1
Өндөгтэй талх
Хундага эсвэл ямар нэгэн төмөр хэвийн тусламжтайгаар талхныхаа голыг нүхлээд, хайруулын тавгаа халааж, талхаа 2 талаас нь 30 секунд хайрна. Дараа нь талхны нүхэлсэн хэсэгтээ өндгөө хийж дээрээс нь давс, перец болон амтлагчаа хийж шарахад л хангалттай.
2
Улаан лооль дотор шарсан өндөг
2 ширхэг улаан лоолины дээд хэсгийг зүсэж, халбагаар голыг нь гаргана. Тэгээд үрсэн хатуу бяслагтайгаа өндгөө хольж, амтлагчаараа амтлаад улаан лоолин дотроо хийнэ. Мөн дээрээс нь улаан лоолиныхоо дээд хэсгийг тавьж, богино долгионы шарах шүүгээнд 3-4 минут болгоно.
3
Аягатай макарони
½ стаканд сүү хийж богино долгионы зууханд 1 минут орчим халаана. Дараа нь 2-3 хоолны халбага макарони гоймон хийгээд богино долгионы зуухандаа 3 минут хийнэ. Эцэст нь гаргаж ирээд дээрээс нь бяслагаа хийж, дахин 1 минут болгоход л хангалттай.
4
«Крок-месье» буюу Францын хавчуургатай талх
Талхаа зүсэж дээрээс нь гич болон оливын тос түрхэнэ. Мөн талхны хэрчим бүр дээр том үрэгчээр үрсэн бяслагаа цацаж, дээрээс нь нэг зүсэм гахайн махаа тавина. Дараа нь дахин бяслаг цацаж, 1 зүсэм талх тавиарай.
Тэгээд талхныхаа дээд хэсэгт оливын тос түрхэж, шарах шүүгээнд борлотол нь шарна.
5
Бяслагтай өндөг
½ стакан овьёосыг 2 стакан буцалсан усаар дэвтээнэ. Овьёосоо дэвтэж байх зуур 100-200 гр бяслагийг үрж, ногоон сонгино хэрчиж, сармисаа жижиглээд овьёосон дээрээ хийж амтална.
Дараа нь хайруулын тавагтаа хэд хэдэн өндөг шарж, өндөгний шар дээр нь овьёосоо хийнэ.
6
Тахиа болон улаан лоольтой панини
1 хоолны халбага майонез, 1 хоолны халбага улаан лоолины шүүс, ½ нимбэгийн шүүс, хэрчсэн базиликийг хооронд нь холино. Бэлэн болсон сүмсээ панинид зориулсан булочканы доод хэсэгт түрхэнэ. Тэгээд дээрээс нь тахианы чанасан эсвэл утсан мах болон улаан лоолийг тавьж, үрсэн бяслагаа цацаж, булочканыхаа талыг тавих хэрэгтэй.
Эцэст нь панинигаа доод хэсэг нь шаржигнасан болж харин доторх бяслаг нь хайлах хүртэл 3-5 минутын турш ширмэн хайруулын тавган дээр таглаж шарна.
7
Улаан лооль, ногоотой гахайн утсан мах
Танд хоёр хайруулын таваг хэрэг болно. Нэг дээр нь ургамлын тосоо халааж 500 гр гахайн махаа шарна. Харин нөгөө дээр нь 500 гр хүссэнээрээ амталж, дөрвөлжин хэрчсэн улаан лоолио хуурна. Дараа нь салатны навчин дээрээ гахайн мах болон улаан лоолио тавьж, дээрээс нь жижиглэж хэрчсэн ногоогоо хийж, бага зэрэг нимбэгийн шүүс цацаарай.
8
Тахианы буррито
Тахианы чанасан эсвэл утсан махыг дөрвөлжин хэрчээд улаан лоолины сүмстэй тортилод өргөст хэмх, салатны навч болон моцареллагийн хамтаар орооно. Хүсвэл та өөр төрлийн ногоо ч хийж болно.
Тэгээд бурритогоо халаасан хайруулын тавган дээр хийж, доторх бяслагийг нь хайлж, гадна талыг нь шаржигнуур болтол шарна.
9
«Оюутны» салат
Лаазалсан эрдэнэ шиш болон шошны шүүсийг нь асгана. Харин үлдсэнийг нь гахайн махны амттай хатаасан талх \сухар\-тай хамт хольж дээрээс нь майонез хийнэ. Шаардлагатай тохиолдолд давс, перецээр амталсан ч болно.
10
Тахианы наггетстай тапас
Тахианы махыг жижиглэж хэрчээд, хэрчим бүрийг нь өндөг, давсанд дүрнэ. Дараа нь сухар эсвэл зориулалтын шаржигнуур тахиа хийхэд зориулагдсан үйрмэгт хийж, ургамлын тосоор шарна. Мөн бэлэн болсон наггетсаа багетан дээр өргөст хэмх, улаан лоолины хамт тавиарай.