МЭӨ 26-р зууны үед баригдсан 101 метр өндөртэй пирамид нь Снофру хэмээх фараонд зориулагджээ. Энэхүү пирамид нь баруун талдаа хаалгатай гэдгээрээ бусдаас ялгардаг аж. Пирамидын эхний 49 метрийг 59 хэмийн налуутайгаар барьсан бол үлдсэн хэсгийг нь 43 хэм болгож налууг нь бууруулсан байдаг аж.
Снофру фараон цаг бусаар өөд болсон учраас түүнд зориулан барьж байсан пирамидыг хурдан дуусгахын тулд налууг нь өөрчлөн барьсан байх гэж судлаачид үздэг. Харин зарим нь барилгын ажлын явцад цуурлт үүссэн учраас налууг нь өөрчилж зассан гэж таамагладаг байна.
4600 жилийн настай энэхүү пирамидын доторх 2 танхимд нэвтрэхийг хүсвэл жуулчид 80 метрийн урттай хонгилоор дамжих болно.
Мөн жуулчид тус фараоны хатан Хетепхересийн жижиг дагуул пирамидаар зочилж болох юм байна. Тус пирамид нь мөн 1965 оноос хойш хаалттай байсан юм.
Пирамид руу орсон хүмүүс модон авсан доторх занданшуулсан шарил, чулуун хэрэгслүүд зэрэг ховор олдворуудыг үзэх боломжтой юм.
Дээрээс нь Египетийн Соёл урлагийн яам ойролцоох Са Эсетийн бунхныг 2 жилийн турш нээх шийдвэр гаргажээ. 1894 онд нээснээс нь хойш хүмүүст үзүүлээгүй тэрхүү бунхан дотор маш сайн хадгалагдаж үлдсэн эртний бичээсүүд байгаа гэнэ.