Хэлний зөв байрлал таны эрүүл мэнд, гоо сайханд маш чухал ач холбогдолтой

2019-07-02, 15:13
6,984

Орчин үед хүмүүс амны хөндийн эрүүл мэнддээ маш ихээр анхаарал хандуулах болсон. Гэхдээ түүнээс илүүтэйгээр хэлний зөв байрлал хамгийн чухал ажээ. Энэхүү шинэ трэндийг Англиар "Мьюинг" (Mewing) гэж нэрлэдэг бөгөөд та уг техникийн тусламжтайгаар амны хөндийн асуудлууд болох буруу амьсгалах, эрүү амны зөрүүтэй байрлал зэргээ эмчилж чадах юм.

Хэлний зөв байрлал таны эрүүл мэнд, гоо сайханд маш чухал ач холбогдолтой

1 Мьюингийг хэрхэн хийж сурах вэ?

  • Амаа жимийсэн үедээ хэлнийхээ үзүүрийг үүдэн шүд, тагнай хоёрын нийлж буй цэгт хүргэнэ.
  • Аажмаар хэлээ бүхэлд нь тагнайдаа наана.
  • Шүдээ зуухгүйгээр уруулаа жимийнэ.

Ингээд л боллоо. Энгийнээр тайлбарлавал ам хаалттай амарч байх үед хэл зүгээр хэвтэж байх биш харин тагнайдаа дээш хүрсэн байрлалтай байх ёстой юм. 

Мьюингийг хэрхэн хийж сурах вэ?

2 Хэлний буруу байрлалаас болж ямар асуудлууд үүсэх вэ?

Хэлний буруу байрлалаас болж хэд хэдэн эрүүл мэндийн асуудлууд үүсдэг. Үүнд:
•    Хурхирах 
•    Буруу хазалт,залгилт
•    Шүднүүд хэт их зайтай болох эсвэл хоорондоо наалдах
•    Буйл өвдөх
•    Эрүүний үений үйл ажиллагааны саатах
•    Хүзүү өвдөх, хөндүүрлэх
•    Эрүүний гажгаас үүдэлтэй бусад өвчнийг тусах
•    Толгой өвдөх

Хэлний буруу байрлалаас болж ямар асуудлууд үүсэх вэ?

3 Хэлний дасгал

Шүд, эрүүний өвчнөөр шаналж буй хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол хэлэндээ хэт их даралт өгөх явдал юм. Энэ нь хэлээ дээд, доод шүднийхээ хооронд тавихыг хэлж байгаа ажээ. Түүнчлэн энэ байдал нь даамжирвал шүд, эрүү, нүүрний гажгийг үүсгэдэг байна. 

Тиймээс хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрч, өөрийгөө зөв хэлний байрлалтай болох ёстой гэж бодож байвал уг дасгалуудыг хийхийг зөвлөж байна.

  • Тагнайнхаа аль хэсэгт хэлээ түлхэж нааж сурахаа олж мэдээрэй. Дахин хэлэхэд, үүдэн шүдний арын хэсгийн тагнай шүү. Та хэлээрээ тэр хэсгээ мэдэрч байвал хэд хэдэн удаа хэлнийхээ үзүүрээр тагнайдаа хүрэх дасгалыг хийгээрэй.
  • Дараа нь, хэлээрээ чанга дуу гаргаж тагнайгаа тогшоод, инээгээд дахин энэ үйлдлээ хийнэ. 
  • Сүүлд нь, хэлээ бүхэлд нь тагнайн урд тал буюу хатуу хэсэгтээ наагаад 5 секунд болоод буцаагаад суллана. Хэд хэдэн удаа үүнийгээ давтаарай.

Хэлний дасгал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()