Түргэн хоолны донтолтоос хэрхэн салах вэ?

2019-07-17, 17:51
5,478

Түргэн хоол болон амттанууд нь олон төрлийн өвчин эмгэгийг үүсгэдэг гэдгийг мэддэг ч гэсэн бид татгалзаж чаддаггүй. Учир нь тэдгээр бүтээгдэхүүнд агуулагддаг чихэр, давс болон амтлагч, химийн бодисууд нь хүнийг бага багаар донтуулж илүү ихээр идэхэд хүргэдэг байна. Мөн түргэн хоолонд хорхойсох нь сэтгэл зүйн нэгэн эмгэг юм. Ингээд та бүхэнд хэрхэн түргэн хоолноос татгалзахыг зааж өгье.

Түргэн хоолны донтолтоос хэрхэн салах вэ?

1 5 орцын дүрэм

Та худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ шошго, орц найрлагыг сайтар харж 5-аас дээш орцтой бүтээгдэхүүнийг аль болох худалдаж авахгүй байхыг хичээгээрэй.

5 орцын дүрэм

2 3 өнгийн дүрэм

Энэ нь 3 өнгийн л орц орсон хоол идэхийг хэлж байгаа юм. Жишээ нь, таны захиалсан салатын найрлагад 3-аас дээш өнгийн хүнсний бүтээгдэхүүн орсон бол нэмэлт хоол захиалах шаардлагагүй. Энэ нь жингээ барьж буй эсвэл хоолны дэглэм барьж буй хүмүүст маш тохирсон арга юм. 

3 өнгийн дүрэм

3 Зуршлаа өөрчлөх

Ихэнх хүмүүс өөрсдийн гэсэн хоол идэх зуршилтай байдаг. Түүнчлэн өглөө 1 аяга кофе уух, өдөр жижиг жигнэмэг идэх эсвэл тодорхой цагт хоол идэх гэх мэт зуршлууд нь хүний биед чухал нөлөөг үзүүлж байдаг. Учир нь зарим төрлийн хоол хүнс тэр тусмаа түргэн хоол, чихэрлэг зүйлсэд дуртай хүмүүсийн идэх дур хүсэл өдрийн тодорхой мөчүүдэд хөдөлдөг аж. Хэдийгээр өөрийн хоолны зуршлаа өөрчлөхөд ихээхэн хүчин чармайлт шаардагддаг ч хэрэггүй хоол хүнснээс татгалзаж сурах хэрэгтэйг санаарай.

Зуршлаа өөрчлөх

4 Эрүүл хооллолтыг хобби болго

Өөрийн идэж буй хүнсний бүтээгдэхүүнээ хянаж, нэмэлт амтлагч болон  химийн бодисоос татгалзаж сурах нь эрүүл хооллолт юм. Мөн жижиг амны зугаа болох попкорн гэх мэт давсалсан бүтээгдэхүүн, чихэрлэг амттануудын оронд та өөрт таалагдсан жимс жимсгэнийг орлуулж идэж болно шүү дээ.

Эрүүл хооллолтыг хобби болго

5 Эрүүл хүнсийг өөртөө ойр байлга

Жимс, жимсгэнэ болон бусад эрүүл хүнсийг хөргөгчдөө байлгах нь чихэр, жигнэмэг болон бэлэн бүтээгдэхүүнээс татгалзахад томоохон нөлөө үзүүлдэг. Тиймээс хөргөгчөөсөө өөрийн идэх ёсгүй бүтээгдэхүүнүүдийг гарган хаяж эрүүл хүнс хэрэглэхийг эрмэлзээрэй.

Эрүүл хүнсийг өөртөө ойр байлга

6 Тэнцвэрийг олох

Хичээл зүтгэлийнхээ үр дүнг үзсэний дараагаар ихэнх хүмүүс зөв хооллолтын зуршлаа орхиж эргээд таргалалтад өртөж эхэлдэг. Улмаар өөрийн идэх дуртай зүйлсээ их хэмжээгээр идэж буруу хоолны дэглэмтэй болдог байна. Тиймээс идэх хүслийнхээ тэнцвэрийг олж түүнийгээ хадгалах нь чухал юм. 

Тэнцвэрийг олох

7 Юу идэж байгаагаа хар

Олон зуун томоохон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид орц, найрлагаа өөр үгээр орлуулж эсвэл нуусан байдаг учир түүнийг нь хэрэглэгчид анзаарахгүй өнгөрөх нь элбэг байдаг. Тиймээс байнга хэрэглэдэг зүйлсийнхээ орцыг харж, химийн найрлагатай эсэхийг нь судлах хэрэгтэй юм. Ингэснээр таны хүнсний бүтээгдэхүүний сонголт сайжрах болно. 

Юу идэж байгаагаа хар

8 Хоолоо сайн зажлах

Идэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүнээ сайн зажлах нь хоолны шингэцийг сайжруулдгаас гадна түүнээс авах шим тэжээлийг биед илүү хурдан тараадаг. Мөн энэ нь их хэмжээний хоол идэхийг багасгадаг аж.

Хоолоо сайн зажлах

9 Түргэн хоол идэх тоогоо бага багаар багасгах

Чихэрлэг хоол хүнс идэх тусам хүний хэлний амт мэдрэх чадвар буурч илүү их чихэрлэг зүйл идэхийг хүсэж эхэлдэг байна. Энэхүү нэг төрлийн донтолтыг засахад их цаг хугацаа, хичээл зүтгэл шаардагддаг. Хэдийгээр гэнэт л чихэрлэг,  давслаг хүнснээс татгалзах боломжгүй ч бага багаар өөрийн хүнсний хэрэглээгээ хянаж, зохицуулалт хийх хэрэгтэйг санаарай.

Түргэн хоол идэх тоогоо бага багаар багасгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()