Сонгуульд ялагдсан Оросын депутат тойргийн иргэдээ ундны усгүй болгожээ

2020-09-25, 16:45
5,823

Экс төлөөлөгчийн шийдвэрээр Оросын нэгэн хотын иргэд ундны усгүй болжээ. Яагаад ингэх болсноо тэрээр тайлбарлаагүй гэнэ. Магадгүй нэгэнт иргэдийг төлөөлөхгүй болсон болохоор цаашдаа дүр эсгэх шаардлагагүй гэж үзсэн байж болох юм.

Сонгуульд ялагдсан Оросын депутат тойргийн иргэдээ ундны усгүй болгожээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хойд хөршийн Челябинск мужид байх Тройцк хотын зөвлөлд төлөөлөгчөөр сонгогдсон Владимир Курилов гэх эрхэм орон нутгийн сонгуульд ялагдсаныхаа дараа өмнө нь өөрийн хөрөнгөөр тоноглон сайжруулж байсан гүний худгийг хаалгажээ.

Ойролцоо амьдрах иргэдийн хэлснээр тус худаг өмнө нь гар ажиллагаатай буюу хөшүүргээр шахдаг байсан гэнэ. Харин хэдэн жилийн өмнө "Нэгдсэн Орос" намын Владимир Курилов хэмээх "буянтан" гарч ирж, худгийг ойр орших ШТС-ын цахилгаантай холбон, товчлуураар ажилладаг болгосон байна.

Гэтэл сонгуулийн үр дүн гарсны дараа тэрээр худгийн цахилгааныг салгасан байна. Өмнө хийсэн "шинэчлэлт"-ээр худгийн гар хөшүүргийг авч хаясан тул ашиглах ямар ч боломжгүй болж, тэндхийн иргэд усгүй хоцорчээ.

Тус мужийн 19-р тойргоос шинээр сонгогдсон Лев Живякин энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа ч төдийлөн амжилтад хүрэхээргүй байна. Уг нь Живякин цахилгаан өгдөг ШТС-ын захиралтай (Куриловын найз нь) уулзаж, худгийг хангах цахилгааны сарын төлбөр 100 рублийг өөрөө гарган төлөхөөр тохиролцоод байсан аж. Гэтэл цахилгаанчид очих үед өнөөх ШТС-ын захирал тэднийг оруулаагүй байна.

Одоогоор Живякин худгийг цахилгаанаар хангах өөр эх үүсвэр хайж байгаа гэнэ. Сэтгүүлчид Куриловоос тодруулга авах гээд чадаагүй бөгөөд утсаар залгахад хариу өгөхгүй байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()