Бусдад огт ярьж болохгүй 4 зүйл

2019-07-30, 14:07
19,032

Хэрвээ та даяанч лам л биш бол орчин үед олон нийтийн харилцаа хичнээн нээлттэй болсныг анзаарсан л байх. Гэхдээ бие биетэйгээ чөлөөтэй харьцахын хэрээр хүмүүс муу санаа сууж, нэг нэгэндээ өширхөх болсон нь нууц биш. Тиймээс олны дунд хэзээ ч ярьж болохгүй сэдвүүдийг та сайтар мэдэж байх хэрэгтэй юм шүү.

Бусдад огт ярьж болохгүй 4 зүйл

1 Өөрийн хүсэл, зорилго

Та хүсэл зорилгынхоо талаар бусдад хамаагүй яривал өөрөөрөө хэт их бахархдаг, ярихаас цаашгүй хүн шиг л харагдах болно. Учир нь хийхээсээ илүү ярьдаг хүмүүс эцэст нь мөрөөдлөө биелүүлж чадахгүй дуусах нь олон байдаг юм. Тухайлбал, та хүмүүст гадаад хэл сурах гэж байгаагаа хэлж, магтаалын үг сонсчихоод зорилгодоо хүрэх хүслээ алддаг.

Үүнийг шинжлэх ухааны аргаар тайлбарлавал, хүний тархи бодит амьдрал болон төсөөллийг ялгадаггүй аж. Энгийнээр бол та зорилгоо бусадтай хуваалцаж, сайшаалын үг сонсох үед тархи хийхийг хүссэн зүйлээ аль хэдийнээ дуусгаад, бусдаар магтуулж байна гэдэг мэдээллийг авдаг байна. Улмаар тухайн хүний зорилгодоо хүрэх эрмэлзэл нь багасаж эхэлдэг юм. Тэгэхээр та хүмүүст ирээдүйн төлөвлөгөөгөө хуваалцахгүй байж чадвал дээрх хортой мэдрэмжээс хол байна гэдгээ санаарай.

Өөрийн хүсэл, зорилго

2 Арай хийж эхлээгүй байгаа зүйл

Аливаа хийж эхлээгүй байгаа зүйлийнхээ талаар бусдад хэлснээр та "Яагаад" гэдэг асуултад дарагдаж хүмүүст өртэй болсон мэт мэдрэмжийг авдаг. Улмаар тухайн ажлыг заавал хийх ёстой гэж өөртөө тулгаж эхэлдэг байна. Мэдээж хийх ёстой юмаа цагт нь дуусгах буруу биш хэдий ч түүний цаад учир шалтгаан, үр дагавар нь маш чухал юм шүү дээ. Үүнээс гадна хэн нэгний шаардлага, ятгалгаар, дарамтан дор ажиллах нь идэвх сонирхлыг бууруулж, депрэссэнд оруулах аюултай байдаг.

Арай хийж эхлээгүй байгаа зүйл

3 Өөрийнхөө орлого

Ийм яриаг өрнүүлэхгүй байх ёстой олон шалтгаан, нөхцөл байдал бий. Та эзэнгүй арал дээр ганцаархнаа байна гээд төсөөлөөрэй. Тэгээд хэн нэгэн рүү тухайн газарт амьдрах ямар гоё байгаа талаараа захидал бичлээ гэж бодьё. Улмаар ердөө жилийн дараа л гэхэд таны хамгийн анх олсон арал дээр маш олон хүмүүс ирж, байгаль орчныг нь нурааж, үзэсгэлэнт сайхан газрыг устгах болно. Тэгэхээр өөрт байгаа сайхан бүхнээ бусдад илэн далангүй ярих нь бүхнийг өөрчилдөг гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

Өөрийнхөө орлого

4 Өөрийнхөө шинэ санаа

Шинэ санаа бол маш хэцүү зүйл. Танд ямар нэгэн гоё шоу эсвэл олон ангит кино хийх сэдэл төрлөө гэж бодьё. Гэхдээ та түүнийхээ талаар бүх хүмүүст хэлбэл, тэд санааг чинь маш амархан хулгайлах болно. Харин та эргүүлээд үүнийг хамгийн анх би олж сэдсэн гэж батлах юу ч үгүй үлдэнэ. Тэгэхээр таны шинэ санааг зөвхөн патент л аварч чадна. Гэхдээ патент шинэ бүтээл, ашигтай загвар, аж үйлдвэрийн зураг төсөл гэсэн 3 төрөл байдаг гэдгийг санаарай. 

Түүнчлэн хэрвээ танд зорилгодоо хүрэхэд хэн нэгний заавар, зөвлөгөө хэрэгтэй байгаа бол бусадтай ярилцах нь зөв. Гэхдээ алдаа дутагдлыг чинь сайжруулах, өөрийг тань дэмжиж, хамтран ажиллах хүмүүсийг олох нь чухал юм шүү.

Өөрийнхөө шинэ санаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()