"Сонирхолтой физик" - Замын дэржигнүүр хэрхэн үүсдэг вэ?

2021-05-23, 14:43
20,988

Хөдөө нутгийн шороон замаар тоос татуулан давхих сайхан ч овон товон дэржигнүүрээс болж тав тух нэлээд алдагддаг. Манай оронд ихэвчлэн говийн болон баруун аймгуудын нутагт "үнэгүй массаж" хийдэг иймэрхүү замууд олон бий. Иймд та бүхэнд замд дэржигнүүр үүсэх буюу англиар "washboarding" (нидрүүлэг) хэмээх үзэгдэл юунаас шалтгаалж бий болдгийг физикийн ухааны үүднээс тайлбарлаж өгье.

"Сонирхолтой физик" - Замын дэржигнүүр хэрхэн үүсдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сул, элсэрхэг хөрстэй газар дахь цардаагүй шороон зам хэзээ нэгэн цагт дэржигнүүртэй болно. Эхлээд хэсэг газруудад жижигхэн овон товон үүсч эхлээд яваандаа замын турш байгалийн хурд сааруулагчууд бий болдог. 

Энэхүү үзэгдэл нь дэлхийн хаана ч байдгаас гадна зөвхөн зам дээр биш өөр гадарга дээр ч үүсдэг. Учир нь зөөлөн гадаргуу дээр параллель хүч үйлчлэхэд үргэлж долгион бий болно. Усан дээр чулуу үсэргэж тоглоход үүсдэг долгионуудыг та санаарай.

Дэржигнүүр үүсэхэд машины дугуй мэдээж ихээр нөлөөлнө.  Донсолгоо дээгүүр гарах үед амортизатор хүчийг шингээж, дугуйг зам руу буцаан түлхдэг. Ингэснээр сул шороо тодорхой зайнд хуримтлагдаж, дэржигнүүрийг улам томруулдаг аж.

Харин байгаль, цаг уурын талаас нөлөөлдөг хүчин зүйл нь хөрсний төрөл, хур тунадасны хэмжээ юм. Элсэрхэг сул шороо удаан хугацаанд чийггүй байснаас хатуу давхраагүй болж, хэлбэрт орох нь амар болдог. Дэржигнүүртэй зам манай орны бороо хур багатай, говийн нутгуудад их байдгийн шалтгаан нь энэ аж.

Дэржигнүүрийг аль болох бага мэдрэхийн тулд 10 км/цагаас хэтрүүлэхгүй явах, эсвэл 80-90 км/цаг гарган хурдлах хоёр л арга бий. 

Дээрх бүгдээс дүгнэхэд шороон зам яваандаа дэржигнүүртэй болох нь тодорхой учраас асфальтан замаар солих л гол шийдэл аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()