Энэ зун моодноос гарч буй 5 төрлийн хувцас

Моод гэдэг маш хурдан хувьсан өөрчлөгддөг бөгөөд саяхан загварлаг мэтээр тооцогддог байсан зүйлсийг одоо хэн ч өмсөхөө больж байгаа нь мэдээж. Тэгвэл энэ жил загварлаг охидын шүүгээнээсээ гаргаж хаях хэрэгтэй болж буй хувцаслалтын талаар бид танд хүргэе. 

Энэ зун моодноос гарч буй 5 төрлийн хувцас
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Скинни өмд

Скинни жийнсний тал дээр загварынхан үргэлж маргалдаж байдаг. Зарим нь энэхүү загварыг классик гэж үзэж бүхий л цаг үед трэнд хэвээр байх болно гэдэг бол зарим нь скинни жийнс аль хэдийн үеэ өнгөрөөсөн гэж ярих нь бий.

Харин энэ жил скинни жийнсний залгамж халааг уранхай ихтэй “boyfriend" жийнс, трапец өмд, өргөн загвартай "ээжийн" жийнс зэрэг авсан гэнэ. 2019 оны зуны улирлын хувьд скинни жийнсийг загварлаг бус, хуучирсан хувцаслалтын төрөлд оруулсан байна.

Скинни өмд

2 Дугуй хоншоортой баллерина

Моодноос гарч буй гуталуудын тоонд дугуй хоншоортой балерина багтсан аж. Улирал бүр загвар зохион бүтээгчид бүсгүйчүүдийг энэхүү үеэ өнгөрөөсөн гуталнаас татгалзуулахыг хичээж байгаа бөгөөд энэ нь ч амжилттай болж өдгөө хурц хоншоортой гутал моодонд оржээ.  

Дугуй хоншоортой баллерина

3 Дэрвэгэр банзал

Загварлаг эмэгтэй бүр Кэрри Брэдшоу гэж хэн болох, түүний ямар хувцаслалт дэлхий даяар алдартай болсон талаар мэдэж байгаа биз. Бүсгүйн өмсдөг дэрвэгэр, урт банзал нь хувцас загварын түүхэнд гайхалтай өөрчлөлтийг авчирсан байна. Гэвч 2019 оны зун энэхүү хувцаслалтыг хуучирсан хэмээн үзэж харин хуниастай банзал энэ жилийн трэнд болж байгаа аж.

Дэрвэгэр банзал

4 Том лого бүхий хувцас

Сүүлийн жилүүдэд дээрээ том хэмжээний лого бүхий футболка, даашинз, цамц, өмдийг ихээр үйлдвэрлэх болсон билээ. Гэвч энэ зун том логотой хувцас моодноос гарч харин нүдэнд үзэгдэхгүй шахам жижиг лого бүхий хувцас моодонд оржээ.

Том лого бүхий хувцас

5 Дугуй хэлбэртэй бүсэлхийний цүнх

Өнгөрсөн жил эмэгтэй хүн бүр бүсэлхийний дугуй цүнхээрээ гайхуулах боломжтой байсан. Гэвч 2019 оны зун энэхүү загварыг мартагдахад хүргэсэн бөгөөд бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнд байх ёсгүй зүйлийн тоонд багтсан байна. 

Дугуй хэлбэртэй бүсэлхийний цүнх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()