Тус брэндийг сонгох 4 гол шалтгааныг онцоллоо.
1
Биед эвтэйхэн, суулт сайтай
Дээд зэргийн хөвөн даавуун материалаар урласан футболка нь зуны улиралд өмсөхөд биед зөөлөн, хөнгөн мэдрэмж төрүүлэхээс гадна хөдөлгөөн хорихгүй, үрчийж хуниралдах нь бага учир төрөл бүрээр загварчлан өмсөх боломжтой. Мөн дизайны хувьд хүйс үл хамааран хэн ч өмсөж болдгоос гадна сонгодог эсгүүр дээр суурилсан тул биед суулт сайтай зэрэг давуу талтай.
2
Давтагдашгүй хослол
Залуучууд өөрсдийн дуу хоолой, үзэл санаагаа хувцсаараа илэрхийлэхийг зорьдог болсон. Тиймдээ ч өөрийг нь илэрхийлэх “цор ганц” хэв маягийн эрэлд гараад байгаа. Тэгвэл эдгээр залууст, мөн залуу гэр бүлд зориулан S.M.O.K брэнд 1-8 насны хүүхдүүдэд зориулсан цамцаа худалдаанд гаргаад байгаа. Хосууд, хүүхэдтэйгээ футболка, цамцаар ижилсэх боломжийг олгосон нь энэ цуглуулгын нэг онцлог болжээ.
3
Илүү чанартай, үнэ цэнэтэй загвар
S.M.O.K брэндийн зузаан юүдэнтэй цамц, салхинаас хамгаалах цув, бомбер хүрэм зэрэг нь сэрүүн зуны орой, хүйтэн улиралд гээд цаг агаарын нөхцөл байдалд тохируулан өмсөх боломжтой, материалын хувьд хэрэглэгчид ээлтэй, илүү чанартай болсон байна. Хар, цагаан, саарал, усан ягаан, хөх цэнхэр зэрэг өнгийн сонголттой загваруудыг брэндийн үндсэн илэрхийлэл болсон "Улаан Жамсран" бурхан, япон үсгээр галигласан "Улаанбаатар" бичиг улам онцгой, үнэ цэнэтэй болгожээ.
4
Төгс нийцэл
График зурагтай футболкаг ижил өнгийн скинни жийнс, савхин хүрэм зэрэгтэй хослуулснаар тун хялбараар гранж дүр төрх бий болгох боломжтой бол брюк өмд, пиджакны хамтаар өмсвөл ажил хэрэгч атлаа чөлөөтэй хэв маягийг бүрдүүлж болно. Харин номин цэнхэр футболка, бомбер зэрэг нь цайвар цэнхэр өнгийн жийнсэн өмдтэй төгс хосолж харагдана. Мөн бусдаас ялгаран өвөрмөц хувцаслах дуртай залууст пастель ягаан загваруудыг санал болгох байна.
S.M.O.K-ийн шинэ загварууд HYB TRASH SHOP дэлгүүр болон онлайн худалдааны Avlaa.mn вебсайт дээр худалдаалагдаж байгаа аж.
Албан ёсны фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/smokmongolia/
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.