10
Дани
"Манай улс бол дэлхийн хамгийн шилдэг улс" - 13%
Хэдийгээр Даничуудын 13% нь л өөрийн улсыг дэлхийн хамгийн сайхан улс гэж үзсэн ч, 57% нь хамгийн шилдэг нь биш байж болох ч, бусад улсаас илүү дээр гэж үзсэн нь өндөр үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд Данийн улстөрчид цагаачлалын бодлогоо улам гүнзгийрүүлэх бодлого баримталж байгаа нь асар их маргаан дагуулаад байгаа бөгөөд үүнийг дагаад даничуудын дунд үндэсний үзэл нь ч сэргэж эхэлжээ.
9
Их Британи
"Манай улс бол дэлхийн хамгийн шилдэг улс" - 13%
Британид эх оронч үзэл буурч байгаа аж. Өнгөрсөн жил хэвлэгдсэн YouGov сэтгүүлээс гаргасан судалгаагаар 60-аас дээш насныхны 49% нь өөрсдийгөө “эх оронч” гэж үзсэн бол, 18-аас 24 насныхны ердөө 15% нь эх оронч гэж үзсэн байна. Мөн Британичуудын 39% нь өөрийн улсыг бусад улсын адил сайхан улс гэж үзсэн бол, 32% нь бусад улсаас илүү сайхан улс гэж үзжээ.
8
Индонези
"Манай улс бол дэлхийн хамгийн шилдэг улс" - 14%
Зүүн Өмнөд Азийн Индонези улс нь хүн амын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт ордог. Хэдийгээр угсаатны хувьд олон янз байдаг боловч хүн амын дийлэнх нь Индонезийн үндэсний хэлээр ярьдаг бөгөөд үндэсний уриа нь "Олон талт эв нэгдэл" юм.
7
Филиппин
"Манай улс бол дэлхийн хамгийн шилдэг улс" - 15%
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте гурван жилийн өмнө албан тушаалаа авснаас хойш олон улсын тавцанд томоохон байр суурьтай болоод байна. "Гэсгээн цээрлүүлэгч" нэрээр алдаршсан тэрбээр маш эх оронч ард түмнийг удирдах ёстой болсон юм.
6
Тайланд
"Манай улс бол дэлхийн хамгийн шилдэг улс" - 25%
Тайландын эх оронч үзэл нь асар их хүндэтгэл хүлээсэн хааны гэр бүлээс гаралтай ажээ. Гэвч 2016 оны 10-р сард удаан хугацаанд төр барьсан хаан Бумибул Адулюджийг нас барсны дараа улс орон уй гашууд автаж, эдийн засгийн өсөлт нь удааширсан байна.
5
Саудын Араб
"Манай улс бол дэлхийн хамгийн шилдэг улс" - 25%
Газрын тосоор баялаг Саудын Араб улсын ард иргэдийн дөрөвний нэг нь өөрийн улсыг дэлхийн хамгийн сайхан улс гэж боддог бол 42% нь бусад улстай харьцуулахад илүү сайхан улс гэж үзсэн байна.
4
Арабын Нэгдсэн Эмират улс
"Манай улс бол дэлхийн хамгийн шилдэг улс" - 27%
2014 онд Арабын ертөнцийн хамгийн чинээлэг Дубай хотоос залуу үеийнхэндээ эх оронч үзлийг суулгахын тулд үндэсний хэмжээний аянг явуулжээ. Энэ нь ч үр дүнгээ өгч, Арабын нэгдсэн эмират улсын иргэдийн 49% нь бусад улсаас өөрийн улсыг илүү гэж үздэг байна.
3
Австрали
"Манай улс бол дэлхийн хамгийн шилдэг улс" - 34%
Австралийн оршин суугчдын дөрөвний гурав нь өөрийн улсыг хамгийн шилдэг эсвэл бусад орноос илүү дээр гэж үздэг болох нь тогтоогджээ. Тэд Британийн колониос гарч, 1788 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр одоогийн Сидней хотын, Жексон боомтод түр лагерь байгуулж, тугаа мандуулсан өдрийг “Үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг.
2
Энэтхэг
"Манай улс бол дэлхийн хамгийн шилдэг улс" - 36%
Энэтхэгчүүдийн хувьд 36% нь өөрсдийн улсыг шилдэг гэж үзэх өндөр хандлагатай байдаг аж. Харин 35% нь шилдэг биш ч, ихэнх улсуудтай харьцуулахад илүү сайхан гэж үздэг байна. Энэтхэг улс 1947 оны наймдугаар сарын 15-нд Британий эзэнт гүрнээс салан, тусгаар тогтнолоо зарлаж байсан юм.
1
АНУ
"Манай улс бол дэлхийн хамгийн шилдэг улс" - 41%
Хэдийгээр Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үеэр “Америкийг дахин агуу болгоно” гэсэн уриатай өрсөлдсөн ч гэсэн ард түмэн нь өөрсдийн улсаа аль хэдийн агуу болсон гэж үздэг аж. Учир нь судалгааны дүнгээр тэдний бүхэл бүтэн 41% нь дэлхий дээрх хамгийн сайхан улсаар өөрийн улсыг нэрлэсэн бөгөөд харин 32% нь бусад ихэнх улсуудаас илүү дээр гэж боддог байна.