6
Интоортой йогурт эсвэл нэвс
Интоор жимсэнд мелатонин ихээр агуулагддаг учраас хүний биеийг унтаж амрахад сайнаар нөлөөлдөг. Мөн та үүнийг дангаар нь биш кальциар баялаг иогурттай хольж идвэл илүү тайван, бат бөх унтах болно шүү.
Үүнээс гадна чихэргүй нэвстэй хослуулсан ч болно. Гэхдээ хэрвээ та иогурт болон нэвс идэхийг хүсэхгүй байвал зүгээр л интоорын шүүс уугаад унтаарай.
5
Самар
Калор ихтэй бүйлс болон ангаахай самар нь яг л нойрны эм шиг үйлчилдэг. Учир нь эдгээр самрууд магни болон потассиумыг ихээр агуулдаг юм. Магни нь мелатонин сайн ялгаруулахад нөлөөлж, мэдрэлийн системийг унтраадаг бол кали нь булчинг амраадаг. Мөн самар нь В6 амин дэмээр баялаг байдгаас гадна триропаныг сератонин болгож хувиргадаг юм. Энэ нь таныг үргэлж баяр баясгалантай, өөдрөг байлгахад тусалдаг ажээ.
4
Чихэрлэг төмс
Чихэрлэг төмс (хальстай) нь яг самар л шиг потассиум, кальци, В6 амин дэмээр баялаг байдаг. Та үүнийг масло, зөгийн балаар амтлаад шарж идэж болно. Эсвэл нарийн хэрчээд чипсийг орлуулж ч болох юм. Гэхдээ та чихэртэй зүйлээс татгалздаг бол чихэрлэг төмсний талх эсвэл жирийн төмсийг хальстай нь идсэнээр 926мг потассиумыг биедээ авч чадна. Ингэснээр уураг тархи трайтопаныг ниацин буюу сератонин ялгаруулдаг бодис болгон хувиргах гэж оролддог байна.
3
Хар шоколад
Хар шоколаданд хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг олон хүчтэй антиоксидант агуулагддаг. Тиймээс ажлаасаа тарж ирээд гэртээ амарч байхдаа хар шоколад идэх нь танд тустай юм. Мөн үүнийг идсэнээр тархины сератонин болон бусад эндорфинуудын хэмжээ нэмэгддэг. Гэхдээ хэтрүүлэн идэж болохгүйг санаарай.
2
Авокадо түрхсэн талх
Гадил жимс нь калийгаар баялаг байдаг. Гэхдээ вандуй, ногоо болон чавга ч мөн адил бүтэн нойртой хоноход чинь тусалж чадна. Гэхдээ авокадо идвэл таны бие дэх калийн хэмжээ 10 хувиар нэмэгддэг юм шүү. Тиймээс талхан дээр авокадо түрхэж идээд унтвал та маргааш өглөө нь эрч хүчээр дүүрэн сэрэх болно.
1
Бүлээн сүү
Сүүн дэх кальци нь тархины трайтопаныг мелатонин ялгаруулахад тусалдаг. Гэхдээ та сүү уухыг хүсэхгүй байгаа бол бага зэрэг бяслаг идсэн ч болно. Учир нь энэ 2 яг ижилхэн үйлчилгээг үзүүлдэг юм.