсэн хэргийн газраасаа зугтаж байгаад машинд мөргүүлдэг. Улмаар хоёр жаахан хүүд шан харамж өгч хувцас болон унадаг дугуй олж аваад наран жаргах зүг рүү явж одсоноор кино төгсдөг бөгөөд үзэгчид түүний цаашид дахин ямар солиотой аллага, гэмт хэргүүд үйлдэхийг төсөөлсөөр хоцордог билээ.
2
"A nightmare on Elm street"-Элм гудамжны хар дарсан зүүд
"Dream warriors"-ийг эс тооцвол энэ бол маргаангүй хамгийн шилдэг нь. Вэс Кравений Элм гудамжин дахь хар дарсан зүүд кино Фрэди Крүүгрийг аймшгийн ертөнцөд танилцуулсан гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн аймшгийн кинонууд ээдрээтэй төгсгөлөөрөө алдартай болохоос олон жилийн өмнө "A Nightmare on Elm Street" кино үзэгчдийг хар дарж зүүдлэхэд хүргэдэг байсан юм шүү.
Төгсгөл хэсэгт нь Хэдр Лангинкампын тоглосон Нэнсигийн дүр сорвин нүүртэй гаж донтон Фрэдийг амархан зайлуулж дөнгөдөг. Улмаар Нэнсийг тэр бүхэн зүгээр л муухай зүүд байсан гэж бодон, залуухан Жони Дэфтэй болзоонд явж, хэвийн амьдралдаа орж чадах нь гэж итгэж байтал, Фрэди дахин гарч ирж найз залуугийнх нь машины жолоог булааж хосуудыг үл мэдэгдэх зүг рүү авч оддог. Харин дараагийн хэсэг рүү шилжихэд айж балмагдсан хэсэг охид өнөөх алдарт "нэг, хоёр, Фрэди чиний араас ирж байна" хэмээх дууг аялж байгаагаар гардаг билээ.
3
"Se7en"- Долоо
Хэрвээ та өөрийгөө сэргээхийн тулд хааяа л аймшгийн кино үздэг нэгэн бол үүнийг огтхон ч үзээд хэрэггүй. Дэвид Финчерийн бүтээл "Se7en" кино алдарт "хайрцагт юу байгаа вэ?" төгсгөлөөрөө бүх үзэгчдийг алмайруулж чаддаг. Кэвин Спэйси сэтгэцийн өвчтэй, долоон үхлийн нүглийг гүйцээхийн тулд аллага үйлдэж буй Жон Дөүгийн дүрд тоглодог. Мөн Финчерийн энэхүү бүтээлийн төгсгөлийн зураг авалтыг хэд хэдэн хувилбараар хийсэн байдаг боловч эцэст нь найруулагчийн сонголтоор алуурчин Дөү Гвэн Стэфанигийн толгойг хийсэн хайрцгийг (хайрцаг дотор яг түүний толгой байгаа эсэхийг харуулаагүй) барьж буйгаар гардаг аж.
Тэрбээр өөрийнхөө нүглийг атаархал байсан гэж тайлбарладаг бөгөөд ердөө л Брэд Питийн "Мөрдөгч Миллс"-ын амьдралаар амьдрахыг хүссэн гэдэг. Тэгээд Морган Фриманы Сомэрсэтийн гуйлтыг үл харгалзаж Миллс уурандаа Дөүг буудан унагадаг. Гэхдээ Дөү алагдсан боловч хүслээ биелүүлж чадсан юм.
4
"Alien: Covenan"-Харийнхан: Гэрээ
Ридли Скотын үзэгчдийг удаан хүлээлгэсэн эргэн ирэлт болох "Xenomorphs" нь аймшгийн киноны шүтэн бишрэгчдийг баярлуулах бүтээл байх байсан боловч харамсалтай нь, "Alien: Covenant"-ын бокс оффис дахь уналтын дараа таван киноноос бүрдсэн цуврал бүтээлийг товчлохоос аргагүйд хүрчээ. Энэхүү киног 2012 оны "Prometheus" киноны үргэлжлэл болгон бүтээсэн ба шинэ эмгэнэлт дүрүүдээс гадна Майкл, Фассбэндр хоёр роботын дүрд тоглосон байдаг.
Фассбэндрийн сэтгэцийн өвчтөн Дэвид хайр татам Волтрын дүрд хувирсныхаа дараа өөрийгөө "Xenomorphs"-оос илүү аюултай болохыг олж хардаг. Харин дараагийн хэсэгт алуурчин робот Вагнерийн "Entry of the Gods into Valhalla" (Валхала руу орох бурхдын хаалга) дууны шуугиант ая явж байхад амьд үлдэгсдийг зогсонги байдлын машинд оруулан тэдний биед харийнхныг үржүүлж буй нь харагддаг.
5
"Usual suspects"-Жирийн сэжигтнүүд
Кэвин Спэси, Бэнисио Дэл Торо болон Габриел Бөрн зэрэг алдартнуудын хамтарсан бүрэн хэмжээний гэмт хэргийн сэдэвт триллер "Usual suspects” кинонд Спэсигийн тоглосон сандруу Вэрбал Кинтийн дүрээр үзэгчид нууцлаг Кэйсэрийн тухай маш ихийг мэдэж авдаг.
Үүнээс гадна төгсгөл хэсэгт Кинтийг гэмт хэрэгтэн байсныг хэн ч анзаардаггүй бөгөөд шалгагчид түүнд хууртсан гэдгээ мэдэх үед Вэрбалын мөр хэдийн замхарч шийтгэлээс мултран одсон байдаг.
6
"Star Wars: Episode V-The Empire Strikes Back"-Оддын дайн 5: Эзэнт гүрний хариу цохилт
Бүх цаг үеийн хамгийн шилдэг шинжлэх ухааны уран зөгнөлт киноны нэг "Оддын Дайн" цувралын энэхүү анги нь цаг хугацааны шалгуурыг давж чадсан юм. Ирвин Кэршнэр өмнөх анги "A New Hope"-ын амжилтыг эвдэх хүндхэн сорилттой тулгарсан ч түүнийг торолгүй давж гарсан билээ. Мөн "Би бол чиний аав" илчлэлтээс өөр үзэгчдийн хүлээсэн цочирдом үйл явдал бараг байдаггүй хэдий ч Ландо найзуудаасаа урваж, Люк гараа тастуулж, эзэн хаан болон Дарт Вэйдр нар үргэлжлүүлэн Рэбэлийн хог шаарнуудыг удирдаж, Хан Соло нүүрс хүчлийн хийнд хөлдөөгддөг билээ.
Гэхдээ хэрэв та холын холд орших галактикт бүх зүйл дээрдэнэ гэж бодож байвал “Оддын дайн: Ситийн өшөө авалт” ангид 25 жилийн дараа Анакин Дарт Вэйдр болон хувирч Падми төрөхийн хүндрэлээр нас бардаг юм.
7
"The Silence of the Lambs"-Хурга майлахаа болино
Энэхүү кино Ханнибал Лэкторыг бүх цаг үеийн хамгийн аймшигтай алуурчдын нэг болгон харуулдаг бөгөөд Энтони Хопкинс дараа нь хоёр ч өөр кинонд тус дүрийг бүтээсэн хэдий ч 1991 оны энэхүү триллер дэх Ханнибал хамгийн шилдэг нь байсан юм. Түүнчлэн киноны төгсгөл хэсэгт, Буфало Билл давуу талтай байсан ч Ханнибал "FBI"-ын баривчилгаанаас зугтаж чаддаг. Харин доктор Лэктор бид бүгдийг ангалын ирмэгт үлдээчихээд 2001 онд киноны үргэлжлэл анги дээр Ханнибалын дүрээр бүх зүйлийг буцаагаад байранд нь оруулж, хуучны танил Фрэдрик Чилтонтой "оройн хоол идэхээр" эргэн ирдэг юм.
Энэхүү 2001 онд бүтээгдсэн үргэлжлэл анги дээр жүжигчин Жүди Фостерийн оронд Жулиана Мүүр тоглосон бөгөөд төгсгөлд нь Ханнибал мөн л эрх чөлөө рүүгээ зугтаж одно.
8
"Funny Games"-Хөгжилтэй тоглоом
Майкл Ханикийн энэхүү бүтээл жагсаалтын хамгийн алдартай кино биш байж мэдэх ч үүнд маш санаанд оромгүй байдлаар эсрэг дүрийн ялалтыг харуулдаг юм. Ханик өөрийн 1997 онд гаргаж байсан ижил нэртэй бүтээлээ Тим Рот, Наоми Ваттс, Майкл Питт зэрэг жүжигчидтэй хамтран дахин бүтээжээ. Кинонд шоконд оруулам үхлийн хэсгүүд гардаг бөгөөд төгсгөл хэсэгт, Ваттс Анн байдлыг гартаа авч, довтлогчдын нэгийг буудах боловч хараахан баярлаж амжаагүй байх үед хөгжилтэй тоглоом тэр дор нь "хэрвээ" гэдэг хувилбарыг гаргаж ирж, алуурчид бүхнийг удирдаж эхэлдэг. Ингээд Анн завин дээр хүлэгдсэн байх ба эцэст нь ус руу шидүүлдэг юм.
9
"Watchmen"-Харуулынхан
"DC"-ийн ертөнц дээр эргэлт хийхээсээ өмнө Зак Снайдр алдарт адал явдалт роман "Watchmen"-ийг оддын бүрэлдэхүүнтэй супер баатрын кино болгосон юм. Хэдийгээр энэ нь Алан Мүүр, Дэйв Гиббонс нарын нэрт бүтээлээс илүү хуваагдмал шинжтэй болсон байж мэдэх ч Снайдр эх зохиолын төгсгөлийг хадгалж чадсан билээ.
Мэтью Гүүдийн "Ozymandias" хамгийн том эсрэг дүр болох үедээ өөрийн дайн тулааны ертөнцийг жирийн дайснуудын (Билли Крүдүпийн Доктор Манхаттан) эсрэг нэгтгэх төлөвлөгөөгөө танилцуулдаг. Улмаар "илүү сайн, илүү агуу" үзэл санааны төлөө явсан "Ozymandias" санасандаа хүрч Доктор Манхаттан гарагаас зугтан гардаг бөгөөд Жаки Эрл Хэйлигийн "Rorschach Ozy"-гийн хорон муу төлөвлөгөөг илчилнэ хэмээн сүрдүүлснийхээ төлөө алуулдаг.
10
"Avengers: Infinity war"-Өшөө авагчид: Мөнхийн Дайн
Хамгийн ойрын хугацаанд муу залуусын алдрын танхимд орж ирсэн Руссогийн ах дүүсийн энэ бүтээл "Watchmen"-ий адил эсрэг дүрийнхэн сайн талынхныг хоморголон хөнөөж буйгаар төгсгөлөө хийжээ.
"The Decimation" нэрээр танигдсан Марвелийн кино ертөнцийн фэнүүд одоо "Infinity war"-ын дараах ертөнцөд ямар үйл явдал өрнөхийг үзэхээр хүлээж байна. Мөн "Хүн аалз", "Хар ирвэс" зэрэг аль хэдийн үхсэн баатрууд тус тусын кинон дотроо эргэн ирнэ хэмээн найдаж байгаа ч өшөө авагчид дараагийн анги болох "Avengers:End game" дээр галзуу титаныг хэрхэн буулгаж авахыг харах нь гарцаагүй хамгийн сэтгэл догдлом мөч байх болно.