Пицца Хат-д ажилладаг 3 оюутан сургалтын төлбөрөөр шагнууллаа

Дэлхийн брэнд Пицца Хат нь Монголд нээгдсэний 5 жилийн ойгоо тохиолдуулан, нийгмийн сайн сайхны төлөө "САЙН ҮЙЛСИЙН ОНЦЛОХ 5 АЖИЛ"-г зохион байгуулж байгаа билээ. Эдгээр ажлын нэгээр Пицца Хат-д ажилладаг 100 гаруй оюутнуудынхаа дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж, шалгарсан оюутны сургалтын төлбөрийг 100% төлөхөөр болсон юм.

Пицца Хат-д ажилладаг 3 оюутан сургалтын төлбөрөөр шагнууллаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оюутнууд маань уралдаанд амжилттай оролцож, Шилдэг эссэ бичсэн оюутнаар Пицца Хат Галлериа салбарт ажилладаг зөөгч О. Бат-Эрдэнэ шалгарч, 4,000,000₮-ийн сургалтын төлбөрийн эзэн боллоо.

Түүнээс гадна Пицца Хат брэндийн удирдлагын зүгээс Пицца Хат Их дэлгүүр салбарын ажилтан О.Батсугар, Галлериа салбарын ажилтан Р.Алтантуяа нарын бичсэн эссэг онцолж, нэмэлтээр тус бүрийг 500,000₮-өөр урамшууллаа.

Боловсрол бол хөгжил дэвшил, шинэчлэлтийг авчирдаг гол түлхүүр юм. Тиймдээ ч дэлхий нийтээр эрх тэгш, чанартай боловсролыг тогтвортой хөгжлийн зорилгын нэгээр тавин,  хэрэгжүүлж буй их ажилд Пицца Хат өөрийн хувь нэмрийг оруулахаар зорин ажиллаж байна.

Пицца Хат брэндийн зүгээс эрч хүчтэй, цоглог ажилтан, оюутан залуустаа бүгдэд нь баяр хүргэж, цаашдын амьдралд нь амжилт бүтээл, аз жаргал хүсэж байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.