1
Харилцаа
Эмэгтэйчүүдийг их ярих дуртай байдаг гэсэн ойлголт олны дунд тархсан байдаг ч энэ нь орчин үед худлаа болох нь тогтоогджээ. Эрчүүд эмэгтэйчүүдээс дутахааргүй ярилцаж, хов базах дуртай байдаг ажээ.
2
Цахим сүлжээнд өнгөрүүлэх хугацаа
Ажил, сургуулиас гадна хүмүүс өөрийн сонирхолд зориулан тодорхой хэмжээний цаг хугацааг цахим сүлжээнд өнгөрүүлдэг. Жишээлбэл, эмэгтэйчүүд долоо хоногт 24 цагийг, эрчүүд 17 цагийг цахим сүлжээнд зарцуулдаг аж. Гэхдээ эрчүүд ихэнхдээ онлайн тоглоом тоглохын тулд л цахим сүлжээг ашигладаг гэнэ.
3
Хооллох
Эмэгтэйчүүд өөрийн идэж буй хоол хүнсэнд ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд тэд төрөл бүрийн зүйлийг идэх дуртай байдаг. Тиймээс тэд эрчүүдээс илүү хугацааг хооллолтондоо зарцуулдаг аж. Харин эрчүүд хоолны сонголт дээрээ тийм ч няхуур ханддаггүй гэнэ.
4
Хувийн ариун цэвэр
Ихэнх хүмүүс бүсгүйчүүдийг эрчүүдээс илүү их хугацааг хувийн ариун цэвэртээ зарцуулдаг гэж боддог. Гэтэл статистик судалгаанаас харахад эрчүүд эмэгтэйчүүдээс илүү их цагийг өөрийн хувийн арчилгаанд зарцуулдаг болох нь тогтоогджээ. Эрчүүдийн хувийн ариун цэвэрт сахлаа хусах, шүршүүрт орох, шүд угаах, толгой угаах, үсээ янзлах, хувцаслах зэрэг багтана. Гэхдээ дээрх судалгааг хийхэд эмэгтэйчүүдийн нүүр будалтыг тооцож үзээгүй бололтой шүү.
5
Ажил
18-аас доош насны хүүхэдтэй хүмүүсийн хувьд энэхүү ойлголт арай өөр байж болох юм. Тэгвэл эмэгтэйчүүд долоо хоногт 21 цаг, эрчүүд 38 цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг байна. Учир нь эмэгтэйчүүд хүүхдийн хүмүүжил, гэрийн ажилд илүү их цагийг зарцуулдаг юм.
6
Амралт
Бүсгүйчүүд ахуй амьдрал, хүүхдийн хүмүүжилд маш ихээр анхаардаг учир тэдэнд амрах хугацаа эрчүүдээс бага байдаг гэнэ.
7
Гэрийн ажил
Эмэгтэйчүүд цэвэр цэмцгэр байдлыг эрчүүдээс илүү эрхэмлэдэг хүмүүс. Түүнчлэн эрэгтэй хүнд цэвэр мэт санагдах газар эмэгтэйчүүдэд бохир мэт харагдах нь бий. Тиймээс эмэгтэйчүүд тав тухтай байдлыг хангахын тулд илүү их цагийг гэрийн ажилдаа зарцуулдаг байна.
8
Спортоор хичээллэх
Эрчүүд булчинтай болохыг хүсдэг учир ихэнх цагийг спорт зааланд өнгөрүүлдэг. Харин эмэгтэйчүүд жин хасах, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихийн тулд спортоор хичээллэдэг юм. Тиймээс бүсгүйчүүдэд хүчний дасгал гэхээс илүү идэвхтэй кардио дасгал, йога, фитнесс байхад л хангалттай.
9
Хүүхдээ арчлах
Бүсгүйчүүд хүүхэдтэйгээ зугаалж, тэдэнд чанартай, тэжээллэг хоол хүнсийг бэлдэж өгч, хичээлийг нь хамт хийж, сонирхлынх нь дагуу хамт тоглох гэх мэтээр маш их цагийг зарцуулдаг. Харин эрчүүд хүүхдүүдтэйгээ хааяа л зугаалж, хамт тоглодог байна.
10
Хобби
Амралтын адилаар эрчүүд хоббиндоо эмэгтэйчүүдээс илүү их цагийг зарцуулдаг. Эрчүүдийн хобби ихэнхдээ бизнес болж хувирдаг. Харин эмэгтэйчүүдийнх бага зэрэг орлого олох боломжтой байдаг боловч тэд хоббигоо хүүхэдтэйгээ хослуулах хэрэгтэй байдаг учир сонирхолдоо тун бага цагийг зарцуулдаг юм.
11
Унтах
Эрчүүд ажлын цагаар илүү ихийг амжуулж, харин амралтын өдөр л унтахыг боддог байна. Харин эмэгтэйчүүд ажлын өдөр ч гэсэн унтаж амрахыг хүсдэг учир амралтын өдөр үл ялиг урт хугацаагаар унтдаг аж.