Эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүнүүд

Үргэлж залуу, эрүүл чийрэг байхыг хүсэж байна уу? Мэдээж энэ бүхэнд зөв хооллолт, дасгал сургуулилт ихээхэн хэрэгтэй. Тэгвэл дараах бүтээгдэхүүнүүд айл бүрийн хөргөгчинд заавал байх шаардлагатай гэнэ. Та эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр эрүүл чийрэг байх юм байна.

Эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зөгийн бал.

Дархлааг сайжруулахаас гадна энергийн эх үүсвэр болдог байна. Тиймээс таны хөргөгчинд зөгийн бал байвал элсэн чихрийг хэрэглэхгүй ч байж болно. 

Зөгийн бал.

2 Гадил.

Гадил жимсэнд их хэмжээний кали агуулагдсан байдаг бөгөөд энэ нь булчинд сайнаар нөлөөлдөг байна. Мөн үүнээс гадна зүрхэнд нөлөөлдөг учир цус харвалтаас урьдчилан сэргийлдэг гэнэ. 

Гадил.

3 Геркулес.

Ходоод, гэдэсний өвчнийг эмчилэхэд тустай. Үүнээс гадна их өег байдаг учир удаан хугацааны турш өлсөхгүй. 

Геркулес.

4 Бууцай.

Бууцайнд их хэмжээний уураг, витамин А, С болон кальци, төмөр байдаг нь булчингийн жин нэмэгдүүлэхэд хэрэгтэй. 

Бууцай.

5 Оливын тос.

Оливын тосонд их хэмжээний витамин Е байдаг бөгөөд холестирины хэмжээг буулгаж, биеийг залуужуулдаг. 

Оливын тос.

6 Алим.

Витамин С-ээр баялаг. Уушги, зүрх болон хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг бөгөөд хавдраас сэргийлнэ. 

Алим.

7 Йогурт.

Их хэмжээний кальци агуулагддаг бөгөөд дархлааг сайжруулж, хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлнө. 

Йогурт.

8 Загас.

Загасанд Омега 3 ихээр агуулагддаг бөгөөд холестириныг буулгаж, хавдраас сэргийлдэг байна. Үүнээс гадна үсний өнгө сэргээж, стрессээс салгадаг ач тустай гэнэ. 

Загас.

9 Лууван.

Бета-каротин агуулагддаг учир хавдраас сэргийлж, хараанд сайнаар нөлөөлнө. Биедээ сайн шингээхийн тулд ургамлын тос болон цөцгийтэй идвэл илүү зүгээр. 

Лууван.

10 Нэрс.

Хараа сайжруулж хөгшрөлтийг удаашруулахаас гадна ой тогтоолт алдагдахаас сэргийлнэ. 

Нэрс.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()