Хамгийн сонирхолтой түүх, бэлгэдэл бүхий туг далбаанууд

Дэлхийн улс бүрийн төрийн далбаанууд өөр өөрийн гэсэн онцлог түүхтэй байдаг билээ. Түүнчлэн далбааны өнгө, хэмжээ, хийгдсэн арга барил зэрэг нь маш нарийн утга учрыг илэрхийлдэг юм. Ингээд та бүхэнд орон орны далбааны талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна

Хамгийн сонирхолтой түүх, бэлгэдэл бүхий туг далбаанууд

  • Энэтхэгийн төрийн далбааг гар аргаар, цэвэр материалаар хийдэг бөгөөд бусад оронд ашиглагддаг нийлэг эдлэлээр үйлдвэрлэгдсэн далбааг албан ёсныход тооцдоггүй байна.
  • Доминиканы төрийн далбаа бол Библийг дүрсэлсэн дэлхийн цор ганц далбаа юм.
  • Ангараг гараг хэдийгээр ямар нэгэн улсад харьяалагддаггүй боловч өөрийн гэсэн далбаатай байдаг. Далбаа дээр нь байх улаан хэсэг "улаан нүдэн" гарагийг илэрхийлдэг бол ногоон болон цэнхэр өнгө нь түүний ирээдүйг бэлгэддэг аж.

Ангарагийн далбаа

  • Хавай нь АНУ-ын нэг муж боловч далбаа дээр нь Английн "Union Jack"- Британийн далбааны албан бус нэршил байдаг. Гэхдээ Хавай хэзээ ч Британийн колони байгаагүйгээс гадна өөр орны бэлгэ тэмдгийг ашигласан Америкийн цорын ганц мужид тооцогддог юм.
  • Мэний арлын далбаа дээр Италийн Сицилийн адилаар 3 хөлийг дүрсэлсэн байдаг. Энэ нь дэлхийн хамгийн эртний далбаануудын нэг бөгөөд сүүлд XIII зуунд л өөрчлөгдөж байсан юм.

  • Либери улсын далбааг орон орны 1600 орчим хөлөг онгоц ашигладаг. Учир нь олон улсын хуулинд худалдаа эрхэлж буй бүх онгоц ямар нэг орны боомтод харьяалагдах ёстой байдаг аж. Түүнчлэн Либерийн далбаа доор байх нь бусад орныхоос илүү хямд үнэтэй байдаг болохоор далайн худалдаа эрхлэгчид энэ улсыг олноороо сонгодог байна. 

  • Колумб улсын далбаа дээрх гурван зураасны хэмжээ жигд бус байдаг. Дээд хэсгийн шар зураас нь далбааны талыг эзэлдэг бол хоёр дахь хагасыг нь улаан болон цэнхэр зураас эзэлдэг. Түүнчлэн бусад орнууд далбааны харьцааг маш нарийн байлгах ёстойг хуулиндаа тусгаж өгсөн байдаг бол Колумбд тийм зүйл үгүй ажээ.
  • Дэлхийн хамгийн эерэг агуулгатай далбаа бол Шри-Ланкын далбаа юм. Далбаа дээр нь байх 4 ширхэг инжир модны навч нь бусдыг ойлгох, хайр, харилцан ойлголт, өөртөө хяналт тавихыг бэлгэддэг билээ.
  • Италийн далбааг Наполеоны үеийн Францын гурван өнгөт далбаанаас санаа авч хийж байжээ. Түүнчлэн 3 жилийн турш маргалдсаны эцэст, 2006 онд л Италичууд далбааны өнгөнүүдээ яг ямар байх ёстой эсэхийг тогтоосон гэдэг. 

  • Хэдийгээр Цыганууд өөрийн гэсэн төрт улсгүй боловч тусдаа далбаатай байдаг. Далбаа дээр нь байрладаг ногоон, цэнхэр зураас болон Энэтхэгийн улаан хүрд (чакра) нь нүүдлийн амьдрал, индо-ари үүсэл гарлыг илэрхийлдэг аж.
  • Оросын далбааны утга санаа, бэлгэдлийг албан ёсоор хуулинд нь огт тусгаж өгөөгүй байдаг.

  • Бангладешийн далбаа дээр байрлах дугуй яг голдоо биш, бага зэрэг зүүн тал руугаа хэвийсэн байдаг. Харин салхинд энэхүү дугуй нь голдоо байгаа мэт харагддаг гэж хүмүүс ярилцдаг байна.
  • 1950-аад оны хэлэлцээрийн үед Хойд болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид хурал бүр дээрээ өмнөхөөсөө илүү том далбааг авчирч байжээ. Эцэст нь далбаа маш том хэмжээтэй болсон учир хэлэлцээр болж байсан майханд багтахгүй байсан гэдэг. Уг тулааныг зогсоохын тулд далбаанд зориулсан тусгай уулзалтыг зохион байгуулахаар шийдэж байжээ.
  • Охайо нь тэгш бус хэмтэй цорын ганц далбаатай АНУ-ын муж юм. Мөн төрийн далбааг хадгалах тодорхой дүрэм журам энэ оронд байдаг аж.

  • АНУ нийт 27 удаа төрийн далбаагаа сольж байснаараа алдартай бөгөөд шинэ муж нэмэгдэх тусам далбааны одны тоо өсөж, одоогоор хамгийн сүүлийнх буюу 50 дахь нь 1960 онд нэмэгдэж байжээ. Мөн тун удахгүй Пуэрто-Рико 51 дэх муж нь болоход АНУ-ын далбаа дахин өөрчлөгдөх магадлалтай юм.
  • XIX–XX  (1958–1959) зууны үед оршин тогтнож байсан Францын Суданы төрийн далбаа нь Францын далбаатай адилхан байсан бөгөөд голд нь байрлах бүжиглэж буй хүний дүрсээрээ л ялгардаг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()