Зөвхөн Австралид харж болох зүйлс

Бид зэргэлдээ хотдоо зочилсон ч гэсэн өмнө нь огт төсөөлж байгаагүй зүйл олж мэдэх нь бий. Тиймээс өөр улс, тивээр аялах үедээ цоо шинэ ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрөх нь зүйн хэрэг юм. Энэ үүднээс та бүхэнд дэлхийн хамгийн этгээд орнуудын нэг болох Австралийн талаарх сонирхолтой мэдээг хүргэж байна.

Зөвхөн Австралид харж болох зүйлс

1 Кафе

Эндэхийн кафенууд бүгд 15 цаг гээд хаалгаа барьдаг. Түүнчлэн пабууд нь оройн хоолны цаг хүртэл хоол гаргадаггүй байна.

Все они закрываются в 15:00. Даже в пабе после этого времени невозможно что-то перекусить, так как кухня закрывается до ужина.

Источник: https://fishki.net/3041858-15-faktov-ob-avstralii-v-kotoryh-nevozmozhno-poverity.html © Fishki.net

Кафе

2 Хагас үнэ

Долоо хоног бүрийн нэг өдөр дэлгүүрүүд нь ямар нэг барааг хагас үнээр нь худалддаг. Тэдгээр бараанууд нь эрэлттэйн дээр шинэхэн байдаг нь сонин. Ингэснээр тэд хэрэглэгчдийн эрэлтийг хангаж байна гэж үздэг юм.

Хагас үнэ

3 Имжийн мах

Та имжийн махыг төрөл бүрийн хэлбэрээр хаанаас ч худалдан авч болно. Хамгийн сонирхолтой нь имжийг тэжээж үржүүлэх нь хуулиар хориглогдсон байдаг. Тиймээс зарагдаж байгаа мах нь бүгд ангийн мах гэсэн үг юм.

Имжийн мах

4 Харшил

Олон австраличууд үнээний сүү, самар, цавуулагтай хүнсний харшилтай байдаг учраас шар буурцагны сүү, цавуулаггүй талхны хэрэглээ маш өндөр бөгөөд бас бүх төрлийн самарнаас татгалздаг аж.

Харшил

5 Спорт

Австралийн хаа ч очсон хүмүүс үргэлж спортоор хичээллэж байхыг та харах болно. Эндэхийн иргэн бүр өдөрт 30 минутын турш идэвхтэй хөдөлгөөн хийдэг бөгөөд зөвхөн хүнд өвчтэй эсвэл өндөр настай хүмүүс долоо хоногт 3 удаа спортоор хичээллэдэг гэнэ.

Спорт

6 Согтууруулах ундаа

Хэрвээ та боломжийн үнэтэй импортын архи ууя гэвэл "Duty Free" дэлгүүрээр л үйлчлүүлэх хэрэгтэй. Учир нь Австрали улс импортын согтууруулах ундаанд өндөр татвар тавьдаг учраас гадаад архинууд нь итгэмээргүй үнэтэй байдаг.

Согтууруулах ундаа

7 Хонины нэхий

Австралид шинээр төрсөн хүүхэд бүрд хонины нэхий өгдөг уламжлалтай. Тэр нэхийгээр нь балчир байхад нь өлгий болгож ашигладаг бол бол том болсон хойно нь гэрт нь дэвсгэр болгон тавьдаг байна.

Хонины нэхий

8 UGG

Австралид улирлууд нь манайхаас яг эсрэгээрээ байдаг. Жишээ нь 12-оос 1-р сар хүртэл зун байдаг бол 6-аас 8-р сар хүртэл өвөл болдог аж. Мөн эндэхийн агаарын температур хэзээ ч хасах хэм рүү ордоггүй учраас нэгдсэн халаалтын систем гэж байдаггүй. Гэхдээ өвлийн улиралд нутгийн иргэд их даардаг учраас гэртээ "Агг" гутал өмсөх нь элбэг үзэгдэл юм.

UGG

9 Бэлэг дурсгал

Хэрэв та Австралиас буцах гэж буй бол зөв бэлэг дурсгалын зүйлсээ сонгож авч явах хэрэгтэй. Тэдгээр нь Агг гутал, замын тэмдэг, жимсний "vegemite" чанамал, пивоны хөргүүр зэрэг юм.

Бэлэг дурсгал

10 Углааш

Австраличууд углааш өмсөх дуртай. Тэд ер нь пүүз болон углааш гэсэн 2-хон төрлийн гуталтай байдаг.

Углааш

11 Ажил, амралт

Австраличууд тийм ч ажилсаг хүмүүс биш. Зарим нь бүр нэмэгдэл цалин өгнө гэсэн ч амралтын өдөр ажилладаггүй. Тэд амрах үедээ далайн эрэг рүү явах юмуу шорлог хийх дуртай.

Ажил, амралт

12 Танихгүй хүмүүс

Австраличууд танихгүй хүмүүстэй хаана ч явсан мэндэлдэг. Ийм үзэгдэл том хотуудад ч элбэг тааралдана.

Танихгүй хүмүүс

13 Уксус

Далайн эргийн наран шарлага бүр дээр шуудангийн хайрцагтай адил сав байдаг. Энд уксус хадгалагдаж байдаг бөгөөд үүгээр  далайн залхагт хатгуулсан хүнийг эмчилдэг гэнэ.

Уксус

14 Синхрон төрөлт

Австраличуудын дунд "Синхрон төрөлт" гэдэг ойлголт байдаг. Энэ нь хамаатны залуухан эмэгтэйчүүд ойролцоо хугацаанд жирэмсэн болж хүүхэд төрүүлэхийг хэлж байгаа юм. Ингэснээр төрсөн хүүхдүүд нь нэгэн зэрэг өсөж торнин хамтдаа тоглож, нэг нэгэндээ тус дэм болдог аж. Мөн австрали эмэгтэйчүүдийн жирэмсний амралт 5 жил байдаг учраас энэ хооронд нэгээс илүү хүүхэд гаргах нь хэвийн үзэгдэл байдаг юм.

Синхрон төрөлт

15 Цэрэг арми

Австралийн арми алба хаагч нарынхаа хөх томруулахаас эхлээд хүйсээ солиулах хүртэлх гоо сайхны хагалгааны зардлыг даадаг юм. Тухайн албан хаагч өөрийн гадаад үзэмждээ санаа зовсноос болоод сэтгэлээр унаж магадгүй хэмээн үздэг учраас ингэхийг зөвшөөрдөг байна.

Цэрэг арми

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()