1
Айдас
Та хэзээ ч эр хүнээс энэ үгийг сонсохгүй гэдэгтээ итгэлтэй байж болно. Учир нь тэр таны нүдэнд зоригтой, эрэлхэг баатар мэт харагдахыг хүсэж байгаа шүү дээ. Тиймээс ч эрчүүд “Айдас” гэх үгийг мэддэггүй юм. Түүнчлэн хэрвээ гэнэтхэн түүний зүрхний цохилт хурдсаж, хөлс нь гарч, гар нь чичирч байвал тэр ядарсан эсвэл даралт нь ихэссэн байх магадлалтай бөгөөд энэ нь огтхон ч айдастай холбоогүй гэдэгт итгээрэй.
2
"Би үүнийг яаж хийхээ мэдэхгүй"
Хайртай залуудаа "Хонгор минь, мэргэжлийн хүн дуудвал яаж байна?" гэх үгийг хэзээ ч битгий хэлээрэй. Учир нь тэр бүх зүйлийг мэддэг, хийж чаддаг юм. Тэгэхээр түүнд бага зэрэг судлах хугацааг л өгөх хэрэгтэйг санаарай.
Энэ нь эвдэрсэн тавиур, сантехник, цахилгаан гээд бүхий л зүйлд хамаатай шүү.
3
Халаас хоосон байдал
Энэ асуудал ихэнхдээ харилцааны эхэнд дурлалт залуу нь бүсгүйдээ төрөл бүрийн бэлэг өгч, үнэтэй ресторанаар дагуулан явж анхаарлыг нь татах гэж хичээх үед тохиолддог. Мэдээж, гэр бүл болсон хойноо ямар нэг зүйл худалдаж авахад мөнгө хангалтгүй байна гэж хэлж болох ч эрчүүд хамгийн эцсийн мөчид л энэ үгийг хэлдэг юм.
4
Хардалт
Эрчүүд өөрийн сэтгэл санаагаа нээлттэйгээр илэрхийлж чаддаггүй. Ялангуяа хардалтын үед энэ нь илт мэдэгдэх нь бий. Тиймээс ч зарим эмэгтэйчүүд "Тэр намайг огтхон ч харддаггүй. Би түүний хувьд хэн ч биш" хэмээн гомдоллож эхэлдэг байна. Гэхдээ энэ бол худлаа ойлголт юм. Хэдийгээр тэр гаднаа өөртөө итгэлтэй, юу ч болоогүй мэт байгаа боловч таныг өөр залуутай ярилцах бүрд түүний дотор галт уул дэлбэрэх гэж байгаа мэт болдог юм шүү.
5
Магтаал хүсэх
Ихэнхдээ эрчүүд эмэгтэйчүүдэд магтаалын үг хэлж, тэдний гоо үзэсгэлэнг биширдэг билээ. Гэтэл үнэн хэрэгтээ эрчүүд ч гэсэн магтуулах дуртай байдаг бөгөөд тэдэнд хайр, халамжаа илэрхийлж байх хэрэгтэйг мартуузай.
6
Сэтгэл хөдлөл
Хайрттайгаа цуг гунигтай кино үзэж, та мэлмэртлээ уйлж байхад найз залуу чинь юу ч болоогүй юм шиг сууж л байна уу? Энэ нь түүний сэтгэл хөдлөлөө гайхалтай сайн нууж чаддагтай хамааралтай байдаг. Мөн тэр нулимс дуслуулсан ч “Нүд рүү юм орчихлоо” гэж хэлээд л өнгөрөх тул битгий гайхаарай.
7
Эмэгтэйчүүдийн хэрэглэдэг зүйлс
Цэвэрхэн гутал, янзалсан хумс, загварлаг үс засалт зэрэг нь тухайн эр хүн өөртөө хэр их анхаарал хандуулдаг болохыг илтгэдэг. Гэхдээ тэд “Гоо сайхны салонд орж, чийгшүүлэгч тос түрхдэг” гэдгээ хэзээ ч олны өмнө ил зарлахгүй. Учир нь “Залуус” түүнийг ойлгохгүй!
8
Сандрал
Энэ даашинз надад зохиж байна уу? Би жин нэмсэн байна уу? Миний шинэ үсний засалт чамд таалагдаж байна уу? гэх мэтийн асуултад хариулахад эрчүүдэд тун хэцүү байдаг гэнэ. Учир нь тэд бүх зүйлд шударгаар хандаж сурсан байдаг учир бүсгүйгээ гомдоохгүйн тулд ихээхэн болгоомжтойгоор түүний асуултуудад хариулах хэрэгтэй болдог аж.
Тиймээс хэрвээ та гомдож, эвгүй байдалд орохыг хүсэхгүй л байвал эр хүнээс дээрх төрлийн асуултыг бүү асууж байгаарай.
9
"Надад чиний эгч/найз таалагддаг"
Эмэгтэй найз болон эгчийнхээ гадаад төрхийн талаарх асуултыг хайртай залуугаасаа битгий асууж байгаарай. Учир нь тэр ямар ч үзэсгэлэнтэй бүсгүйгээс илүү таныг л хамгийн сайхан нь гэж хэлэх болно.
10
Ямар бүсгүйг сонирхдог эсэх
Зарим кинон дээр хөөрхөн, туранхай эмэгтэйг бус өөртөө итгэлтэй махлаг бүсгүйчүүдийг сонгох гол дүрийн залуус олон байдаг. Энэ нь бодит байдал дээр ч ажиглагдах нь бий. Тэгэхээр бүсгүй минь гоо сайхандаа хэт анхааралгүйгээр зүгээр л өөртөө итгэлтэй байхад суралцаарай.
11
"Чиний гадаад төрх надад чухал"
Эрчүүдэд таны ямар брэндийн хувцас өмсдөг болон загварлаг хувцасладаг эсэх чинь огтхон ч хамаагүй. Учир нь тэдэнд зүгээр л өөртөө зохисон, цэвэрхэн хувцасладаг бүсгүйчүүд таалагддаг аж.
Тиймээс эмэгтэйчүүд чихээрээ дурлаж, эрчүүд нүдээрээ дурладаг гэдгийг санаад гадаад төрхдөө анхаарал хандуулж байх хэрэгтэй шүү.
12
Ажиглалт
Болзоон дээр эмэгтэйчүүд өөрсдийгөө яг л эзэгтэй мэтээр хүлээж авдаг бөгөөд тэд хоёр дахь болзоо болох эсэхийг ганцаараа шийднэ гэдэгтээ итгэлтэй байдаг аж. Гэтэл үнэн хэрэгтээ эрчүүд ч гэсэн бүсгүйгээ ажиглаж, дараагийн удаа болзоонд урих үгүйгээ шийддэг байна. Тиймээс хэрвээ тэр таныг дахин болзоонд урихгүй байвал битгий гайхаарай.
13
Шалтгаан
Зарим эмэгтэйчүүд эрчүүдийг ямар ч шалтгаангүйгээр явж чадна гэдэгт итгэдэг. Гэхдээ хэрвээ хайртай залуу чинь танаас холдсон бол үүнд ямар нэг шалтгаан байх л ёстой.
Магадгүй та харилцаа тогтоож болохгүй бүсгүйчүүдийнх нь тоонд багтсан эсвэл анхны болзоон дээрээ буруу үйлдэл гаргасан ч байж болох юм. Тэгэхээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хостойгоо сайтар ярилцах хэрэгтэй шүү.