Жижиг хөхтэй байхын 8 давуу тал

Жижиг хөхтэй бүсгүйчүүд ихэвчлэн том хөхтэй бүсгүйчүүдэд атаархдаг. Тэгвэл жижиг хөхтэй байхад ч гэсэн давуу тал байдаг юм шүү. Тиймээс хөхний даруулгадаа нэмэлт хатуулга хийх, хөх томруулах мэс засал хийлгэх талаар бодох хэрэггүй. Мөн та энэ нийтлэлийг уншаад жижиг хөхтэйдөө баярлах болно шүү.

Жижиг хөхтэй байхын 8 давуу тал

1 Нурууны өвчнөөс сэргийлнэ

Том хөхтэй байх нь нурууны дээд үеийн өвчлөлийн гол шалтгаан болдог ба энэ нь дасгал хөдөлгөөн хийхэд ч хүндрэл учруулж байдаг. Тиймээс зарим хүмүүс нурууны өвдөлтөө намдаахын тулд хөхний хэмжээгээ багасгахаас өөр аргагүйд хүрдэг юм. Харин та жижиг хөхтэй бол энэ асуудалд санаа зовох хэрэггүй дээ.

Нурууны өвчнөөс сэргийлнэ

2 Төрөлхийн эмэгтэйлэг харагдана

Хэн ч хөхнийхөө хэмжээг хүссэнээрээ сонгож чадахгүй. Мөн том хөхтэй бүсгүйчүүд үзэсгэлэнтэй харагддаг боловч жижиг хөхтэй байх нь эмэгтэйлэг байдлыг илүү тодотгодог билээ. Залуус ч мөн адил жижиг хөхийг илүү төрөлхийн бас тачаангуй гэдэгтэй санал нийлдэг юм.

Төрөлхийн эмэгтэйлэг харагдана

3 Худалдан авалт хурдасна

Жижиг хөхтэй бүсгүйчүүдийн хувцасны сонголтод асуудал үүсдэггүй. Учир нь ихэнх хувцасны загварууд том хөхтэй бүсгүйчүүдэд төдийлөн гайхалтай таардаггүй юм. Харин та жижиг хөхтэй бол ямар ч дэлгүүрээс хүссэн хувцсаа авч чадна.

Худалдан авалт хурдасна

4 Илүү сайн унтаж амарна

Том хөхтэй бүсгүйчүүд шөнө дунд зовиуртайгаар тогтмол сэрдэг ба доошоо харж унтаж чаддаггүй. 

Харин жижиг хөхтэй эмэгтэйчүүд бүхий л байрлалд тухтай унтах боломжтой байдаг. Мөн массаж хийлгэх, наранд бие шарж хэвтэхэд ч таатай байх нь мэдээж.

Илүү сайн унтаж амарна

5 Биеийн харьцаандаа сэтгэл ханамжтай бай

Тэнцвэрт галбир нь биеийн харьцаанаас шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл та хөх томруулах мэс ажилбарыг хийлгэснээр яг л том хөхтэй хиймэл хүүхэлдэй шиг харагдана. Тиймээс жижиг хөх таныг илүү дур булаам харагдуулдаг гэдэгт итгэлтэй байгаарай. 

Биеийн харьцаандаа сэтгэл ханамжтай бай

6 Туранхай харагдана

Хэдийгээр та бага зэрэг жин ихтэй, 15 инчийн /L размер/ жийнс өмсдөг байсан ч жижиг хөх таныг гоолиг мэт харагдуулах болно шүү.

Туранхай харагдана

7 Хөхний даруулгын мөнгөө хэмнэнэ

Том хөхтэй бүсгүйчүүдэд хөхний даруулга худалдан авахад олон асуудал тулгардаг. Учир нь том хэмжээтэй хөхний даруулга жижиг хэмжээтэй хөхний даруулгаас илүү үнэтэй байдаг ба ихэвчлэн энгийн загвартай байдаг аж. Харин жижиг хөхтэй бүсгүйчүүд хэтэвчээ хоослолгүйгээр төрөл бүрийн загварын хөхний даруулгыг сонгон хэрэглэж чаддаг юм.

Хөхний даруулгын мөнгөө хэмнэнэ

8 Унжихаас зайлсхийнэ

Хөх унжих асуудал эмэгтэй хүн бүрд л ямар нэгэн байдлаар тохиолддог. Гэсэн хэдий ч том хөх нь жижиг хөхнөөс илүү амархан бас хурдан унждаг байна. Том хөхтэй найз бүсгүйчүүд чинь 30 нас хүрээд хөх унжих асуудалтай тулгарах бол, та 50 нас хүртлээ үүнээс айх шаардлагагүй юм. 

Унжихаас зайлсхийнэ

Дээрх шалтгаанууд таны хөх томруулах мэс заслын талаарх бодлыг мартуулна гэдэгт итгэлтэй байна. Түүнээс гадна суулгац нь олон төрлийн сөрөг үр нөлөөтэй байдгийг санах хэрэгтэй юм.

Тэгэхээр өөрийгөө хайрла, өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Нэмж дурдахад, том хөхтэй бүсгүйчүүд жижиг хөхтэй байсан ч болоосой гэж хүсдэг юм шүү.
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()