1
Танихгүй хүмүүс үргэлж таны нүд рүү харах гэж оролддог
Хэрвээ та бусдаас өөр ямар нэгэн биеийн гажиггүй бол танихгүй хүн тань руу муухай харах нь юу л бол. Түүнчлэн үгэнд хууртаж болох ч хүний харц болон үйл хөдлөл ямагт үнэнийг хэлдэг ба хэн нэгэн рүү инээмсэглэл тодруулан удаан ширтэх нь тухайн хүн тантай танилцахыг хүсэж байгааг илэрхийлдэг аж. Харин хүмүүс өөрт нь таатай сэтгэгдэл төрүүлж буй нэгэнтэй л танил болж, найзлахыг хүсдэг шүү дээ. Гэхдээ цоо ширтсэн харц нь заримдаа түрэмгийлсэн байдлыг илэрхийлдэг учир дээрх хоёрыг хооронд нь ялгаж сураарай.
2
Хүмүүс тань руу харахдаа хөмсгөө өргөдөг
Хэрвээ ямар нэгэн сонирхолтой зүйл яриагүй байхад чинь хүмүүс хөмсгөө өргөөд, инээж, уулга алдаж байвал тэд танд дуртай байна гэсэн үг юм. Тиймээс хүний биеийн хэл үгнээс илүүг өгүүлдэг учир та маш анхааралтайгаар бусдыг ажиж байгаарай. Түүнчлэн хөмсгөө өргөж, хөдөлгөх нь хэзээ ч жүжиглэлт байдаггүй бөгөөд энэ нь хүний ухамсаргүй, чин сэтгэлээсээ гаргаж буй үйлдэлд тооцогддог аж.
3
Эргэн тойрныхон чинь танд ойртох гэж хичээдэг
Хүмүүс таалагдсан хүнтэйгээ л ойртож, дотносохыг хичээдэг бол дургүй нэгнээсээ улам л зайгаа барихыг эрмэлздэг. Тиймд хэрвээ хэн нэгэн тань руу дөхөөд, ярилцахыг хичээж, биед чинь хүрч байвал та тэр хүнд таалагддагаас гарцаагүй.
4
Бусад хүмүүс танд санаа зовдог зүйл байдгийг мэдээд гайхширдаг
Та царайлаг, дур булаам хүмүүст дутагдалтай тал байдаггүй, тэднийг юунд ч санаа зовдоггүй гэж боддог байх. Гэхдээ энэ нь ихэвчлэн эсрэгээрээ байх нь бий. Учир нь махлаг, хүнд жинтэй эмэгтэйчүүд өөртөө итгэлтэйгээр наранд биеэ шарахаар далайн эрэг рүү айх юмгүй явдаг бол мисс бүсгүйчүүд үрчлээтэй гэж боддог өвдөгнөөсөө санаа зовж, зугтах нь олон байдаг. Энэ мэтчилэн та бусдад сул талуудаа хэлэх үед хүмүүс гайхаж хүлээж авч байвал тэд таныг өндрөөр үнэлдэг гэдэгт итгээрэй. Гэхдээ та сэтгэлийнхээ гүнд өөртөө итгэдэг бол бусдад өөрийгөө гоочлох хэрэггүй ба зарим хүн таныг улам доош нь хийхийг хүсдэгийг санах хэрэгтэй юм.
5
Таныг үргэлж магтдаг
Хэрвээ та эргэн тойрныхоо хүмүүсээс магтаал, сайшаалын үгсийг ойр ойрхон сонсдог бол өөрийгөө яагаад дутуу үнэлнэ вэ? Мөн тэдгээр магтаалуудыг хүмүүс чин сэтгэлээсээ хэлж байгаа нь үнэнийг илтгэж байгаа хэрэг биш гэж үү? Гэхдээ бусад хүмүүс таныг өөртөө итгэлгүй нэгэн биш гэж харж, үргэлж л бусдаас сайхан үг сонсдог гэж боддог байх магадлалтай. Тиймээс худлаа магтаал хэлж буй нэгнээс зайгаа барьсан нь дээр билээ.
6
Хүмүүс тантай дэндүү эелдэг эсвэл муухайгаар харьцаж байвал
Та ямар нэгэн байдлаар хэн нэгний хайрыг татаж эсвэл дургүйг нь хүргэж байвал тэдгээр хүмүүс үүнд ач холбогдол өгч эхэлдэг. Түүнчлэн сайхан сэтгэлтэй, амжилттай яваа хүмүүс тантай цагийг өнгөрөөх дуртай байдаг бол тэд таныг яг л өөр шигээ төвшний хүн гэж боддог гэсэн үг юм. Харин амьдрал нь хар бараан, олон янзын асуудалтай хүмүүс бүх л зүйлд сөргөөр хандах нь бий. Тиймээс тэдэнд цагаа бүү гарзад. Эсрэгээрээ гэгээлэг, өөдрөг, ухаантай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Мөн шүүмжлэл сонсож сурах хэрэгтэй боловч огт үндэслэлгүй, утгагүй яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн нь дээр байдгийг санаарай. Авахыг нь аваад, хаяхыг нь хая...